УЛС ТӨР

Сонгуулийн ерөнхий хороо С.Эрдэнийн материалыг хүлээн авчээ

12.05 ЦАГ: СЕХ АЛБАН МЭДЭЭ ГАРГАЛАА

СЕХ-ноос албан мэдээлэл гаргалаа. Үүгээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр АН-аас сонгогдсон С.Эрдэнийн материалыг хүлээн авсан тухай баталгаажуулсан байна. Албан мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

11.30 ЦАГ: СЕХ АЛБАН МЭДЭЭЛЭЛ ГАРГААГҮЙ Ч С.ЭРДЭНИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВСАН ТАЛААР Ч.ӨНӨРБАЯР МЭДЭЭЛЛЭЭ

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр сонгогдсон хоёр эрхмийн зөвхөн нэгийнх нь материалыг хүлээж авна гэж мэдэгдээд байсан. Үүгээр С.Эрдэнийн материалыг хүлээж авсан байна. Энэ тухай АН-ын Нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдээллээ.

Харин Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс албан мэдээлэл гаргаагүй байна.

М.Тулгат даргаар нь сонгогдсон АН-аас С.Эрдэнэ нэр дэвшихээр сонгогдсон. Харин О.Цогтгэрэл даргаар сонгогдсон АН-аас Н.Алтанхуяг нэр дэвшихээр болоод байсан билээ. Гэвч хоёр талыг 00.00 цагаас өмнө дотооддоо ойлголцож, нэг нэр дэвшигч дээр тохир гэдэг шаардлагыг СЕХ-ноос тавьсан талаар өмнө нь мэдээлсэн. Үүнийг О.Цогтгэрэл талын АН-ын гишүүд эсэргүүцэж, яг одоо төв талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа.

УДШ-ээс АН-ын даргыг С.Эрдэнэ мөн гэсэн лавлагааг СЕХ-нд гаргаж өгсөн гэдэг мэдээлэл бий. Хоёр талыг 00.00 цагаас өмнө ойлголцохгүй бол энэ лавлагаанд үндэслэж, асуудлыг шийднэ гэдгээ СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран хэлж байв.

Үүгээр Сонгуулийн ерөнхий хороо МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвсэл буюу ХҮН-аас Д.Энхбатын материалыг хүлээн авлаа. Материалыг хянаж үзээд нэр дэвшигчээр бүртгэх эсэхийг тавдугаар сарын 8-нд тодорхой болгох юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

40 Сэтгэгдэл

  1. Ээ хөөрхий ингээд ардчил#### хууль ёс даший шог болж Монгол улс нэг намын хян####танд орвоо гэж. Энэ мэлхий ёстой зэвүүн новш юм даа.

  2. За ########2 угаасаа бүтэхгүй. Тэр хүрэлсүх нь гараад Монгол улс Хойд солонгос шиг болоод нэг намын эрхшээлд орж бгаа юм биздээ түй чорт

  3. Өөрсдөө дотроо үймэрчээд ард иргэдийг үймүүлэх гэж байхаар одоо эвлэрээд нэр дэвш .Угаасаа та нарыг хэн ч дэмжихгүй.

  4. Х.Баттулга дахиж нэр дэвшиж чадаагүйнхээ төлөө АН-аа самарч ард иргэдээ т####цуулж бахаа ханг####аа. одоо цус үзэх гэж улаарч байна

  5. Хүмүүсийг заав#### ингэж бухимдуулж яах гэсийм бол эсвэл дахин 7 сарын 1 шиг юм болгохыг хүсээд бна уу Хүрэлсүх гуай. Тэгээд ард нь би яагаачгүй Баттулга Алтанхуяг нар л хүмүүсийг бослого тэмцэлд дуудсан гэж шаана даа. Гол өрсөлдөгчгүй ялж яах гээд бна аа

  6. Ан-ынхан эвлэрэхгүй л бол ####ь нь ч нэр дэвшиж чадахгүй д хүрэх нь байна ш дээ. Зөвшилцөөчээ

  7. БИД ДАХИАД Л НЭГ ГУТАМШИГТ ЯЛАГДАЛЫН ГЭРЧ БОЛОХ НЬ Л ДЭЭ ЭНЭ ШИРЭН НҮҮРЭЛСЭН НОВШНУУД СОНГУУЛИИН МАРГААШ ЯАЖ ХҮНИИ НҮҮР ХАРЦГААДГИИМ БОЛ

  8. Ингэж өлсөж эрүүл мэндээрээ хохирсныхоо төлөө Женкогоос юу авахаар тохирлцсон бэ таануус ####ив байцаагчдаа үнэнээ хэлчих хаха

  9. С.Эрдэнэ даргыг сонгосон гэх АН-ын цахим сонгуульд овог нэр нь ижил монгол улсад бүртгэлгүй 96 хүн, мөн 3 болон түүнээс дээш удаа 1859 иргэн сан#### өгсөн ноцтой зөрчил илэрлээ

  10. хууль яриад бардгүүм бол шууд ####га тэнгэрдчихээ, нэгэнт нүдний булай болцым чиннн хахаха

  11. Үнэн төрийн сонгууль хуулийн дагуу явах ёстойштээ. Эрх мэдэл, эрх ашигийн төлөө танай УИХ-ын гишүүд өлсөөд байгаа нь ёс зүйд нийцэхгүй харагдаж байна

  12. Энэ жил сонгууль хийвэл зарлага гаргахгүй шууд МАН-н У.Хүрэлсүхийг гаргаж ковиддоо зарцуульяа.

  13. төрийн сонгууль хуулийн дагуу явах ёстой. ЖАН-ын АН хуулиа дагаж хэлэлцээрийн ширээнд суух ёстой

  14. Хуурамч тамгатай намын даргаас нэр нь хасагдсан хүнийг МАН Eрөнхийоөгчмйн сонгуульд захи####ж амлаж авч тамлан шидэхээр болжээ. Эрдэнэд МАН хэдийг төлсөн бол?? МАН дахин манга######ж авлигаджээ. Авлигад гаршсан Хүүк зангаа тавихгүй Eрөнхий сайд болохдоо ЖДҮгээр гишүүдийг авлигадаж гарч ирсэн түүний злоиосонд 1 хоёр хүн шоронл явсан хөөрхий гэж Энэ сонгуульд хүн амины хэрэгтэй 1 хүн нэг мөнгө хөрөнгө идсэн хэргээр шүүхээр орж ял сонсож байсан хүн өрсөлдөх болж. Монгол нээрээ арөй ч хулгайч луйварчдын орон болоогүй байлтай Шударга үйлст зоригт хөвгүүд охид н байгаа байхаа к

  15. Би яг Ванга шиг мэдэж байна.Сонгуулийн дараа Сү.Батболдын хамаг хүсэл биелж монголын баялгаас хулгайлж офшорт нуусан их мөнгөний асууд#### яригдахгүй болно.Элбэгдоржийн хэрэг хэрэгсэхгүй болно.Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь Элбэгдоржийн бүлэглэлд очно..Монгол улсаас баян МАН,МАН-аас баян Сү.Батболд гэдэг тогтолцоотой болно.

  16. Энд ганц зүйлийг хэлэe Эрдэнэ сонгуульд ороод ялах үгүй нь гол биш ганцхан маш их хэмжээний мөнгө идсэн энэ ялаас мултарч байх хугацаа түүнд хэрэгтэй учираас Хүүктэй эвсэж түүний замыг цэвэрлэж байгаа юм шүү ингэж Хүүкэд тус болж өөрөө үлдэнэ үүнийг л ойлго

  17. С.Эрдэний хувьд МАН-тай хуйв####даж байгаа нь ойлгомжтой ийм Монгол улсын эрх мэдлийн төлөө сонгууль байж болох уу? Энэ УИХ-ын 13 гишүүн өлсгөлөн зарлаж байна эднийг АН-ын гишүүд гэж үзэхгүй тоохгүй юм байна л даа. Тэгвэл энэ 13 УИХ-ын гишүүд САЙН ДУРААРАА УИХ-ын гишүүнээсээ буув#### яасан юм бэ? Тэгээд ДАХИАД ТӨРӨӨ цэгцлээд явб#### яана вэ? Сонгуулийн хороо нь юу мэдэж С.Эрдэний т####ыг АН-гэж бүргэж дэмжив. Нөгөөдүүл нь АН-ын гишүүд биш юм байна л доо.

  18. 2020 оны согуулийн дараа Эрдэнэ хариуцлагаа үүрээ ажлаа өгчихөөгүй юм уу тэгээд шүүхийн тогтоол юу болж таарах уу монгол сүйрч байгаа юм байна

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button