ДЭЛХИЙ

Хятад улс нүүр царай таних технологийг ашиглан жуулчдад хяналт тавина

Хятад улс сүүлийн жилүүдэд царай таних технологийг бүх салбартаа нэвтрүүлж, хөгжүүлэхэд анхаарч байгаа билээ.

Сүүлд тус улсын засгийн дотоодын зарим жуулчдыг түүхэн дурсгалт газруудаар зорчуулахгүй байж магадгүй гэх мэдээллийг өгчээ. Ингэхдээ царай таних технологийг ашиглах бөгөөд түүхэн дурсгалт газар болон аялал жуулчлалын бүсэд бүдүүлэг зан авир гаргавал мэдээллийн санд бүртгэж, дараагийн удаад тус жуулчныг тухайн бүсэд нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авах аж. Учир нь өнгөрсөн онд аялал жуулчлалын бүсэд аялаж буй дотоодын жуулчид бүдүүлэг зан авир гаргахаас гадна, дурсгалт газруудаар аялахдаа мод хугалах, цэцэг тасдаж хог хаях зэргээр биеэ зохисгүй авч явсан олон тохиолдол гарснаас үүдэж ийм арга хэмжээ авахад хүрчээ. Түүнчлэн Хятад улс нүүр царай таних технологийг ашиглан иргэдийг замын хөдөлгөөнд зохисгүй оролцож буйг баримтжуулж бүдүүлэг явган зорчигчийг ичээх оролдлого хийсээр байгаа юм. 

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button