УЛС ТӨР

ТОЙМ: Х.Баттулгын “Өлсгөлөн” долоо ба “хүү”-гээс “бэрс” болсон С.Эрдэнэ

“Ковид-19” цар тахлын хүнд үед сонгуулийн өмнө хачин сонин жүжиг үзсээр хөл хорионыхоо хугацаагаа ч дуусгах нь. Юун түрүүн хоёр АН эв эеэ ололцоод нэр дэвшигчээ тодруулчих болов уу гэсэн хүлээлтээс өнгөрөгч долоо хоногийн улстөр эхлэв. Гэвч тэгсэнгүй…

-ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ШАТРЫН ӨРӨГ ДЭЭРХ “ӨЛСГӨЛӨНДОЛОО-

Ерөнхийлөгч Х.Баттулга эзэнтэй Н.Алтанхуягийн АН, МАН эзэнтэй С.Эрдэнийн АН. Энэ хоёрт сонгууль дуустал гар барих шалтгаан үлдсэнгүй. СЕХ нь УБЕГ, УДШ-ийн лавлагаанд үндэслэн С.Эрдэнийн материалыг хүлээж авснаар Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ынхан эсгий дэвсээд талбай дээр хэвтчихэв. УИХ-д суудалгүй, бүлэггүй С.Эрдэнийг бүртгэж авсан нь АН-ын долоон гишүүний өлсөх шалтгаан. Гэвч тэднийг өлсгөлөн зарлалаа гээд С.Эрдэнийг татахаас, АН нэгдэхээс нэгэнт өнгөрч, галт тэрэг хөдөлсөн. Тэгэхээр Ерөнхийлөгчийн шатрын өрөг дээрх өлсгөлөн зарласан долоогийн зорилгын үзүүр хаана очоод мухардах вэ гэдэг сонин асуумж гарч ирж буй.

-У.ХҮРЭЛСҮХИЙН ШАТРЫН ӨРӨГ ДЭЭРХ “ХҮҮ”-ГЭЭС “БЭРС” БОЛСОН С.ЭРДЭНЭ-

Нөгөө талд С.Эрдэнэ “надад нэр дэвших бодол байгаагүй” гээд гэнэхэн ам алдчихсан. Өөрөөр хэлбэл түүнд Ерөнхийлөгчид өрсөлдөх туйлын зорилго байгаагүй. Ерөнхийлөгч болох шаанс ч үгүй. Нэг ёсондоо МАН-аас халаасалсан даалгавар л түүнд бий. Ингэхийн тулд У.Хүрэлсүхийн улстөрийн шатрын өрөг дээрх хүүгээс бэрс болж хувирав. Н.Тулгатын ард бүхнийг удирдаж даргаар гаргаж ирчихээд яг сунгааны үеэр өөрөө гараад ирсэн. Эцэст нь УИХ-ын ч, Ерөнхийлөгчийн ч сонгуульд намаа унагасан хүн сүүлээ хавчаад л алга болно. МАН-тай тохирсон тохироогоо аваад шүү дээ. М.Тулгат хэчнээн “Энэ миний нам” гэж орилсон ч хүү бол хүү. Тэгэхээр С.Эрдэнэ талын АН бол цаг зуурын л настай гэж харагдаж буй.

-ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН “Б ТӨЛӨВЛӨГӨӨ БУЮУ ГУДАМНЫ “АРМИ-ЖИЛТ-

Улстөрийн хүрээнд өрнөсөн дээрх үйл явдлын ерөнхий ньюансыг харвал наанаа хоёр толгойтой АН-ын сөргөлдөөн мэт боловч, цаанаа Ерөнхийлөгч Х.Баттулга болон МАН-ын хоорондох дайны хурцадсан хэлбэр. Нэг хэсэг Х.Баттулга, З.Энхболд нар МАН-ыг чадаж ирсэн. Ерөнхийлөгчид ГУРВАН жил ялагдсан хариугаа авах гэсэн улайралдаа хүрч, хамаг “юм”-ыг нь аваад гудманд гаргачихлаа. Харин Ерөнхийлөгч массыг ашиглах байдлаар гудамнаас сөрсөн базаа хийж эхэлсэн юм. Түүний хувьд тэмцэхээ хүрвэл гудамнаас аюултай дүр гаргаж ирдэг. 2016 онд УИХ-ын гишүүн байхад нь Баянгол зочид буудлыг нь нэгжсэн хуулийнхны өмнөөс олон тамирчин, аваргуудын арми тавьчихаж билээ. Яг тэр тактикаа энэ удаагийн өлсгөлөн дээр давтах дүр зураг ажиглагдаж буй бололтой. Хувь улстөрчийн хувьд массын дэмжлэг ихтэй, хүчтэй нь АН-ын өлсгөлөн аймгуудад хүрээгээ тэлж эхэлж буйгаас харж болно.

Эцэст нь сонгууль болдгоороо болно. Коронавирусийн цар тахалтай хүнд хэцүү цаг үед нухлуулж, хөл хорионд удаан хоригдож, эдийн засгийн хувьд туйлдсан олон нийтийн сэтгэл зүй эмзэг байгаа. Ийм үед улстөрчид өөрсдийнхөө эрх ашгийн төлөө иргэдээ өдөөн турхирч гудманд гаргаад ирэх вий гэсэн болгоомжлол үүсч байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

10 Сэтгэгдэл

  1. Эрдэнээ чи Ардчилсан намын гишүүдтэй уулз####т хийдээ , яаж зодуулахыг чинь харах юмсан

  2. БАЯНХОНГРЫН НУТГИЙН ЗӨВЛӨЛ ГЭЖ БАЙНА УУ ӨЛСГӨЛӨН ЗАРЛУУЛСАН ЕР ГЧ БАТТУЛГА,ӨЛСЧ БАЙГАА ГАНБАТ,ӨЛСӨХӨӨ ЗАРЛАСАН ЗАНДАНШАТАР НАРТАА ХООЛ УНД ӨГӨӨЧЭЭ

  3. БАЯНХОНГРЫН НУТГИЙН ЗӨВЛӨЛ ГЭЖ БАЙНА УУ ӨЛСГӨЛӨН ЗАРЛУУЛСАН ЕР ГЧ БАТТУЛГА,ӨЛСЧ БАЙГАА ГАНБАТ,ӨЛСӨХӨӨ ЗАРЛАСАН ЗАНДАНШАТАР НАРТАА ХООЛ УНД ӨГӨӨЧЭЭ

  4. Cонгуулийг 1 жилээр хойшлуул. Энэ цаг үед хамгийн зөв шийдвэр бол сонгуулийг хойшлуулах

  5. ЗОРИЛГО ТОДОРХОЙ ЦУС ГАРГАХ ГЭХДЭЭ ЧАДАХГҮЙ АРДД ТҮМЭН ӨӨР БОЛСОН ХАРИН ИЙМ ЮМ ХИЙСНЭЭРЭЭ БАТТУЛГА УЛАМ Л ӨӨРИЙГӨӨ ЯМАР ХҮН ГЭДГЭЭ ХАРУУЛСААР Л БАЙНА.

  6. ДОЛООН БУРХАН ХАРАВДАГГҮЙ ЮМ ГЭЖ Ж.МӨНХБАТЫН ЗОХИОЛЫН ГОЛ БААТРУУД БОЛЖ БАЙГАА ЮМ БИЗ ДЭЭ,ХӨӨРХИЙС.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button