НИЙГЭМ

Улаанбаатар-Дархан чиглэлийн зам засварын ажил хэсэгчлэн явагдаж байна

Архангай аймаг руу салдаг уулзвараас 361-ийн гарам хүртэл, 361-ийн гармаас хойш 3 км, Баянчандмань сумын нутаг Хар усны үзүүр гэх газраас хойш 3 км хүртэл үндсэн замыг хэсэгчлэн хаажээ.

"Хажуугийн туслах замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж байна. Замын нөхцөл байдал тээврийн хэрэгсэл нэвтрэхэд саадгүй, хөдөлгөөн бага зэргийн удаашралтай, хэвийн зорчиж байгаа&#8221 тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Түүнчлэн Улаанбаатар-Дархан чиглэлд үндсэн зам дээр огцом эргэлт, тойрууг багасгах зорилгоор авто замын өргөтгөлийн ажил хийгдэж байна.

Тухайлбал, 52-ын давааны огцом эргэлтийг багасгах зорилгоор нэмэлт даланг шинээр хийж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button