Нийгмийн

ДУНДГОВЬ АЙМГИЙН МАЛЧИН: Шуурга намжаад гартал 1000 гаруй бог мал цасанд дарагдсан байсан

Цас зудын аюул дунд тусламж эрэн зүдэрч буй малчдын нэг бол Доржхандийн Нэргүй. Дундговь аймгийн Баянжаргалан сумын хоёрдугаар багийн малчин тэрбээр 58 настай, 30 жил мал маллаж буй малд хайртай нэгэн юм. Харин байгалийн онц ноцтой үзэгдлийн улмаас 1000 гаруй бог мал нь хашаатайгаа цасанд дарагджээ.

Ийнхүү аюулт үзэгдэлтэй нүүр тулж, цаг минуттай уралдан хоттой сүргээ цаснаас эсэн мэнд гаргахаар зүтгэж буй түүнтэй цөөн хором ярилцлаа.

-ОДООГИЙН БАЙДЛААР 200 ГАРУЙ МАЛ ХОРОГДООД БАЙНА-

-Танай нутагт байгалийн онц ноцтой үзэгдэл хэдний өдөр болсон бэ. Одоо цаг агаарын нөхцөл байдал ямар байна вэ?

-Тавдугаар сарын 05-ны 23:00 цагаас цас орж, шуурч эхэлсэн. Шөнөжин шуурсан. Тавдугаар сарын 06-ны 11:00 цагт шуурга намжсан. Түүнээс хойш бол тэнгэр тогтуухан байна.

-Шуурганаас болж, хашаанд байсан мал сүрэг тань цасанд дарагдсан юм байна. Хэдийг нь цасан дороос гаргаад байна?

-Манайх 1000 гаруй малтай. Өглөө шуурга намдсаны дараа малаа бэлчээхээр гартал хоёр хашаа маань цасаар дүүрчихсэн байсан. Азаар сувай хонины хашаа арай гайгүй байсан. Тиймээс эхлээд эм хониныхоо хашааны цасыг ухсан. Гэхдээ дөнгөж талыг нь л ухаж амжлаа.

Цасан дороос нийт хэчнээн мал ухаж гаргасан юм бүү мэд. Ямартай ч одоогийн байдлаар 200 гаруй мал хорогдоод байна. Маргааш үлдсэнийг нь ухна. Цасан доор хэчнээн мал байгааг мэдэхгүй байна. Барагцаагаар 300 гаруй мал дутуу байгаа.

-400 ГАРУЙ НЬ ЭНЭ ХАВРЫН ТӨЛ БАЙСАН-

-1000 гаруй малын хэчнээн нь шинэ төл байсан бэ?

-400 гаруй нь энэ хаврын төл байсан. Өглөө гэгээ ормогц л гялс гарч ухахгүй бол өвлийн цас биш болохоор их хурдан хайлж, хүндэрнэ. Бүл хүчтэй бол өнөөдөр /өчигдөр/ гялс ухаад дуусчхаар л байлаа.

-Шуурга намжсанаас хойш цасан дороос гаргасан малаа бэлчээрлүүлэв үү?

-Хэсэг гаргаж идүүлж байгаад оруулж ирсэн. Тэгээд өвс тавьж өгч, тэжээл зуурч өгсөн. Хашаа цастай тул гадаа хонуулж байгаа.

-Танайх ганц гэрээрээ өвөлжиж байгаа юу. Өнөөдөр /өчигдөр/ ирж, хашаан дахь цаснаас тань нутгийн иргэд ухалцав уу?

-Манайх ганц гэрээр өвөлжиж байгаа. Эндэхийн айлуудад бидэнтэй адилхан зовлон тохиолдсон сураг байна. Аюултай, онц  үзэгдэл болж, малчид биднийг ихэд сандаргалаа. Дүүгийн мал манайд байдаг тул мал төллөх үеэр ирчихсэн байсан юм. Тиймдээ өнөөдөр /өчигдөр/ их дэм боллоо. Эхнэр, хоёр дүү, дүүгийн эхнэр гээд тавуулаа нар шингэтэл ухсан.

-ГЭРИЙН ХААЛГА ХҮРТЭЛ ЦАСАНД ДАРАГДЧИХСАН БАЙСАН-

-Шуурга болдог шөнө малын хотоо эргэж, нөхцөл байдалтай танилцсан уу. Эсвэл гарахын авралгүй байсан уу?

-Шөнө гэрээсээ гарахын авралгүй байсан. Нүдгүй шуурга тавьсан. Өглөө 11:00 цагт шуурга намжсаны дараа л гэрээсээ гарсан. Гэрийн хаалга хүртэл цасанд дарагдчихсан байсан. Тэгээд малын хашаа руугаа ороход дээрх нөхцөл байдал биднийг угтсан.

-Эрдэнэт сүргээ цасанд дарагдчихсан байхыг харах хэцүү байсан нь мэдээж. Сумын удирдлага, багийн даргадаа утсаар мэдэгдсэн үү?

-Байгалийн гамшигт үзэгдэл юм чинь одоо яахав дээ гэж бодож л өөрийгөө тайвшуурласан. Тэгээд багийн дарга руугаа ярьсан. Цасан шуурганд төөрсөн хүний эрэлд яваад саяхан л сумынхаа төв рүү орж байна гэсэн.

-Сумаас танайд туслахаар баг ирнэ гэсэн үү?

-Тийм юм яриагүй. Маргааш ярьж магад. Гэхдээ энэ хөл хорионы үеэр хүн ирэхгүй байх.

-Сумаас тусламжийн баг ирэхгүй бол та хэд маргааш хашаан дахь цасаа ухаж, дуусгах болов уу?

-Өнөөдөр дөнгөж нэг хашааныхаа талыг л ухсан гэхээр дуусгаж арай л амжихгүй байх. Гэхдээ гар чийдэнгээ барьж байгаад л ухна даа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-07 09:29

цас ингэж орсн м чн ногоо эрт гарч зун эрт болно байгааа

Уншигч
Уншигч
2021-05-07 11:20

Хашаа саравчаа болж өгвөл битүүлэх, боломжгүй бол дээвэр банзыг нь урт богиноор сөөлжүүлж хийх, туг дарцаг хатгах гэх мэт ардын уламжл�##�т арга бас байдаг шүү, мэдэхэд илүүдэхгүй

mgl emegtei
mgl emegtei
2021-05-07 20:20

Chuluu tyysen shaarnuudaas bolj bg yum, odoo gazar uhaad bg teneguudiig nutgaasaa hoowol daraa jiliin zud tsasnaas awragdana.

Gan
Gan
2021-05-08 16:25

1000 t neg zudnaar gej ene dee......

монгол
монгол
2021-05-09 10:42

мөн ч хэцүүхэн юм болж дээ хөөрхий . Хашир м�##�чин хүн ядаж төлм�##�аа дээвэртэй хашаанд хашдаггүйм байх даа шөнө эргэж тойроод болмооргүй бол хашаанаас гаргачихгүй шуурга намдхаар олоол авна л биз мөн ч гоомой юм хийж дээ 11цагт дөнгөж гэрээсээ цухуйж байдаг

ҮНЭН
ҮНЭН
2021-05-09 13:09

АЖИЛГҮЙ ГАР

Зочин
Зочин
2021-05-10 23:44

chi chin erguumuu ymar bsaniig n mdeh bishdee

Холбоотой мэдээ

Back to top button