ЭДИЙН ЗАСАГ

ТАНИЛЦ: Шинээр баталсан ББСБ-уудын хаалттай өрийн бичгийг бүртгэх журам

Санхүүгийн зохицуулах хороо өнгөрөгч долооо хоногт ББСБ-уудын хаалттай өрийн бичгийг бүртгэх, түүнд хяналт тавих тухай журам баталсан.

Уг журамд өрийн бичиг гаргах ББСБ-ууд Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шалгуур үзүүлэлтийг сүүлийн дөрвөн улирал дараалан хангасан байх, төслийн зээлийн санхүүжилтээр татан төвлөрүүлсэн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх зэргээр тодотгож өгсөн байна.

Энэ нь Засгийн газраас баталсан 10 их наядын төлөвлөгөөтэй холбоотойгоор хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг зориулалтын дагуу ашиглах, зарцуулалтад хяналт тавих зорилготой юм.

Өөрөөр хэлбэл тус журам хэрэгжиж эхэлснээр “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн эх үүсвэр банк бус санхүүгийн байгууллагын салбарт өрийн бичиг татах, бусад хэлбэрээр байршуулах зэргээр учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг сайжруулж, хөрөнгө оруулагч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалт бий болж байна гэж СЗХ-ноос онцолжээ.

Журамтай энд дарж танилцана уу.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button