ЭДИЙН ЗАСАГ
III сар: Монголбанкны гадаад валютын нөөц 4.8 тэрбум ам.доллар байна
Монголбанкны гадаад валютын нөөц гуравдугаар сард өнгөрөгч сараасаа 5.8 хувиар өсөж, 4.7 тэрбум ам.доллар болсон байна. Эл сард Монголбанкны нийт хадгаламж өмнөх оны мөн үеэс 28.7 хувиар өсөж, 18.5 их наяд төгрөг болжээ. Үүний 23.6 хувийг нь гадаад валютын хадгаламж эзэлж буй юм байна.
Валютын нөөцийн өсөж байгаа нь төгрөгийн ханшийг тогтворжуулах, дунд хугацаанд төлөгдөхөөр хүлээгдэж буй гадаад өр, төлбөрийг амжилттай шийдвэрлэхэд эерэг нөлөөтэй гэж үздэг.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.