Нийгмийн

Улс төрийн “хэрэгсэл” болсон Т.Чимгээгийн хувь заяаг шийдэх өдөр


Дэд бүтцийн сайд С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-нд хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг гурван шатны шүүх гэм буруутайд тооцож, тэдэнд 20 жилийн хорих ял оноосон.

Гэтэл тэднийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэх хэрэг үүсч, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, прокурор Г.Эрдэнэбат нарын есөн хүнд гурван шатны шүүхээс мөн ял оноогоод байна. Үүнээс үүдэлтэй 20 жилийн ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг дахин задалж, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянах боломж нээгдсэн. Хуулийн дагуу хэргийг задалж, дахин хянуулах дүгнэлтийг УЕП-оос Дээд шүүхэд хүргүүлээд байсан юм. Тэгвэл прокурорын эл дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр товлогдоод байна.

Дээд шүүх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг дахин шалгах ёстой гэж үзвэл 20 жилийн ял оноосон гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох юм. Ингээд хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг дахин тогтоож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаана. Эсвэл прокурорт буцаана. Дээд шүүхийн нийт шүүгчид эл асуудлыг олонхийн саналаар шийдэх юм.

-ДЭЭД ШҮҮХ ХЭРГИЙГ ЗАДАЛЛАА ГЭЭД Т.ЧИМГЭЭ БУРУУГҮЙ БОЛЧИХГҮЙ-

Тэгвэл эл хууль зүйн процесс цаашид хэрхэн үргэлжлэх нь тун ч сонин байна. Дээд шүүхэд хэргийг задлах хүсэлт өгсөн сургаар “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар батлан даалтад гарч, суллагдана” гэсэн мэдээлэл тарсан. Саяхан Дээд шүүхээр шүүгдэж, хэргийг нь прокурорт буцааж, батлан даалтад гаргаж, улмаар УИХ-ын гишүүнийн тангаргаа өргөчхөөд байгаа Ж.Эрдэнэбатын хэрэгтэй адилхан процессоор үргэлжилнэ гэж үзэх юм бол батлан даалтад гарах байх. Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төрийн ажиллагаа гэж олон хүн ярьж байгаагаас үзэхэд батлан даалтад гаргах нь бараг тодорхой.

Гэхдээ тэд үнэхээр алуурчид бол өөр бас нэг зам бий. Дээд шүүхээс хэргийг задалж, шүүх эсвэл прокурорт буцааж, батлан даалтад гарлаа гэхэд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар шууд гэм буруугүй болчихгүй. Хэргийг нь дахин шалгах ажиллагаа, прокурор, анхан, давах, дээд шатны шүүхээр дахин дамжина. Урт удаан хууль зүйн процесс үргэлжилнэ. Цаг хугацаа нэлээд орно гэсэн үг.

Мэдээж хэрэг дахин шалгагдаад, гурван шатны шүүхээр хэлэлцэж, дахин нэг шийдвэр гарна. Харин тэр шийдвэр нь одоогийнхоосоо эсрэгээр эргэх үү, эсвэл хэвээрээ үлдэх үү гэдэг нь тодорхойгүй юм. Өөрөөр хэлбэл Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар үнэхээр С.Зориг агсны амийг хөнөөсөн алуурчид мөн байх аваас шүүхийн шийдвэрт өөрчлөлт орохгүй. Харин гэм буруугүй нь тогтоогдвол цагаадаж, суллагдана гэсэн үг.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар батлан даалтад гарвал Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн суллагдана. Жам ёсоороо биш улс төрийн тоглолтын нэг хэсэг болсон нь нэгэнт тодорхой болсон хэрэг учраас…

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Үнэн
Үнэн
5 сар 14, 2021 08:25

Авилгад идэгдсэн шүүх ямар аюултайг Чимгээ нарыг хэлмэгдүүлсэн шүүгчдийн шийдвэрээс харж болно. Гэм хийгээгүй жирийн ямар ч монгол иргэн ингэж хүнд хэрэгт гүтгэгдэж яллагдаж, махаа идэх муухай шүүхийг манай ардчилагчид болон коммунистууд хамтран бүтээжээ. Манай Үндсэн хууль ийм л �##�даатай болсон. Ийм ҮХ-ийг бат�##�сан бүх хүмүүст хариуцлага тооцож, яллах ёстой. Тэр Лүндээжанцан, Ламжав, Хатанбаатар нарыг цаазлах хэрэгтэй. 30 жил монголыг буруу замаар оруулж, ядуур�##�, хямр�##�д хүргэсэн. Өнөөдөр дээд шүүх тэр чигээрээ авилгажиж, баячууд, улс төрчид хүчин, хулгай, луйвар хийхэд ял эдлэхгүй, харин гэм зэмгүй жирийн ард гэмт хэрэгт ялэдэлдэг новшийн улс болсон.

Үнэн
Үнэн
5 сар 14, 2021 08:26

Авилгад идэгдсэн шүүх ямар аюултайг Чимгээ нарыг хэлмэгдүүлсэн шүүгчдийн шийдвэрээс харж болно. Гэм хийгээгүй жирийн ямар ч монгол иргэн ингэж хүнд хэрэгт гүтгэгдэж яллагдаж, махаа идэх муухай шүүхийг манай ардчилагчид болон коммунистууд хамтран бүтээжээ. Манай Үндсэн хууль ийм л aлдаатай болсон. Ийм ҮХ-ийг батaлсан бүх хүмүүст хариуцлага тооцож, яллах ёстой. Тэр Лүндээжанцан, Ламжав, Хатанбаатар нарыг цаазлах хэрэгтэй. 30 жил монголыг буруу замаар оруулж, ядуурaл, хямрaлд хүргэсэн. Өнөөдөр дээд шүүх тэр чигээрээ авилгажиж, баячууд, улс төрчид хүчин, хулгай, луйвар хийхэд ял эдлэхгүй, харин гэм зэмгүй жирийн ард гэмт хэрэгт ялэдэлдэг новшийн улс болсон.

Зочин
Зочин
5 сар 14, 2021 10:59

АЛУУРЧИДАД ГИШГЭХ ГАЗАР БҮҮ ОЛГО . ...ШИТГЭХИЙГ ШАРДАЖ БАЙНА....АЛУУРЧИД ....нотлогдсон �##�уурчид ....

Холбоотой мэдээ

Back to top button