НИЙГЭМ

Б.Амингэрэл охины бие сайжирч, эмнэлгээс гарчээ

#SaveForAmingerel хаштаг хэрэглэн цахим ертөнцөд Б.Амингэрэл охины эрүүл мэндэд санаа зовсон хүмүүсийн тоо өдрөөс өдөрт өссөөр байсан. Харин охин лэгний хатуурал гэсэн оноштой БНСУ-ын Сөүл хотод элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон юм. Үүнээс хойш охины биеийн байдлын талаар гэр бүлийнхэн нь мэдэгдэл хийгээгүй боловч өнөөдөр /2019-08-12/ охины ээж цахим хуудастаа ийнхүү бичжээ. Тодруулбал,

Уучлаарай хэнд ч мэдээлэл өгөхгүй ямарч мэдээлэл тавиагүйд үнэхээр их уучлаарай. Монголын сайхан сэтгэлт ард түмэн минь миний охин хагалгааны дараа маш олон хүнд үеүүдийг давж нөхөр бид хоёрыг маш их сандаргалаа. Иймд бид мэдээлэл хэнд ч өгч чадсангүй өдийг хүрлээ. Үнэндээ байн байн хүүхийн бие муудаж хагалгааны өрөөрүү гүйх сэтгэл зовинсон хүнд өдрүүдийг чимээгүй залбиран өнгөрүүлэхийг хүссэн юм. Одоо л охин минь тэнхээтэй болж эмнэлгээсээ гарлаа. Үнэхээр баяртай байна хэмээн бичжээ.

Түүнчлэн Б. Амингэрэл охин 14 хоногт нэг удаа шинжилгээ хийлгэн, эмчийн үзлэгт орж байгаа аж. Айх аюулаа давсан боловч цаашид гарч болзошгүй эрсдлүүд байгаа тухай түүний ээж хэлж байлаа.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button