ДЭЛХИЙ

Нотре Дамд санаатай гал тавиагүй

Францын алдартай түүхэн дурсгалт газар болох Нотре Дам буюу Парисын дарь эхийн сүм түймэрт шатаж, ихээхэн хохирол амссан. 13 дугаар зуунд баригдсан, 850 жилийн настай Готик хэв маягийн Католик сүмийн модон орой болон дээвэр шатаж нурж чулуун байгууламжууд нь бүтэн үлдсэн аж.

Түймэр бүс нутгийн цагаар 2019 оны 4 сарын 15-ны Даваа гарагийн оройн 6:50 цагт эхэлжээ. Тухайн үед сүм дотор сэргээн засварлах ажил явагдаж байсан нь гал гарах гол шалтгаан болсон гэж таамаглажээ. Францын Парис хотын прокурор энэ сарын 26-нд мэдэгдэл хийхдээ “Дарь эхийн сүмийн түймэр бол хүний зориудын үйлдэл биш гэдгийг анхны шатны шалгалтаар тогтоосон” гэж мэдэгджээ.

Мэдэгдэлд “Мөрдөгчид сүүлийн хоёр сарын хугацаанд 1125 хуудас материалтай танилцаж, 100 орчим гэрчээс мэдүүлэг авч “цахилгаан дамжуулах системийн доголдол”, “унтраалгүй орхисон тамхины иш” зэргээс түймэр гарсан эсэхийг мөрдөн шалгасан. Дараагийн шатанд нарийн мэргэжилтнүүдийг урьж, улам гүнзгий, нарийвчилсан шалгалт хийж, холбогдох албан тушаалтан, ажилтнууд хариуцлага алдсан эсэхийг шалгах болно” хэмээсэн аж. Парис хотын прокурор Реми Хейз “цахилгаан дамжуулах системийн доголдол”, “унтраалгүй орхисон тамхины иш” зэргээс түймэр гарсан байж болох тухай хүмүүс таамаглаж байгаа боловч, одоогоор хийсэн мөрдөн шалгалтын дүн энэ бүхнийг нотолж хараахан чадаагүй” гэжээ.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button