Чернобылийн бүс ховордсон ан амьтдын амьдрах орчин болжээ

Чернобылийн бүсэд цацраг идэвхийн улмаас хүн, ан амьтад амьдрах боломжгүй мэт бидэнд санагддаг билээ. Өмнө нь тус бүсэд 350 мянга гаруй хүн оршин суудаг байсан ч 35 жилийн өмнө цөмийн цахилгаан станц дэлбэрснээс болж бүх иргэдийг нүүлгэн шилжүүлсэн. Чернобылийн цахилгаан станцын дэлбэрэлт нь дэлхийн түүхэнд болсон хамгийн том цөмийн ослуудын нэгт тооцогддог билээ.
Дэлбэрэлтийн улмаас станцтай ойролцоох Припят хот эзгүй болсон ч зэрлэг амьтад тэнд үзэгдэх нь их болсон байна. Чернобылийн хориотой бүс нь Украин улсын хойд бүсэд 2800 км2 газар нутгийг хамардаг аж. “Euro News”-д тус бүсэд Пржевальский адуу гэх мэт зэрлэг амьтад амьдрах болсныг мэдээлсэн байна.
Их Британийн Экологийн төвийн Ник Бересфорд хэлэхдээ “Бид Украинд явуулсан судалгаагаараа Евроазийн шилүүс, бор баавгай, хар өрөвтас, Европ баавгайн зургийг авсан. Украин болон Беларус судлаачид тус бүсэд зуу зуун ургамал, амьтны төрөл зүйлийг бүртгэж авсан бөгөөд тэд дунд 60 ширхэг ховор төрөл зүйл багтсан” гэжээ.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mongol tahi