НИЙГЭМ

ТОДРУУЛГА: Вакцины хоёр тунгаа хийлгэж, QR код авсан иргэдэд ямар ААН-үүдийг нээх нь тодорхойгүй байна

Өнгөрөгч бямба гарагаас эхлэн Нийслэлд гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг нэг шат бууруулсан. Ингэхдээ зарим төрлийн ААН-үүдийн үйл ажиллагаа хязгаарлагдмал хэвээр үргэлжилнэ гэдгийг албаны хүмүүс сануулсан.

Харин коронавирусийн эсрэг вакцины хоёр тунгаа тариулаад, 14 хоносон иргэд өөрсдөдөө QR код авна. Уг кодыг ашиглан үе шаттайгаар нээгдэж буй зарим ААН-үүдээр үйлчлүүлэх боломжтой болно гэж УОК-оос мэдээлсэн юм.

Тэгвэл энэ үйл ажиллагаа ямар шатандаа хэрэгжиж буйг НОК-оос тодрууллаа.

Ингэхэд, QR код авсан иргэдэд ямар ААН-үүдийн үйл ажиллагааг нээх нь хараахан тодорхой болоогүй байна гэдэг мэдээллийг өгөв. Ажил хэлэлцэх, боловсруулах шатандаа явж байгаа юм байна.

Энэ систем хэрэгжиж эхэлбэл, зарим ААН-үүд иргэдийг орж ирэхэд нь QR кодыг нь уншуулж, нэвтрүүлдэг журам мөрдөгдөж эхлэх аж.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-12 14:38

Дэлгүүрүүд оруулахгүй болсноор мөнгөө дэмий үрэх аюулаас �######�ах юм байна

Зоч
Зоч
2021-05-13 15:32

Хаха

Холбоотой мэдээ

Back to top button