ДЭЛХИЙ

Хятадын пуужин Энэтхэгийн далайд унажээ

Өнөөдөр Хятад улсын бүтээсэн хамгийн том пуужингийн үлдэгдэл Энэтхэгийн далайд унасан байна. Тэрхүү “Long March 5B” пуужингийн ихэнх хэсэг агаар мандалд орж ирэхдээ шатаж устаад, үлдсэн нь далайд унажээ. Хятадын сансрын инженерийн албанаас мэдээлснээр пуужингийн үлдэгдэл Мальдивын арлуудын баруун хэсэгт унасан аж.

БНХАУ “Long March 5B” пуужинг ашиглан дөрөвдүгээр сарын 29-нд сансрын станцын гол бүрэлдэхүүнийг нисгэсэн. Хятадын төрийн өмчит телевиз мэдээлэхдээ пуужингийн үлдэгдэл 22:24 минутад уртрагийн 72.47, өргөргийн 2.65 солбицолд унасан байна.

АНУ-ын Сансрын удирдах төв тус пуужин Арабын хойгийн дээр агаар мандалд нэвтэрсэн гэдгийг баталсан ч үлдэгдэл хэсэг газар эсвэл, усанд унасан эсэх нь тодорхойгүй байна хэмээжээ. Өнгөрсөн жил Хятад улсын нисгэсэн “Long March 5B” пуужин Зааны Ясан эрэг дээр унаж барилгын хохирол учруулж байсан юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button