Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Эцсийн дүндээ ҮХЦ, СЕХ, УДШ, УБЕГ цөм МАН-ын талд л ажиллалаа

Ерөнхийлөгчийн сонгууль ойртож, АН-ын идээ бээрийг цаг хугацаа хүчээр хагаллаа. Үнэхээр хүчээр л хагалав. М.Тулгат даргаар нь сонгогдсон талын АН-аас С.Эрдэнийн материалыг Сонгуулийн ерөнхий хороо хүлээж авлаа. Харин “Дүүжлэгч” Н.Алтанхуягийнхийг авсангүй, УИХ дахь АН-ын бүлгийн хэдэн гишүүд одоо хүртэл төв талбай дээр тэгнэж байна.

Үндсэн хуулийн цэцээс эхлээд АН, МАН-ын асуудлыг дэнслэх бүх л байгууллагууд энэ хүртэл гагцхүү хуулиа барьж шийдвэр гаргасан мэт харагддаг. Тэгж өөгүй тайлбарлагддаг. Харин яг эцсийн дүндээ бүгд МАН-ын талд л ажиллав.

Хамгийн сүүлээс нь эхэлбэл, Сонгуулийн ерөнхий хороо. Есөн гишүүн бүгд хуралдаж, асуудлыг хэлэлцсэнгүй, дарга нь төлөөлж, гэдийв. Нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг шийдвэрлэх хуулийн хугацаа эхлэхээс өмнө, зөвхөн материал хүлээн авах өдөр луу унжиж, хууль тайлбарлав. С.Эрдэнийн талыг бүртгэнэ гэдгээ СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран өдөр нь бараг л ил цагаан хэлэв. Тэгээд яг С.Эрдэнийг л бүртгэлээ.

Улсын дээд шүүх. АН-ын даргын маргааныг хэд хэдэн удаа хэлэлцээд хайнцаа тасалж өгөөгүй. Бараг асуудлыг улам ойлгомжгүй болгоход оролцсон гэхэд болно. “Намын дотоод асуудлаа өөрсдөө шийд” гэх байдлаар хандсаар ирсэн. Эцэст нь Сонгуулийн ерөнхий хороонд “АН-ын дарга бол С.Эрдэнэ мөн” гэсэн лавлагаа гаргаж өгөв. Түүнд нь Сонгуулийн ерөнхий хороо үндэслэж, С.Эрдэнийг бүртгэв.

За, Улсын бүртгэлийн ерөнхий газар. Тамга, тэмдгийн маргааны хайнцааг тасалсан газар. Ингэхдээ Ц.Туваан талынхны барьж буй тамгыг хүчин төгөлдөр бус гэсэн лавлагаа гаргаж, тэр нь сонинд нийтлэгдсэн байдаг. Ц.Туваан бол, “С.Эрдэнийн ерөөл, магтаалаа хэлж гардуулсан тамга одоо ч надад байгаа. Хулгайд алдаагүй, алга болгоогүй” гэж ярьдаг.

Үндсэн хуулийн цэц, Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй болгосон. Бүрэлдэхүүн нь “өөрөө” солигдож, хуралдаан нь “өөрөө” хойшилж, “өөрөө” товлогддог. Бүрэн эрхийн хугацаа нь дууссан ганц гишүүн нь Т.Доржхандын барьж гүйсэн мэдээллийг хэлэлцэх асуудал болгож дээш шиддэг.

Дээрх бүх процессыг Үндсэн хуулийн үүднээс маш цэвэрхэн тайлбарлаж болдог. МАН-ынхан тэгж ч тайлбарласаар байгаа. Өөрөөр хэлбэл илтэд хууль зөрчсөн зүйл байхгүй гэж харагддаг. Гэвч, эхэнд дурдсанчлан үр дүнгийн хувьд харахад МАН-ын эрх ашигт л үйлчилцгээжээ.

Талбай дээр өлсгөлөн зарлаж буй гэх АН талын цаана Ерөнхийлөгч Х.Баттулга бий. Х.Баттулга бол МАН-ын дайсан. Тэр ч утгаар Х.Баттулгын АН өнөөдөр тамгагүй, даргагүй, сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх эрхгүй боллоо.

Харин “Намайг яагаад МАН-тай холбоод байгааг ойлгохгүй байна” гэж тайлбарлагч, Х.Баттулгыг дайснаа гэж ил зарлагч С.Эрдэнийн талыг бол нэг их оролддоггүй, тэд ч гомдоллож, өлсөж, сүйд болдоггүй. МАН-руу хэзээ ч үсчдэггүй, чимээгүйхэн оршдог билээ.

1990 оны ардчиллыг авчрагч, нэгэн цагт засаглаж явсан үндэсний хэмжээний улс төрийн нам ингэтлээ доройтсон нь л харамсалтай. Эв түнжингүй, нэг үзэл санаагүй, улс төрийн тэмцэл хийх чадамжгүй. Хүнд үед лидерүүд нь орхиод явчихсан. Энэ утгаар нь эл байдалд хүрсэндээ АН өөрсдөө л буруутай гэж харж болно.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
31 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочиn
Зочиn

Malnuudaa 2 tolgoi gargaj irchixeed buruugaa bitgii busdad chixeed bai

Zochn
Zochn

Xoxi ni uursduusuu bolj baigaa yim AN ingeed budaa boljbaigaa yum ene songuulid xen ch garsan yalj chadaxhui

иргэн
иргэн

Энэ удаагийн Сонгууль шударга явагдах нь их эргэлзээтэй боллоо, Учир нь одоо МАН, Хүрэлсүхийн явуулж буй Үйл ажиллагаа бүүр илт Дарангуйллын шинжтэй болж, ҮХЦ, УДШ, СЕХ, МАХН, ХҮН нам, АН-ын Элбэгдорж Эрдэнэ тэргүүттэй Хор хутгагчид бүгд энэ Сонгуулийг будилиантуулахыг Санаархаж эхэллээ, МАН МАХН Хүрэлсүх Монголчуудыг Дарангуйллын нийгэм рүү чирж эхэллээ,

Зочин
Зочин

Ямарч албан байгууллага , аж ахуйн нэгж 1 л тамгатай байдаг. Нямбаатарын хариуцаж ажилладаг УБЕГазар хэний даалгавар, заавраар АН-ыг 2 тамгатай болгосон бэ? Бүх маргаан эндээс л эхтэй. Буруутанг тодруулах шаардлагатай. Хариуцлага тооцох ёстой.

Зочин
Зочин

Ковидтой тэмц гэж өгсөн хандив тусламж зээлийн мөнгийг юунд зарцуулсан бэ. Тайлангаа ил тод тавих болоогүй юу. Бохир сонгуульдаа зарцуулсан юмуу. Шийдвэр гаргах түвшний хүмүүсийг худалдаж авахдаа зарцуулаагүй бол тайлангаа ил тод тавиач Хүрэлсүхээ

Зочин
Зочин

TALBAIG CHULUULJ NOVSHNUUDIIG ZAILUULAACHEE

Зочин
Зочин

Ардчилсан намд залуучууд байдаггүй юм уу. Наад хэд чинь итгэл үнэмжил, үзэл бодлоор чинь тоглоод дууслаа. Хэдэн өвөгчүүлээ зайлуулж жинхэн үзэл баримтлал, үнэт зүйлээрээ нэгдээч

зочин
зочин

Н.Алтанхуяг үүнийг сайн мэдэж байгаа. Зүгээр л үймээн самуун гаргах гэж улаарч байгаа юм шүү. Захиалагч нь Х.Баттулга

Анхбаяр
Анхбаяр

Н.Алтанхуяг бүүр үхлээ. Өөрийгөө Ерөнхийлөгч болно гээд итгэчихсэн яюнаа

Зочин
Зочин

хууль яриад бардгүүм бол шууд алга тэнгэрдчихээ, нэгэнт нүдний булай болцым чиннн хахаха

Зочин
Зочин

Буруу буруу бүхэн бусдын буруу гэдэг дуу хүүхдийн дуу байхаа болиод АН сүлд дуу болжээ.

Зочин
Зочин

АН-ынхан одоо болио өөрсдийн буруугаа хэнд чихэх гээд сууж байгаан

зочин
зочин

Иргэдийг битгий турхираад бай гэж тэр Алтанхуяг эргүүгээ татаж ав

Алтанцэцэг
Алтанцэцэг

Эрдэнийн АН хууль дүрмээ барьж байхад ЖАН-ынхан хуулиа дагаачээ

Setguulchid
Setguulchid

Buruu dugnelt: Man huuliin daguu l ajillasan gesen ug sh dee. Ta nar guivuulahaa boli

зочин
зочин

С.Эрдэнэ даргыг сонгосон гэх АН-ын цахим сонгуульд овог нэр нь ижил монгол улсад бүртгэлгүй 96 хүн, мөн 3 болон түүнээс дээш удаа 1859 иргэн санал өгсөн ноцтой зөрчил илэрлээ

Зочин
Зочин

Ан-ынхан эвлэрэхгүй л бол аль нь ч нэр дэвшиж чадахгүй д хүрэх нь байна ш дээ. Зөвшилцөөчээ

Зочин
Зочин

Үүний цаана зүгээр л Х.Баттулгы байгаа. одоо инээд нь хүрээд үхэх гэж суугаа

Хонгорзул
Хонгорзул

төрийн сонгууль хуулийн дагуу явах ёстой. ЖАН-ын АН хуулиа дагаж хэлэлцээрийн ширээнд суух ёстой

Зочин
Зочин

Энэ өлсгөлөн зарлаад байгаа гишүүдийнхээ ард турхираад байгаа эзнхийг нь зарлаад өгөөч Ард түмэнд

зочин
зочин

Хуулиа дээдлээд хүн шиг ажилна уу гуйя

зочин
зочин

С.Эрдэнэ АН-аас нэр дэвших эрхтэй

Нарантуяа
Нарантуяа

Х.Баттулга дахиж нэр дэвшиж чадаагүйнхээ төлөө АН-аа самарч ард иргэдээ талцуулж бахаа хангалаа. одоо цус үзэх гэж улаарч байна

Зочин
Зочин

Энхбаяр Эрдэнэ 2 хүртэл ман намд хамгийн их тус хүргэлээ дээ хоол болдог байгаа даа

зочин
зочин

Ингэж харагдаж байгаа бол Цэц УДШ СЕХ ажлаа шударга гүйцэтгэж байгаа юм байна

Зочин
Зочин

Буруутан нь АН биш. Буруутан нь албан тушаалын агуу хэнээтэн, эд мөнгөний хэмжээлшгүй шуналтан Баттулга, Элбэгдорж хоёр

мөнх
мөнх
Reply to  Зочин

Одоо нэг Элбэгдож Баттулга хоёр халз мэтгэлзэнд ор.

Уншигч
Уншигч

Ардчилсан нам өөрсдөө дотроо хагарахын оронд хуулийн дагуу нэг дэвшигчээ өгсөн бол ийм маргаан гарахгүй байсан
. Батлагдсан хуулиа л биелүүлэх ёстой. Үүнд бусдыг буруутгах асуудал огт байхгүй. Ард түмэн мэдэж байгаа шүү

Зочин
Зочин

Баттулга ерөнхийлөгч МАН ын энэ бохир заваан үйл ажиллагааг мэдээд МАН ыг тараах захирамж гаргасан нь ийм учиртай байсан байна.МАН ын дарангуйлалыг таслан зогсоохгүй бол энэ улсыг юу ч үгүй болгох бодлого явагдаж байна

зочин
зочин

Одоо МАН 65 билүү 64 билүү ямар хүмүүс байгаа билээ.Есөн шид нь бүрдсэн хүмүүс дүүрсэн хэдэн тэр бумтангууд арьсаа хамгаалаад сууж байгаа шдээ.Хэдэн тэр бумаар нь идчихээд ялаа үүрэхгүй шүүхчидээ хахуульдаад сууж байгаа биздээ.Хэн нь ямар вэ гэдгийг иргэд ялгахтайгаа болсон байхаа би ч бас.Монголд шудрага ёс алга.

зочин
зочин

Шудрага ёс тогтооноо гээд л яриад байсан хаана байна тэр зүйл чинь уул уурхайн лицэнз хэдэн мянгаар нь зарсан Эрдэнэбат мэтийн(өөр хүн гишүүд албан тушаалтан зөндөө бий)ял эдэлсэн болчихоор гараад ирсэн.Лицэнзүүдийг нь хураагаад хөрөнгийг нь улсын орлого болгож хоосон бандааштай үлдээх байсан шүү дээ.Улсын үнэтэй бичиг баримт хулгайлж хятадад өгсөн нөхөр байна.Энэ мэт шудрага бус үйлдэл хийсэн нөхөд яагаад хариуцлага үүрэхгүй дахиад өндөр албан тушаалд очоод байгааг ойлгогүй байна.Энэ мэт үйлдэлийг шудрагаар шийдэж өгсөн зүйл алга.Гарт баригдаж нүдэнд харагдаж чихэнд сонсогдохгүй байна.АЛЬ нам нь шудрага ёс тогтоохыг хармаар л байна шүү.Энэ насандаа монголд шудрага бус зүйл сонссоор байгаад аль нам хэнд нь итгэхээ байсан ард иргэд чинь

Холбоотой мэдээ

Back to top button