Нийгмийн

Ц.Сандуйг Монголд ирэхэд нь хилийн хориг тавьжээ

Төрийн албыг 60 тэрбумаар наймаалцаж буй баримтыг анх олон нийтэд дэлгэсэн иргэн Г.Доржзодов нь Нийслэлийн МАН-ын дарга асан, НИТХ-ын тэргүүлэгч Ц.Сандуйг “60 тэрбум”-ын асуудлаар удаа дараа гүтгэлэг тараасан гэх үндэслэлээр шүүхэд өгсөн.

Энэ дагуу шүүхээс Ц.Сандуйг шалгаж эхэлтэл өөрөө эзгүй мөн гэрийн хаяг нь тодорхойгүй байсан учир эрэн сурвалжилж эхэлсэн. Учир Ц.Сандуй өнгөрсөн гуравдугаар сарын 9-ны өдөр Улаанбаатар- Токио нислэгээр Монгол улсын хилээр гарсан байдаг. Үүнээс хойш түүнийг шүүхээс эрэн сурвалжилж байжээ.

Тэгвэл тэрбээр баяр наадмын өмнө буюу долдугаар сарын 7-ны өдөр Монгол улсын хилээр орж иржээ. Ингэхдээ Токио –Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн байна.

Түүнийг хилээр орж ирсэн даруйд эрэн сурвалжлах үйл ажиллагааг зогсоожээ. Мөн мөрдөн байцаалт, мэдүүлэг авснаас гадна хилийн хориг тавьсан талаар эх сурвалж мэдээлж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр Токиогоор дамжин цааш өөр гадаад орон руу очсон байх магадлалтай гэнэ.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button