УЛС ТӨР

МАН ба МАХН: Н.Энхбаярын “шунал”-аар сонгуулийн дараа Засгийн газрыг задална

Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, МАХН-тай нэгдэх шийдвэр гаргаснаа танилцуулсан. Энэ хоёр нам ингэж нэгдсэнээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэг нэр дэвшигчээ сойх юм. Харин МАН-ын нэр дэвшигчийг дэмжинэ, С.Ганбаатар УИХ-ын гишүүнээрээ үлдэг гэсэн байр суурийг Н.Энхбаяр илэрхийлээд байна.

Нэгдлийн асуудал энэ оны хоёрдугаар сарын сүүлээр олон нийтэд ил мэдээлэгдэж эхэлсэн. Хоёр намын удирдлагууд хэлцэлд орж, Н.Энхбаярын зүгээс асар их болзол тавьсан талаарх мэдээлэл хөшигний ард хөвөрч байв. Өөрөөр хэлбэл уламжлалт сэтгэлгээгээр МАХН-д итгэж саналаа өгдөг иргэдийн тодорхой хэсэг байдаг нь судалгаагаар батлагддаг. Энэ хэсгийн саналыг татахын тулд МАН-ын зүгээс эхэлж МАХН-д нэгдэж орох санал тавьсан. Харин хариуд нь Н.Энхбаяр нэлээд гэдийсэн юм.

Тухайлбал хүү Э.Батшугараа Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх. Эсвэл өөрөө Шадар сайд юм уу НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагын төлөөлөгчийн суудал авч, нэмээд өөрийн хүмүүсээ Засгийн газарт оруулах гэдэг болзлууд яригдсан гэх мэдээлэл байдаг. Хамгийн сүүлд хоёр сайдын суудал нэхэж буй гэгдсэн.

Процессын дунд Н.Энхбаяр С.Ганбаатараа бол Ерөнхийлөгчтэй хуйвалдсан нэгэн болгож яриад, нэг мөр “жийсэн”. Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгууль Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явагдах байж байгаад ирэх намар болж хойшилсон. Ингэхээр хүү Э.Батшугар болон С.Ганбаатар нар дээр суурилсан болзлууд нь бүтэлгүй тийшээ хандсан гэж ойлгогдож байгаа юм.

Нэгэнт удаан хэлцэл хийгдсэний эцэст хоёр нам нэгдэхээр болсон нь МАН Н.Энхбаярын гэдгэр толгойг татаж чадсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн сонгуульд дууссаны дараа МАН Засгийн газраа задалж, багадаа хоёр сайдыг явуулж, Н.Энхбаярыг зүтгүүрийн хүмүүсийг оруулж ирэх нюанс харагдаж байгаа юм. Үүнд МАХН-ын Нарийн бичгийн дарга Б.Тулга өндөр магадлалтай яригдана. Н.Энхбаяр улс төрийн мэдэгдэл хийх бүрдээ түүнийг дагуулж явдаг, ер Б.Тулгаа хол зүтгүүлэх хувь эрмэлзэлтэй харагддаг.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

21 Сэтгэгдэл

  1. Одоо гоё2. Урт шар дээлт эргэн ирлээ.2010 оноос хойш ууж идээгүй нилээн өлссөн ирнэ дээ. Төсвийн хэд маан шун####ын бага ч атугай дардаг л бгаадаа чааоос

  2. Засгийн газар задрах биш бүр огцорно.Гоё юм болно доо. Хүрэлсүх ч сонгуульд унана.Намын нөхад нь түүнийг дэвшүүлэн ########уулж сор з####ж байгаа нь тэр.

  3. Хүрэлсүх ээ, дэмжинэ ээ, ямар богино хугацаанд маш олон асуудлыг шийдэж улс оронд эерэг өөрчлөлтүүд авчирсан хүн шүү,,,өөр Ерөнхийлөгч хийчих хүн үнэхээр ####га даа,

  4. Хүүк шиг новш хэрэггүй ээ. Н.Энхбаяр бүр ч хэрэггүй. Гэхдээ энэ 2 нэг т####даа гарна гэдэг маш сайн, ард түмэн эсрэг хүнийг нь хэн ч байсан сонгох болно.

  5. Хүрэлсүхийг дэмжих хэрэгтэй. Ийм зоригтой, зорилготой, шуурхай шийдвэр гаргаж чаддаг Хүрэлсүхийг дэмжих нь чух#### шүү. Үүнийг иргэд ойлгож, дэмжих байх гэдэгт итгэж байна.

  6. Н.ЭНХБАЯР ШИГ ХҮН МОНГОЛЫН ТӨРД ХЭРЭГТЭЙ ГЭДЭГ НЬ ЭНЭ ЦАГ ХУГАЦААНД ХАРАГДАЖ БАЙНА. ЭНЭ ХҮН ТӨРД ЗҮТГЭВЭЛ МОНГОЛЫН ТӨРД ШУРГАЛСАН ОЛИГАРХУУД ӨӨРСДӨӨ ӨӨРСДИЙГӨӨ ЦЭВЭРЛЭХ БАЙХ. ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ ЭХ ОРНОО ХАМГААЛЬЯ.

  7. ТА НАР МУУ АМЬСГААНУУД НАМВАРЫН ХҮҮГ ЮУ БОДОЖ ЯВААГ ЯАЖ МЭДХИЙМ БЭЭ??? ХҮРЭЛСҮХ УНАНАНАНА ЮУ ҮГҮЙ ЮУУ НАМВАР ВАНГИЙН ХҮҮД ООГТХОН Ч ПАДЛИЙГҮЙ МАН-ЫГ ДОТРООС НЬ ЗАДАЛНАА….. НАМБАР №1 ЕРӨНХИЙ САЙД ДЭЭР ОЧНО ОЙЛГОВ УУ??? МУДАК УУДАА МАНГАРУУДАА??? ЗА ИНГЭЭД ХҮҮК УНДИЙНБАЙГААӨЗ ДЭ? ТЭХЭЭР МИЕЭГИЙН ХҮҮГИЙН ЗОВЛОНГ ӨӨРИЙХӨӨ БИЕЭР АМСАНАА ТӨРӨЛ АРИЛЖИНА ШОО МОНГОЛЫН АРД ТҮМЭН УХААНТАЙВ С.ГАНБААТАР ЮМ УУ НОГООН НАМЫН ЭНХБАТ ГАРЧ ИРНЭ ШОО МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР МЭДЭЖ АВАГХТУН

  8. Нэгдэж байгаа нь чух####. Манайх шиг жижиг улсад 3 нам л хаваажид. Нэгэнт нэгдэж байгаа бол сууд#### өгөх нь буруу биш биз дээ. Харин цаашид манайх танайх гэлгүй нэг нам шиг л байцгаах хэрэгтэй. АН ч гэсэн дотроо учраа олох хэрэгтэй! З####уучуудаа дэвшүүлэх хэрэгтэй. Нам дотроо боловсон хүчин, хөгжилийн зөв бодлоготой болж чадв#### сонгогчдын дэмжлэгийг дор нь л авна шүү дээ!!!

  9. энэ энхбаяр ер нь бол ####бан туша#### эрх мэдлийн төлөө эхийгээ ч ####ж, эхнэрээ ч хүнд хүчиндүүлэхээс буцахгүй амьтан шүү. Гагцхүү хувийн ашиг сонирхын үүднээс бүхэл бүтэн намаа хөсөр хаяж нөгөө өөрийнх нь бөлдөгийг суг####сан эзэн Хүрэлсүхдээ т#### засаж янаглаж нийлж байж хөлд нь сууж гадаадад дипломат ####банд суух, хүүгээ их хур####д шургуулах орон зайн төлөө увайгүй үйлдэл ийж улмаар төрийг тогтворгүй болгохоор эргэлт буц####тгүй найма####цаваа хөөрхийдөө

  10. Нямдорж Энхбаяр 2 тэврэлдэх цаг ирждээ мэнгэт их айж байгаа сонгуулийн дараа урт шар дээлт жийгдэнэ Хүүк ялахгүй бол энэ 2 лааз өшиглөх

  11. энэ шун#### өвгөн ч хор найруулахдаа гаргууд хүн дээ одоо нэгдэхгүй гээд энийг хэн тоохов дээ ####бан туша####ын заг####аймсан эцэг биз дээ гэхдээ цаг үе өөр болж хүмүүс бараг хууртахаа больсон доо

  12. ХАРИНЧ МОНГОЛ УЛС МӨХӨХ ЗАМ РУУГАА ОРОХ ГЭЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ Х.БАТТУЛГА НЭГ ИХ Л ТАТАН БУУЛГАНА ГЭЭД СҮР ДУЙЛААН БОЛООД БАЙСАН ЯАСАН БАС Л АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААЧАА ЮУ БАТТУЛГАТ ГЭЖ ХЭЛХЭД НЭГ ХИЙВЭЛ ХИЙСЭН ШИГ ХИЙЖ АРД ТҮМЭНДЭЭ ЭХ ОРОНДОО ЦЭВЭР НЭРТЭЙ ҮЛДЭХГҮЙ БАЙСАН ЮМ УУ ЧИ Ч ДЭЭ ИЙМ Л АРЧААГҮЙ ХҮН Л ДЭЭ …ЧАМД МОНГОЛ ХҮНИЙ ҮНЭРЧ АЛГА ДАА

  13. Хүрэлсүх Баттулгыг “хулхидчихаад” байхад Н.Энхбаяр Юунд найдаж нэгдэж байнаа?
    Мэх мэхэндээ унана даа. Яагаад гэвэл эд нарын хэн нь ч “хулхи” бас худ####ч гэдгийг ард иргэд 30 жил мэдэрч, таньж мэдсэн учраас үүнээс хойш түүнээс цааш муусайн Луйварчдад хэнд нь ч сан#### өгөхгүйгээ МЭДНЭ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button