ЭДИЙН ЗАСАГ

ББСБ-уудын зээлийн үлдэгдэл эхний улиралд 1.4 их наядад хүрчээ

Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үлдэгдлийг 2021 оны эхний улирлын байдлаар мэдээлжээ. Үүгээр өмнөх оны мөн үеэс 11.8 хувиар өсөж, 1.4 их наяд төгрөгт хүрсэн байна.

Уг хугацаанд нийт зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.4 дахин өсөж, 610 мянгад хүрчээ. Ингэхэд нь мэдээллийн технологид суурилсан үйлчилгээ нэвтэрч эхэлсэн явдал нөлөөлсөн гэж Санхүүгийн зохицуулах хороо онцолсон байна.

Эдгээр зээлийн үлдэгдлийн 85.3 хувийг иргэдийн зээл эзэлж байгаа бол үлдсэн нь хуулийн этгээдийнх байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button