ЭДИЙН ЗАСАГ

Зэсийн үнэ өсөж буй ч БНХАУ баяжмал худалдан авалтаа багасгана

Дэлхийн металын биржүүд дээр зэсийн үнэ тасралтгүй өссөөр байгаа билээ. Яг өнөөдрийн байдлаар Лондонгийн металын бирж дээр зэсийн үнэ тонн тутамдаа 10,361 ам.доллар байна. Өнгөрсөн баасан гарагийн хаалтын арилжаагаар 10,440 ам.доллар хүрсэн. Энэ дүнг түүхэн дээд хэмжээ гэж хэвлэлүүд онцолж байна.

Гэвч үүний зэрэгцээ зэсийн баяжмалын томоохон хэрэглэгчдийн нэг БНХАУ агаарын бохирдолд үзүүлэх сөрөг нөлөөгөө бууруулах зорилтот ажлын хүрээнд үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг түр хязгаарлаж эхлээд буй. Тэд албан ёсоор зэсийн баяжмал худалдан авахаа багасгана гэж мэдэгдсэн. Тухайлбал тус улс дахь зэсийн баяжмал боловсруулах хамгийн том 15 үйлдвэр худалдан авалтаа 1.26 сая тонноор бууруулна гэж мэдэгдсэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button