Ерөнхийлөгчийн сонгууль угтсан төлөвлөгөө ёсоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргахаар боллоо

Дэд бүтцийн сайд С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-нд хөнөөсөн хэрэгт 20 жилийн ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг дахин задалж, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянах боломж нээгдсэн.
Хуулийн дагуу хэргийг задалж, дахин хянуулах дүгнэлтийг УЕП-оос Дээд шүүхэд хүргүүлээд байсан юм. Тэгвэл прокурорын эл дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг хэлэлцэх шүүх болж, шийдвэрээ гаргалаа.
Дээд шүүхээс Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Амгаланбаатар нарт холбогдох хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаалаа.
Улмаар тэднийг батлан даалтад гаргах шийдвэр гаргажээ. Ийнхүү аль эртнээс зурагдаж, төлөвлөгдсөн улс төрийн зорилтот төлөвлөгөө ийн биелж байна. Т.Чимгээ нарыг буруутай хэмээн ялласан шүүгч нар гаргасан шийдвэрээсээ ухарч, прокурорт буцааж буй нь нэгэнт улс төржсөн хэрэг болсныг ийн илтгэв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өө заза алдаг юм бна. Ман нухчихсан гэдэг нь алхам тутамд мэдэгдэж бна даа.
Гарч ирээд хэргийн захиалагчдаа алуулж дээ. Хорих нэг төрлийн аь насных нь хамгаалалт байсан юм даа.
Болж ээ, хүн хэлмэгдэхээс сэргийлэх ёстой, Үнэн мөн нь олдоосой билээ, Ямар ч байсан гаргаж байгаад шалгасан нь зөв.
Yu gej uls teriih baihaw de irgenee zew shuusen zew shuugj nariin ajil bn edjin arda ger bul ur huuhed ender eej aawtai humuus shuu de helmegdej bolohgui delhiin parlamentiin holboo enjin helmegdjee geed bsn batzandan bold nymdorj shudraga 5 n gishuund bolon odoogiin ih hurliin gishuud shudraga shuusen shuugj nariin ur dun shuu de bayrlalaa ta bugded
За ашгүй Ээж нар нь нойртой хонох болж дээ
Аймшгиин хэлмэгдүүлэлт дууслаа
Хилсээр яллагдаад тарчилж байсан хүмүүсийг нар салхинд гаргасан шүүхэд баяр хүргэхийн оронд улстөржин шүүмжлээд байдаг ямар эрүүл бус бодол санаатай хүмүүс байдаг юм бэ.Чамайг, эсвэл чиний ах дүүсийг 5 жил хилсээр хорьсон бол улс төр яриад сууж байх уу.Шудрага бус зарим шүүгч байдаг хэдий ч шудрага шүүгч олон байдаг байхаа. Та нарт баяр хүргэе.
Бүр сулладаггүй юм уу? Сонгуулийн маргааш буцаад "аавынд" уу? Батлан даалт гэдэг нь хир хугацаатай гэдгийг нийтлэхгүй яасан юм бэ. Суллачих л хэрэгтэй ш дээ. Хэлмэгдүүлж, шүүсэн нөхдүүдийн талаар хэн хэнийг хэрхэн шийтгэх талаар тодорхой мэдээлмээр байна даа.
Сонгуулийн шүуны гол хэсэг шүү. хэ хээ хх
Чимгээ,Содномдаржаа хоёрыг батлан даалтаар гаргаж болж байна. Харин хүн мөчилж алсан Амгаланбаатар яахаараа батлан даалтанд гарах ёстой гэж. элбэгдорж үхээртэй хуйвалдаж хүн гүжирдсэн гэж үү?
Энэ хэрэг нээлттэй ил тод, үнэн зөвөөр шийдэгдээсэй. Захиалагчдыг илрүүлж ил болгоосой. Цаашид улс оронд маань ийм хэрэг бүү давтагдаасай.