ДЭЛХИЙ

BTS хамтлагийнхан анх удаа албан ёсоор амрахаар болжээ

Өсвөр насны охидын дунд алдартай Өмнөд Солонгосын BTS хамтлагийн гишүүд уртасгасан хугацаагаар амрах болсон тухай тус хамтлагийн менежмэнтийг хариуцдаг Big Hit Entertainment компани мэдээлжээ.

Мэдэгдэлд хамтлагийн залуусыг амрахдаа хорин хэдтэй залуу хүмүүсийн жирийн амьдралаар амьдарна гэж тодотгосон байна. Долоон гишүүнтэй BTS хамтлаг 2013 онд байгуулагдсан цагаасаа хойш албан ёсоор ганц ч удаа амралгүй тасралтгүй ажилласан юм.

Тэд АНУ, Их Британийн топ жагсаалтад K-pop уран бүтээлчдээс анх удаа багтаж, Лос Анжелес, Парис, Лондонд дүүрэн үзэгчтэй тоглолтуудыг хийжээ. Хамтлагийг хэзээ уран бүтээлдээ эргэж орохыг Big Hit Entertainment мэдээлээгүй аж. Гэвч тэд аравдугаар сард Сөүл болон Саудын Арабын нийслэлд тоглолтоо үзүүлэхээр төлөвлөөд буй.

BTS хамтлаг Өмнөд Солонгосын эдийн засагт жилд $3.5 тэрбумын хувь нэмэр оруулж байгааг Hyundai Research Institute хүрээлэн тооцоолсон байна. Мөн Өмнөд Солонгост 2017 онд ирсэн 13 жуулчин тутмын нэг нь BTS хамтлагаас болж ирэх болсноо илэрхийлжээ.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button