Сурвалжилга, Нийтлэл

“Айхтар” хятадууд #1: Уушги ургуулж, хиймэл нар туршиж, хогноос эрчим хүч үйлдвэрлэж байна

Дэлхий дахиныг “сэгсэрсэн” коронавируст халдварт хамгийн анх өртөж, төсөөлж таамаглаагүй шинэ бүхэнтэй нь түрүүлж нүүр тулсан БНХАУ асуудлыг мөн хамгийн түрүүнд даван туулж чадлаа гэж гаднын хэвлэлүүд бичиж байна. Тэд үе шаттай цөөн удаагийн хатуу хөл хорио тогтоож, вакцин гаргаж авахын тулд идэвхийлэн ажиллаж амжилтад хүрлээ. Төрийн тогтвортой, хүчтэй бодлого энд хэрэгждэгийг батлах хамгийн сүүлийн нэг жишээ гэмээр.

Хятад гүрэн сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн салбарт ноёрхож, шинжлэх ухаан, техник технологийг үсрэнгүй хөгжүүлж байна. Үсрэнгүй гэдэг үгийг хэрэглэхэд ч багадмаар хурд. 2000 онд тэд АНУ-ын ард бүх үзүүлэлтээр бичигддэг байсан бол 2016 он гэхэд хэдий нь хол хаясан гэдгийг The Diplomat хэвлэлд онцолжээ. Өнөөдөр БНХАУ электроник, машин механизм, дэд бүтэц, тээврийн хэрэгслээс эхлээд сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюун ухаан, харилцаа холбоо, онлайн худалдааны салбарт анхдагч болж байна.

Тэдний сүүлийн жилүүдэд бүтээн бий болгосон шинжлэх ухаан, технологийн нээлт, ололтуудаас тоймлон танилцъя.

ХАМГИЙН ТОМ ХӨВДӨГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮҮСГҮҮР

БНХАУ өдгөө сэргээгдэх эрчим хүчний технологиор дэлхийд тэргүүлж байна. Энэ хүрээнд байж болох хувилбаруудыг шинэ тутам туршиж, анхдагчаар бичигдэж буй. Үүний нэг жишээ нь Анхуй мужийн зүүн хэсэгт байрлалтай усан дээр хөвөгч нарны энергиэр эрчим хүч бий болгох станц. “Sungrow Power Supply” компанийн эл бүтээл нүүрсний уурхайн үйл ажиллагаа явагддаг байсан газар, 2017 нь баригдсан нь анхаарал татна. Өдгөө 40 мегаваттын эрчим хүч үйлдвэрлэж, 15 мянган өрхийг хангаж байна. Мөн зэрэгцээд “Three Gorges New Energy” компани Анхуй мужид 150 мегаваттын адил хөвөгч станц барьж буй бөгөөд энэ нь дэлхийд хамгийн том нь болж бичигдэх юм.

ХАМГИЙН АНХНЫ ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДРОН

Нисдэг машин яг үнэндээ хэдий нь бүтээгдчихсэн ч агаарын замын зохицуулалт асуудал маргаан дагуулдаг. Хятадын старт-ап компани “Ehang” 2016 онд 130 км.цагийн хурдтай, хоёр зорчигчийг нэг удаад 25 минутын турш тээвэрлэх боломжтой нисдэг дроны туршилтыг хийсэн нь амжилттай болжээ. Тус компани нэг суудалтай “Ehang 184”, хоёр суудалтай “Ehang 216” гэсэн хоёр загвар бүтээсэн. Тэднийг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд газардах талбай, нислэгийн маршрут зэрэг дэд бүтцийн асуудлуудыг шийдэх шаардлагатай байгаа юм байна.

ХАМГИЙН ТОМ ХОГ ХАЯГДЛААС ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ СТАНЦ

БНХАУ хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх зориулалттай асар том станцыг Шенжень хотод барьж байна. Эл станц “Schmidt Hammer Lassen”, “Gottlieb Paludan” технологийн фирмүүдийн хамтын бүтээл бөгөөд Шенжень хотын нэг өдрийн эрчим хүчний гуравны нэгийг дангаар хангах хүчин чадалтай. 66 мянган метр квадрат талбай эзэлж баригдаж буй тус станц өөрөө хотын “хогийн сав” болох мөртлөө эргээд үүнээс 100 мянган өрхийг хангаж хүрэлцэх эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөгдөөд байна.

ХАМГИЙН АНХНЫ КЛОН САРМАГЧИНГУУД

БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн эрдэмтэд 2018 онд Макак сармагчинг клоны аргаар хувилсан. Тэднийг Зонг Зонг, Хуа Хуа гэнэ. Сармагчингуудыг 23 жилийн өмнө Долли хонийг хувилсан сомат эсийн мэдээллийг дамжуулах аргаар хувилжээ. Онцлог нь примат бус сармагчныг колониор хувилсан анхны тохиолдол болсон аж. Өөрөөр хэлбэл эх амьтны умайд биш хуруу шилэнд бойжуулж, “төрүүлсэн”. Жилийн дараа буюу 2019 онд эл төсөл дээр ажилласан эрдэмтэд сармагчны нойрны циклийг өөрчлөхийн тулд генд нь засвар хийсэн нь мөн амжилттай боллоо гэж мэдээлэгдэж байсан.

ХАМГИЙН АНХНЫ УУШГИ УРГУУЛАХ ТЕХНОЛОГИ

2018 онд, Тонгжи их сургуулийн судлаачид дэлхийд хамгийн анх уушги ургуулах технологийг эмчилгээнд амжилттай нэвтрүүлсэн. Уушгины эмчлэгдэшгүй архаг өвчнөөр шаналж буй өвчтөнүүд одоо ийм аргаар эдгэрч байна. Энгийн үгээр тайлбарлавал хүний өөрийн биеийн эсийг уушгинд нь “тарьж”, олшруулснаар эрүүл уушги нөхөн төлжүүлдэг, “ургуулдаг”.

ХАМГИЙН АНХНЫ ОЙН ХОТ

БНХАУ агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлж байсан ч сүүлийн жилүүдэд эл жагсаалтаас хасагдсан. Үүнд нүүрсний хэрэглээгээ багасгасан, цахилгаан автомашины хэрэглээг дэмжсэн зэрэг олон бодлого нөлөөлсөн гэгддэг. Тэдний араас залгамжлан хэрэгжих гэж буй нэг томоохон төсөл нь Хятад дахь дэлхийн хамгийн анхны ойн хот. Гуанши мужийн нэг дүүрэгт баригдаж буй тус хотод 30 мянган хүн оршин суух боломжтой аж. 40 мянган модтой, жилд 10 мянган тонн нүүрс хүчлийн хийг шингээж авах чадалтай. Эндхийн байшин барилгууд бүгд мод, ургамлаар хучигдсан байх бөгөөд цахилгаан галт тэрэг, автомашинуудаар тээврийн салбарын асуудал нь зохицуулагдана. Барилга, байгууламжуудын халаалтыг эко геотермал энергийн технологийн шийднэ гэж төслийг хэрэгжүүлж буй “Liuzhou Municipality Urban Planning Bureau” компаниас мэдэгджээ.

ХАМГИЙН АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНТ МЭДЭЭНИЙ АНКОР

Ирээдүйд олон ажил мэргэжил үнэгүйдэж, хиймэл оюун ухаант компьютеруудаар хийгддэг болно гэж яригдаад удаж буй. Урд хөршийнхөн дэлхийд анх удаа мэдээний хөтлөгч буюу анкоруудыг хиймэл оюун ухааны технологиор “шийдсэн”. 2018 оны арваннэгдүгээр сард Шинхуа агентлаг Кю Гао нэртэй зурагт харагдаж буй хиймэд оюун ухаант роботоор мэдээний анкороо сольжээ.

ХАМГИЙН АНХНЫ ХОТЫН АГААР ШҮҮГЧ

2017 онд, БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн эрдэмтдийн ур ухаанаар бүтсэн 100 метр өндөр агаар цэвэршүүлэгч цамхаг.  Төрөл, төрлийн бичил тоосонцруудыг 15 хувиар бууруулж, өдөрт 10 сая куб метр агаарыг шүүх хүчин чадалтай. Энэ технологи БНХАУ-ын агаарын бохирдолтой тэмцэх зорилтод чухал хувь нэмэр оруулжээ. Үүнээс санаа авч, энэтхэгчүүд 40 фит өндөртэй агаар шүүгчийг 3 км радиус тутамд байршуулна гэгдэж байсан.

ХАМГИЙН АНХНЫ ХИЙМЭЛ НАР

2019 оны эцсээр Хятадын эрдэмтэд дэлхийн хамгийн анхны хиймэл нарыг бүтээснээ зарлажээ. Хиймэл нар бодит нарны цөмөөс зургаа дахь илүү халуун юм байна. Тэдний амжилттай хийсэн туршилтаар энэ нар цельсийн 100 сая хэмийн температур ялгаруулжээ. Туршилтын ажил цаашид үргэлжилж буй бөгөөд эрдэмтдийн зорилго нь нэгэн хиймэл нарыг бүтээснээр “ногоон” энергийн ашигтай эх үүсвэрийг бий болгох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-04-28 09:07

Хятадуудыг хараагаад л байдаг. Гөгөөдүүл нь ийм бүтээгч, шинэжлэх ухаанч байгаа м даа.

Гэлэнмаа
Гэлэнмаа
2021-04-28 09:15

Хятадуудыг уушги ургуулж байхад манхй энд хэдэн улстөрчдөө хараахаас өөр ажилгүй л сууна

hytad zaluusiig bichwel
hytad zaluusiig bichwel
2021-04-28 09:20

urd hurshuin zaluusiin bagiin sistemeer uragshildag hudulmurch baidliig bichwel manai mongol zaluusd heregtei dee. End surah gej gurildaj bhad hytadad uneheer uur. Baingiin surah ermelzeltei

Зочин
Зочин
2021-04-28 09:25

Hiimel haha

hujaa
hujaa
2021-04-28 09:41

Hujaa nar aa gej. Hiij chadahgui yumgui uls mongolchuudiig dord uzehee bolichuul

Зочин
Зочин
2021-04-28 10:14

Хажуудах улс маань хөгжөөд дэвээд бдаг бид харааж зүхээд байсан байрандаа суусаар дуусах юм бна

Уншигч
Уншигч
2021-04-28 10:18

Модоо л ургуулж эхэлж байхад уушиг ургуулаад эхэлчихдэг, амдаж гүйцэх цаг ирэх л байх

суралц
суралц
2021-04-28 11:23

Хчтадын ойжуулах аргыг монгол нутагшуулаасай. Бас пандагаа дэлхийн брэнд болгосон. Манайх хэдэн маза�##�айгаа тэжээл тавьж өгөх төдий л

Зочин
Зочин
2021-04-28 11:42

Айлын хүүхдийг хар. Бидэнд худлаа цээжээ дэлдэж, бусдыг муулж, харааж зүхэхээс өөр хийж чадах ажил, хоосон толгойноос өөр юм �##�га даа.

Зочин
Зочин
2021-04-28 11:43

Hyatgd gedeg mangast zalgiulah ni tsag hugatsaanii asuudal boljee dee

зочин
зочин
2021-04-28 11:44

үнэхээр сүрхий хүмүүс юмаа дэлхийд хятадын зуун болно гэж үнэн юм хариуцлагатай орон л ялах юм даа

Зочин
Зочин
2021-04-28 11:48

Тэнэг юмшиг муулхийнхаа оронд атаархаад нэг юм ч болтугай сураад авдаг болоосой

Нагамура
Нагамура
2021-04-28 13:01

Monholchuud esgii shaahaigaa l hiideg

Баатар
Баатар
2021-04-28 17:29

БИД ҮНДСЭНДЭЭ ХОТ СУУРИН ГЭХ ГАЗРУДДАА 80 ОРЧИМ ЖИЛ МОД УРГУУЛАХ ГЭЖ ОРОЛДООД ҮР ДҮНД ХҮРЧ ЧАДАХГҮЙ ЮМ, ГЭТЭЛ ТЭД УУШИГ УРГУУЛААД, ЦААШИД ГАХАЙ ТАХИА, ҮХРИЙН МАХЫГ ЯГ УРГУУЛНА ХАРЖ Л БАЙГААРАЙ, ГУРИЛИЙГ Ч ГЭСЭН БИОИНЖЕНРИЙН АРГАААР ХИЙНЭ , НЭЭРЭЭ ХЯТДУУД МУУ САНААТАЙ УЧРААС ТАРЬСАН МОДОО НАР ЖАРГАСАН ХОЙНО УСАЛДАГ ГЭЖ ҮНЭН ҮҮ, ИХ ХУРЛЫН ГИШҮҮД МОД ТАРИХ ТУРШЛАГА СУДЛАХ ГЭЛҮҮ

Үнэн
Үнэн
2021-04-28 19:49

Хятадуудыг магтаад байгаа хүмүүс эрлийзүүд байх юм. Хэрэв Монголыг Хятадууд нэгтгэлээ гэхэд тэд эрлийзүүдийг эхэлж устгана гэдгийг мэддэг болов уу. Өмнө нь Манж, Шинжаанд ингэж байсан юм.

Зочин
Зочин
2021-04-28 21:03

Одоо тэгээд яах билээ буурай орнуудын баялгыг ашиглаж шинэ бараа таваар үйлдвэрлэж толгойгоо ажиллуулж ирсэн юм чинь хөгжиж дэвшинэ харин манайхан газараа ухаж баялгаа зарахад хамаг бодол санаагаа ажиллуулж ирсэн толгой хоосон бгааг харж байгаа байхаа

Зочин
Зочин
2021-04-28 21:46

Манайхан нүүрсээ ярьсаар л

Зочин
Зочин
2021-05-01 11:35

энэ бол шинэ зүйл биш.хятадууд бол чин гүрний үе болон 20-р зууныг эс тооцвол түүхийнхээ бүх үеийн турш технологийн тэргүүлэх гүрэн дэлхийн фабрик улс байсан юм шүү дээ.харин өнөөгийн америк бол коммунистуудын байгуулж чадаагүй коммунизмыг нь байгуулаад х�##�амжийн улс болоод уруудах шатандаа орчихсон яваа улс.цаг хугацааны л асууд�##�

Холбоотой мэдээ

Back to top button