Нийгмийн

“Монголтелевиз” ХХК “Юнивишн”-ээс “АЙЖ”, ШӨХТГ-т гомдол гаргажээ


“Гацуурт”-ын Л.Чинбат, Соёлын сайд Ч.Номингийн хамаарал бүхий “Монголтелевиз” ХХК ШӨХТГ-ийг хийх ёстой ажлаа хийхгүй байна хэмээн шүүхдэлцэж байгаа аж. Тодруулбал Монголд анх удаа IPTV, интернэт, суурин утасны гурвалсан үйлчилгээг нэвтрүүлсэн, “Юнител” группийн харьяа компани “Юнивишн” ХХК-ийг IРТV буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоолгох нэхэмжлэл ШӨХТГ-т гаргажээ.

Ингэхдээ “Юнивишн” ХХК-ийг IРТV буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоогдоогүйгээс болж бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр борлуулах, бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох, зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах зэргээр өрсөлдөөнд харш үйл ажиллагаа явуулах боломж бүрдээд байна хэмээсэн байна.

Гэвч ШӨХТГ-аас тэдний нэхэмжлэлийг биелүүлээгүй учраас ШӨХТГ-ыг эргүүлээд шүүхэд өгчээ.

“Монголтелевиз” ХХК нь телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх бүхий аж ахуй нэгж бөгөөд өөрийн “Монгол HD” сувгийг Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчидийн сүлжээгээр дамжуулан нийт хэрэглэгч, үзэгчидэд хүргэдэг билээ. Улмаар Ori стрийминг буюу OTT үйлчилгээг нэвтрүүлсэн. Тус үйлчилгээгээр зөвхөн “MongolHD” сувгаар гардаг кино контентууд үздэг. Үзэгчдийн хамгийн түгээмэл үздэг контент нь "The Voice of Mongolia” байсан бол сүүлд “Ододтой бүжиглэе шоу” болоод буй. Давуу тал нь бүх төрлийн төхөөрөмжүүд дээр үзэх боломжтой.

-ДАВАМГАЙ БАЙДАЛТАЙ АЖ АХУЙ НЭГЖ НОЁЛОХ БАЙДЛАА ХУУЛЬ БУСААР АШИГЛАВАЛ ӨНДӨР ТОРГУУЛЬ ТӨЛНӨ-

А компани Б компанийг давуу байдалтай аж ахуй нэгжээр тогтоолгох нь ямар ашигтай вэ. Тухайлбал Б компани давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоогдчихсон байлаа гэж бодъё. Энэ тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулийн долдугаар зүйл буюу Давамгай байдлаа хууль бусаар ашиглах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл,  үнээ өөрийнхөөрөө хэт өндөр тогтоох, манайхаас өөр газар байхгүй юм чинь гэх хандлагаар үйлчилгээг нь хязгаарлах ч юм уу, үнэ нэмэх, зохиомол хомсдол үүсгэх, үгсэн хуйвалдаж үнэ тогтоох гэх мэт үйлдлүүдийг хориглоно гээд заачихсан байна. Улмаар дээрх үйлдлүүд хийхдээ ШӨХТГ-аас хамааралтай, зөвшөөрөл авдаг болно гэсэн үг аж.

Түүнчлэн давамгай байдалтай аж ахуй нэгж дээрх хуулийн заалтад хориглосон төрлийн үйл ажиллагаа явуулвал өндөр торгуультай байдаг аж.

Жишээ дурдахад саяхан ШӨХТГ-аас “Хүчит шонхор” захыг 20 сая төгрөгөөр торгосон. Тус зах давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоогдсон байдаг бөгөөд давуу байдлаа ашиглаж ноёлох үйл ажиллаага явуулж, Өрсөлдөөний тухай хуулийн долдугаар зүйлийг зөрчсөн учраас бүтэн жилийн борлуулалтын орлогын дөрвөн хувиар торгосон юм.

-“МОНГОЛТЕЛЕВИЗ” ХХК, “ЮНИВИШН” ХХК-ИЙН ХЭРЭГЛЭГЧ БОЛОХООС ӨРСӨЛДӨГЧ БИШ ГЭЖ ШҮҮХЭЭС ҮЗЖЭЭ-

“Монголтелевиз” ХХК-ийн эл нэхэмжлэлийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр ШӨХТГ-ийн талд гарсан байдаг. Өөрөөр хэлбэл Юнивишн ХХК-ийг IРТV буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоогоогүй нь ШӨХТГ-ийн зөв гэж шүүхээс үзсэн.

Тодруулбал, “Монголтелевиз” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос авсан телевизийн сувгийн үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй. Харин “Юнивишн” ХХК нь олон сувгийг дамжуулах үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй. Тиймээс эдгээр компаниуд нь зах зээлд шууд өрсөлдөгч аж ахуй нэгж биш. Нэг нь нөгөөгийнхөө хэрэглэгч юм. Тиймээс “Монголтелевиз” ХХК-ийн ашиг сонирхол зөрчигдөж байгаа зүйлгүй гэж үзжээ.

Харин Дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг буцаажээ. Тэгэхээр анхан шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцэхдээ “Монголтелевиз” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авч мэдэх л юм.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 12, 2021 08:08

Соёлын сайдын хувийн тв нь Монгол нэртэй боловч дандаа Солонгос драм өдөр шөнөгүй гардаг ккк

ххх
ххх
5 сар 12, 2021 08:43

Энэ даварчихсан арзгануурыг хусах болоогуй юу? Оюун-эрдэнэ өөртөө таарсан хэдэн юм тойруулчихаар өөрийх нь маанаг нүдэнд тусахгуй гэж бодож бгаа юмбхда

Номин шулаачч
Номин шулаачч
5 сар 12, 2021 08:46

Б�##�иар тв. ажилчдынхаа ц�##�ин нь маш хөдөлмөрийн мөлжлөг ихтэй дээрээс нь шоуны тэр нэг хэдэн з�##�уусаа аймаар удаан үнэгүй ашигладаг Номин ер нь их бэртэгчин хүүхэн

Зочин
Зочин
5 сар 12, 2021 15:47

Энэ мэдээг яаж ч уншаад ойлгохгүй байна аа ккк. Ойлгочихоод уг нь муулмаар байх юм

Зочин
Зочин
5 сар 12, 2021 19:51

Монгол HD ямар ичдэгггүй юм бэ, х�##�тан авгай чинь

Зочин
Зочин
5 сар 12, 2021 22:15

bayan ailiin bandgar ohin soyoliin yamaar togloj baidag buyan yumaa

Зочин
Зочин
5 сар 12, 2021 22:16

gadaad baisan bol shuud suudlaa uguh baisan baihdaa mongold yamar ene hed ichej medeh bishdee

davraad baildaa
davraad baildaa
5 сар 12, 2021 22:17

zugeer uuruu sanalaaraa suudlaasaa odoo buuldaa deer bas suhbaatariin mash nandin huvtsasiig duraaraa gargaj irsen baisan odoo arai l davraad baigaan bishuu

Зочин
Зочин
5 сар 12, 2021 22:18

ийм соёлын сайд ч гэж юу байхав хувийн хэвшил уруугаа дайрах нь одоо зөв үү

Зочин
Зочин
5 сар 12, 2021 22:20

ингэж удамаараа төр барих нь ардчил�##� гэж үү үгүй байх харин ч кастын нийгэм уруу улам л ороод байна даа энэ баячууд нь бид нарын мөнгийг иднэ бид нарын мөнгөөр хүүхдээ сургана тэгээд эцэст нь ээж ааваасаа өндөр �##�бан туша�##� авна. ийм ардчил�##� гэж байдаггүй байх

Зочин
Зочин
5 сар 12, 2021 22:21

ийм юмнуудыш хархаар хара�##� идсэн энэ новшийн ороноос �######�ах юмсан энэ хүүрнүүдийг тэжээсээр байгаад з�##�х�##��##�аа

Зочин
Зочин
5 сар 12, 2021 22:22

үнхээр юу ч гэхэв дээ

Зочин
Зочин
5 сар 12, 2021 22:22

хаха та нарын л сонголт ш дээ хара�##� идэг гэж

Зочин
Зочин
5 сар 12, 2021 22:22

энэ нэг гэнт арын ха�##�гаар сайд болоод бадар ч байна аа

Зочин
Зочин
5 сар 12, 2021 22:23

монголд ийм соёлын сайд байгаа цагт бид хөгжихгүй ээ

Зочин
Зочин
5 сар 12, 2021 22:40

энэ танил т�##�аах ажил �##�бан туша�##� өгдөг бүүр хэтэрлээ

зочин
зочин
5 сар 13, 2021 00:15

Соёлын яамыг " ХХК" болгож байгаа нөхөрдөө.

Зочин
Зочин
5 сар 13, 2021 00:54

Сайдаа шүүх мүүх гэж байхын оронд монгол тв-ээ давтан үзүүлдэг болговол таны нэр хүнд суг дээшлэнэ.

Lol
Lol
5 сар 14, 2021 09:19

Skymedia bol hogshdee pZda gej. Skygo n hurtel yankan shig udaan baas

Хохирогч
Хохирогч
5 сар 15, 2021 12:01

Юнитель компани ч ямар ч маргаанд ялдаг юм дөө. Хуулийн баг нь сайн гэхээсээ илүү хууль хян�##�т, шүүхийн байгууллагад нөлөөлж өөрт ашигтай шийдвэрээ гаргуулдаг юм билээ. Групп том компанийн сүрийг үзүүлдэг гэх үү дээ.

zortilonrel
zortilonrel
9 сар 27, 2021 15:54

You have noted very interesting details! ps decent internet site. "We make ourselves a ladder out of our vices if we trample the vices themselves underfoot." by Saint Augustine.

Холбоотой мэдээ

Back to top button