СПОРТ

Ө.Энхтүвшин: Допинг хэрэглэсэн бөхийн нэрийг В сорьцын хариу гартал ЗАРЛАХГҮЙ БАЙХ ЖУРАМТАЙ

Монгол Улсын Шадар сайд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссыг ахлан ажилладаг. Энэ дагуу Шадар сайд Ө.Энхтүвшин энэ жилийн баяр наадмыг зохион байгуулах комиссыг ахлан ажилласан билээ. Тиймээс ч бөхчүүдийн допинг хэрэглэсэн асуудлаар Шадпар сайд Ө.Энхтүвшинг байр сууриа илэрхийлэх ёстой гэж иргэдийн зүгээс үзэж байгаа юм.

Уг асуудлаар Шадар сайд Ө.Энхтүвшин “Наадмын дараа 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авдаг хуультай, түүнийгээ авсан. Шинжилгээг БНСУ-руу явуулж, хариу нь бараг сарын дараа ирлээ. Үүнээс 14 бөхөд эсрэг буюу “Сэргээш хэрэглээгүй” гэсэн хариу гарсан. Хоёр бөх дээр асуудал байгаа.

Гэхдээ тухайн бөх В сорьцын хариуг харна гэж санал гаргавал, зардлаа өөрөө хариуцаад шинжилгээг хийлгэж болно. Ингээд В сорьцын дүн гартал шинжилгээний хариуг нийтэд зарлахгүй гэсэн журам байгаа юм.Тийм учраас тэдгээр бөхчүүд В сорьцыг харах уу, үгүй юу гэдгээ шийдэх байх, энэ бол сайн дураараа сонгох асуудал. Хариуг олон нийтэд зарлана, зарлах ёстой. Тийм хууль, журам байна. Гэхдээ хэдийд, яаж, ямар нотолгоо үндэслэлтэйгээр зарлах гэж байгаа вэ гэдгээ харах ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн  байна.

Өнөөдөр  Гацууртын Л.Чинбатын тэргүүлдэг Монгол Үндэсний бөхийн холбооноос Э.Оюунболлдыг допинг хэрэглэсэн гэж зарлаад буй.  Холбооны зүгээс А сорьцын хариунд үндэслэн зарласан бөгөөд В сорьцын хариуг хүлээлгүй мэдэгдэл хийсэн нь холбогдох журмаа зөрчсөн гэж харагдаж байгаа юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button