УЛС ТӨР

Задлан шинжилгээ: “Албадлага” хэрэглэж эхэлснээ ил зарласан Засгийн газар шууд буруутан болох уу

Дэлхий нийтээр коронавируст халдварын цар тахлыг даван туулах цор ганц арга бол вакцинжуулалт гэж санал нэгдээд буй. Гэсэн ч түргэн хугацаанд туршигдаж, баталгаажсан гэдэг үүднээс вакцины чанарт эргэлзэх хандлага олон нийтийн дунд түгээмэл бий.

Өчигдөр нэгэн иргэн Н, ээж нь коронавирусийн эсрэг вакцин хийлгэснийхээ маргааш нас барсан тухай цахим орчинд нийтэлж, энэ тухай асуудал анхаарлын төвд ороод байна.

Тодруулбал, талийгч нь тавдугаар сарын 9-нд Вероселл нэрийн вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн. Ингээд маргааш нь оройн 22 цагийн орчимд нас барсан гэдгийг охин нь мэдээлээд буй.

Үүнд хэд хэдэн асуудал маргаан дагуулж байгаа нь:

  • Талийгч хөхүүл хүүхэдтэй буюу амаржаад нэг сар болж байсан
  • Даралт өндөртэй байсан ч вакцинжуулалтын цэг дээр ажиллаж байсан ажилтнууд даралтыг нь үзэлгүй вакцин хийсэн
  • БНХАУ-ын Засгийн газраас Вероселл вакциныг хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд болгоомжтой хэрэглэхийг сануулж, анхааруулга гаргасан зэрэг юм.

Талийгчийн охин ээжийгээ ямар нэг хууч, архаг өвчингүй байсан гэж аман байдлаар нотолж буй юм. Харин түүнд вакцин тарьсан вакцинаторууд даралтыг нь үзээгүй гэдгээ хэвлэлд ярьж, баталсан байна.

Тэгвэл талийгчийн үхлийн шалтгааныг тогтоохоор яг одоо Шүүх шинжилгээний үндэсний төв задлан шинжилгээ хийж буй. Шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарна гэж албаны хүмүүс охинд мэдээлжээ. Харин урьдчилсан байдлаар тархинд цус харвасан гэсэн дүгнэлт гараад буй.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Манай улсад вакцинаас болж хүн нас барсан тохиолдол бүртгэгдээгүй. Харин вакцин хийлгээд маргааш нь нас барсан тохиолдол бий. Харин задлан шинжилгээгээр вакцинаас болж биш титэм судасны нарийслаас үүдсэн гэсэн дүгнэлт гарсан байдаг” гэж хэвлэлд тодруулга өгчээ.

Өөрөөр хэлбэл ШШҮТ-ийн задлан шинжилгээний хариу гартал ямар нэг албан мэдээлэл хийхгүй гэж ЭМЯ-наас мэдээлж байна.


Энд нэг улс төрийн нюанс яригдаж байгаа нь, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын 241 тоот тушаал. БНХАУ-ын Засгийн газраас Вероселл вакциныг хөхүүл эмэгтэйчүүдэд болгоомжтой хийхийг зөвлөсөн гэдгийг хэвлэлүүд мэдээлж байна. Харин С.Энхболд уг тушаалаар, тус вакциныг хөхүүл эмэгтэйчүүдэд хийж болно гэж шийдвэрлэсэн. Уг тушаалд үндэслэн хөхүүл эмэгтэйчүүд вакцинд хамрагдсаар байгаа юм.

Хэдийгээр вакцин хийлгэх нь хувь хүний сонголтын асуудал, хэнийг ч хүчлээгүй гэдэг байр суурийг Засгийн газар баримталж байгаа ч албадлагын арга хэрэглэж эхэлсэн. Албадлага гэдэг үгийг бүр албан ёсоор тодотгосон. Тодруулбал, вакцин хийлгэхгүй бол авдаг нийгмийн халамжуудыг нь хойшлуулна. Хийлгэвэл 50 мянган төгрөгөөр урамшуулна гэж мэдэгдсэн.

Магадгүй вакцинжуулалтаараа тэргүүлж буй улсуудын нэг болохын тулд албадлага ашиглаж эхэлсэн нь, хэрвээ талийгч даралт өндөр, хөхүүл эмэгтэй байсны үндсэн дээр вакцинаас болж амь насаа алдсан нь тогтоогдвол Засгийн газар шууд буруутан болох нөхцөл байдал үүсээд байна.

Талийгчийн охин “Вакцинаа хийлгээрэй гэж байнга уриалж байгаа. Тийм учраас ээж хөхүүл эмэгтэйчүүдэд хийж болно гэж байна гээд л гарсан. Даралтыг нь үзэлгүй вакцин тарьсан байсан. Ил болоогүй ч ингэж амь насаа алдсан олон хөхүүл эмэгтэй байна гэж сонссон. Тэд яагаад энэ тухай ил хэлэхгүй байгаа юм бэ. Нэг ч гэсэн хүн сэрэмжлээсэй гэсэндээ би энэ тухай мэдээллээ” хэмээж буй юм.

Дахин сануулахад, талийгчийн биед хийж буй задлан шинжилгээний хариу гартал ямар нэг дүгнэлт хийхэд эрт юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

13 Сэтгэгдэл

  1. вакцин хүчээр хийх гээд байгаа нь өөрө маш эрсдэлтэй. Сөрөг за####ттай байхад манай төр засгийн болон эрүүл мэндийн байгууллагын ажилчид маш хариуцлагагүй байдлаар хийлгэх т####аар бүрэн суд####гаагүй мэдээллээр иргэдийг төөрөгдүүлж засаг хүчээр хийх нь маш буруу. Баахан хүн нас барлаа л гэнэ юакцин хийлгэсэн хүн ч бас үхэж л байна. Эмчиллээ л гэнэ үнэхээр эмчлээдболоод байгаа юм бол хийсэн нь ч ту######г вакцин хийгээд яг яах гээд байга юм бол ойлгохгүй юм. Хамгийн суулд олон хүн нас барв#### энэ дуракууд хариуцах уу. Хар толгойгоороо хариуцна л гэнэ энэ муусайн новшнуудын хиртэй толгойгоор яах юм. эвгүй л юм болох байх даа

  2. Засаг хариуцлага хүлээхгүйн төлөө туша#### өгч, нөлөөлж, сонгуульд сөрөг болно гэж үзэж худлаа дүгнэлт гаргуулж чадахаар аюултай шүү!!!
    Шүүх шинжилгээний хүрээлэн олон удаа худлаа дүгнэлт гаргаж байсан т####аар хэвлэлээр зөндөө мэдэж байгаа! Энэ засагч хэлж байсан биз дээ!!!

  3. Засгийн газар эрүүл мэндийн яам буруутай вакцин хийлгэж болохгүй за####т гэж гаргчаад хийлгэхгүй байгаа ш####тгаантай хүмүүсийг хүртэл заав#### хийлгэ гэж шаардах буруу хийлгэхгүй бол ямарч үйлчилгээ авч чадахгүйд хүргэж бооммлж байхад хэн ч гэсэн хийлгэхгүй бол болохгй нь гээд хийлгэнэ дараа гарах хариуцлаг хэнч хүлээхгй манай монгол шиг бүх хүнд вакцин хүчээр хийж байгаа улс байхгүй хүний 90 % вакцин хийлцэн ханг####тай биш гэжүү үлдсэн хүн ойлгомжтой ш####тгаантай хүмүүс үлдэж байхад болимоор юмоо заав#### хийлгэ гэдгээ

  4. вакцин нөлөөлсөн байх боломжтой.Би эхний тунгаа хийлгээд 2 өдөр толгойн оройгоор хатгаж өвдөөд байсан шүү.Өмнө нь хэзээ ч ингэж өвдөж байгаагүй.Өрх болохоор тархины цусан хангамж сайжруулах эм бичиж өгч байсан.2 дахь тунгаа хийлгэхгүй

  5. Сан####аа бичиж байгаа нийт хүмүүстэй хандаж бичихэд .
    [ ### ] үгэн дотор ийм үсгийн фонд оруулаад байнаа . Троол гэдэг нь юмуу эсвэл ####баар мэдээлэл нийтэлж байгаа байгууллага тэгээд байна уу ####?? Энэ юу гэдэг шинэ үсгийн хэлбэр вэ?

  6. Er n eruul mendiin salbaraa udirdaj bgaa said huniig ali 1 nam hargalzahguigeer jinhene mergejliin ter tusmaa zuv shiidver gargah chadvartai huniig tomiloh heregtei ym bn! Tuhail bol Bundangiin Boldsaihan mash chadvarlag ajillah hun gej bodoj bn!!!

  7. Hytad vaccine -d odoo boltol zuvshuurul uguugui, DEB, Euoropiin Emiin holboo shalgaj baigaa geed baihad Mongolchuudad hucheer yamarch sonsoltgui hiij bn, Brazil, Shangai, Shindun Hong Hong-d humuus nas barsan, 4 sariin dunduur HongHong-d 13 hunii nuur saajij, 14 hun nas barsan, Hytad vaccine-s bolood saajilt uguh, nas barah tohioldol baigaag Hytaduud nuuj baigaa, aldagdsan medeelel America medeend bichsen baina lee. Chile-d
    Vaccine 3 dahi shatnii turshiltaar 11.5-33.3%, Barazil 2 tungiin daraa 50.4% ur duntei boloh ni togtoogdson, Hyrad vaccine hiilgesen humuus harldvar avch baigaa, olon muu nuluutei, ur dun muutai, Eruul mend, Ami nasand ayultai HYTAD HOR MONGOLCHUUDAD HIIHEE ZOGSOO, ZASGIIN GAZAR, ERUUL MENDIIN YAMNIIHAN, ted Hariutslag huleeh estoi.
    Uursdiin hariutslagaguigees bolj Coronavirus taraschihaad odoo Hujaa Horoor ard tumnee horduulj baidag.
    Uuraduu.mumgiig ni hulgaij idchiheed ..ard tumendee batalgaagui vaccine Hytadiin daalgavaraar hucheer hiij, olon hun eruul mend , ami nasaaraa hohirch bn , tsuuhun hun amaa chanartai vaccine darhlaajuulj chadahgui, ARCHAAGUI TUR, HULGAICH LUIVARCHID.
    HYRAD VACCINE HIIHEE SOGSOO!!!!!, Daraa ni dandaa vaccine-s boloogui gej hudal heldeg.
    Mongolchuud mini bitgii Hytad vaccine hiilge, eserguuts, 50.000 tugrug tanii eruul mend, ami nasnaas iluu gej [email protected]

  8. Хүмүүс хүрч ирээд ####бадан авч яваад хүчээр вакцин хийчихсэн юм шиг л гарчиг тавьж бичиж. Хэнийг ч чирж авчраад хүчээр вакцин хийгээгүй л байх. Эргэлзсэн, шийдэж чадахгүй байгаа хүмүүс төв эмнэлгүүд мэргэжлийн эмчид үзүүлж вакцин тариулж болох эсэхдээ зөвлөгөө аваад шийдвэрээ гаргаад л явж байх шиг байх юм. Юмыг гуйвуулж хийж буй зөв ажлын эрчийг сулруулах, олон түмнийг төр засгийн эсрэг турхирах нь Сансармаагийн сэтгүүлчийн ёс зүй юм уу .

  9. Вакфинаас л болсон гэж харагдаж байна. Гэхдээ, яаж ийгээд болоогүй гээд л бүрийх биз. Албадан хийж байгаа шүү дээ. Хятадын ЭМЯ нь харин жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд хийж болохгүй л гэсэн санагдах юм.

  10. Улаанбаатар өдөр болгон олон хүн нас барж байгаа. 150 хүн нас бардаг гэж үзье. Улаанбаатарын 1 500 000 хүнд нэг өдөр вакцин хийвэл 150 хүн нас барна. Өдөрт 100 мянган хүнд вакцин хийвэл 1 хүн нас барна. Вакцинаас болсон гэж хэлэх аргагүй. Задлан шинжилгээгээр тодорхой болох байх аа.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button