НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

ТОДРУУЛГА: “Гашуунсухайт” боомтоор сүүлийн зургаан өдөр ямар ч экспорт хийгдээгүй байна

Дотоодод коронавируст халдварын тохиолдол нэмэгдэх болсонтой холбогдуулж, БНХАУ-ын талаас манай хилийн боомтуудын үйл ажиллагаанд хязгаарлалт тавих болсон. Үүнээс үүдэж Оюу толгойн зэсийн баяжмал хүртэл экспортод гарахгүй, таг зогссон удаатай. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын дунд үеэс хилийн боомтуудын үйл ажиллагаа шат дараатай сэргээд байгаа юм.

Тэгвэл чулуун нүүрсний экспортын гол гарц болох “Гашуунсухайт” боомтын үйл ажиллагаа сүүлийн зургаан өдөр зогссон байна. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 30-наас өнөөдрийг хүртэл эл боомтоор экспорт хийгдээгүй байна.

Энэ талаар Гаалийн ерөнхий газрын Хэвлэлийн ажилтнаас тодруулахад, “Дөрөвдүгээр сарын 30-нд нэг ачаа тээврийн жолоочоос халдвар илэрсэн. Иймд БНХАУ талаас импортын урсгалаа хаасан байна. Ингээд бямба, ням гараг дамнаж, даваа гарагт  мөн экспорт хийгдээгүй. Харин өнөөдөр 77 жолоочоос шинжилгээ авсан байна. Тэдний шинжилгээний хариунд үндэслэж, маргаашаас экспортын үйл ажиллагааг сэргээнэ гэсэн төлөвлөгөөтэй байна” гэдэг мэдээлэл өглөө.

Сүүлийн долоо хоногт “Гашуунсухайт” боомтоор гарсан чулуун нүүрсний хэмжээг Гаалийн ерөнхий газраас тодруулахад:

  • Дөрөвдүгээр сарын 27 – 13.7 мянган тонн
  • Дөрөвдүгээр сарын 28 – 13.8 мянган тонн
  • Дөрөвдүгээр сарын 29 – 7.7 мянган тонн
  • Дөрөвдүгээр сарын 30-наас өнөөдрийг хүртэл 0 тонн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button