НИЙГЭМ
Халдвар авсан иргэн гэрийнхэндээ гадуурхагдаж, амиа хорлохыг завджээ
Баянзүрх дүүрэг оршин суудаг коронавирусийн халдвар авсан иргэн гэрийнхэндээ гадуурхагдсаны улмаар амиа хорлохоор завджээ.
Тодруулбал, шинжилгээний хариу нь эерэг гарсныг мэдсэн иргэн гэрийнхэндээ энэ тухай хэлэхэд түүнийг гадуурхаж, хол байхыг шаардсан гэх. Иймд тус иргэн БЗД-ийн “Call Center”-ийн 1900-1063 утсанд дуудлага өгч, учир явдлаа тайлбарлан амиа хорлоно хэмээн ярьжээ.
Дуудлагын дагуу БЗД-ийн Онцгой комиссын Шуурхай баг ажиллаж иргэнийг амиа хорлохоор завдах үед нь аварч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн тухай БЗД-ийн ИТХ-ын Иргэний оролцоо, олон нийтийн харилцааны хэлтсийн дарга Б.Төгсбаяр мэдээлжээ.
О.ЭНЭРЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
эцэг эхийн үгэнд ордоггүй том толгойтнууд тэнэж яваад өвчин авасан нь үнэн л байгаа даа
Далд орж л байг.
Золбин юмнууд үхээч
Засаг төр нь хүртэл гадуурхаж байгаа болохоор аргагүй ш дээ.
Гэхдээ Та өөрөө хэзээ нэгэн цагт санамсаргүй, хүсээгүйгээр халдвар авчихсан байж гэж бодоход ингэх нь шударга үйл явдал мөн үү??? Хүн чанар гэж бидэнд байх ёстой юу үгүй юу??? Хариултыг Танд үлдээе. Өвчин хэлж ирдэггүй, хийсээд ирдэг ... Даанч дээ. Замбуулинд ирээд буцахдаа бие биенээ хайрлахаа бүү мартаач.
Тус иргэнд тусламж үзүүлж алтан амийг нь аварсан бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархая.
Гэрийнхнийх нь ч зөв. Эмнэлэг хүлээж авахгүй байгаа юм чинь тэгж л сүрдүүлж байж эмнэлэгт хэвтэнэ шүү дээ. Өөрөө халдвар авлаа гээд гэрийнхэндээ халдвар тарааж болохгүй ш дээ. Гэрээр тусгаарлана гэдэг чинь гэр бүлийн бүх гишүүд халдвар авна гэсэн үг.