ЭДИЙН ЗАСАГ

Алт, зэсийн үйлдвэрлэл нэмэгдсэн тул “TRQ”-ийн орлого 302 хувиар өсжээ

“Оюу толгой” ХХК-ийн 66 хувийн эзэмшдэг “Turquoise Hill Resources” компани энэ оны нэгдүгээр улирлын тайлангаа танилцуулсан байна. Тайланд дурдсанаар, тайлант хугацаанд тус компани 332.1 сая ам.долларын ашигтай ажиллажээ.

Орлогын хувьд 526.5 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс даруй 302.8 хувиар өссөн дүн юм байна. Нэгдүгээр улиралд ийн борлуулалтын орлого нэмэгдсэн нь баяжмал дахь зэс, алтны үйлдвэрлэл өссөнтэй холбоотой аж. Тодруулбал зэсийнх өмнөх оны мөн үеэс 29 хувиар өсжээ. Харин алтны үйлдвэрлэл 461.6 хувиар өсжээ.

Харин олны анхаарал татаж буй гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд тус компани тайланд хугацаандаа 242 сая ам.доллар зарцуулжээ. Туркоиз Хиллийн зүгээс цар тахлын нөхцөл байдал бүтээн байгуулалтын явцад нөлөөлсөн, цаашид ч нөлөөлнө гэж дурдсан байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button