НийгмийнНИЙГЭМ

ХЭРГҮҮД: Үүрэг гүйцэтгэж байсан олон нийтийн цагдааг зодож, гэмтэл учруулжээ

Та бүхэндээ сэрэмжлүүлэг болгох үүднээс өнгөрөгч тавдугаар сарын 13-нд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээг эх сурвалжийн мэдээллээр багцлан хүргэж байна.

-АЧААНЫ АВТОМАШИН ХУЛГАЙД АЛДАГДЖЭЭ-

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд "Хероесвин” ХХК-ний эзэмшлийн North Benz маркийн тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан гэх хэрэг гарчээ. Улмаар хэргийг тус аймаг дахь цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст шалгаж байна.

-ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БАЙСАН ЦАГДААГ ЗОДОЖ, ТОЛГОЙД НЬ ГЭМТЭЛ УЧРУУЛЖЭЭ-

Ховд аймгийн Буянт суманд постонд үүрэг гүйцэтгэж байсан олон нийтийн цагдааг зодсон хэрэг уржигдар /2021.05.13/ гарчээ.

Тодруулбал, тус аймгийн Ховд сумын Улаанбураа багт суух 18 настай эрэгтэй А.А нь тус сумын Норжинхайрхан багт суух, олон нийтийн цагдаа 25 настай эрэгтэй Ш.Ү-ын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, толгойн тус газарт нь удаа дараа цохиж, гэмтэл учруулсан байна. Гэмтсэн алба хаагчийн биеийн байдал хэвийн, эмчилгээ хийлгэж байгаа аж. Хэргийг Ховд аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна.

-АЙЛЫН ГЭРТ ХУЛГАЙ ОРЖ, ҮНЭ БҮХИЙ ЭД ЗҮЙЛС АЛДАГДЖЭЭ-

Сонгино-Хайрхан дүүрэгт байрлах айлд хулгай орж, үнэ бүхий эд зүйлсийг аваад зугатсан гэх хэрэг уржигдар /2021.05.13/ гарчээ. Тодруулбал тус тоотод суух 62 настай эрэгтэй О.Б-ын байшингийн цонхыг түлхэн нэвтэрч, хоёр ширхэг мөнгөн аяга, шүрэн толгойтой дунд гарын усан Гартаам, мөнгөн халбага, зургаан бадтай мөнгөн ул, нуухтай хөөрөг, чулуун толгойтой, мөнгөн халбагатай, найман бадтай, мөнгөн ултай их гарын саарал мана хөөрөг, мөнгөн халбагатай, мөнгөн ултай, өөрөөсөө толгойтой бага гарын манан хөөрөг тус бүр нэг ш, хүрэн савхин дээр зүү ороож оёсон даалин, шар торгон дээр дөрвөн буландаа дөрвөн хүчтэнг зүү ороож оёсон даалин, цэнхэр өнгийн Өлзий уут, "Micheal Kors” брэндийн шаргал өнгийн бугуйн цаг зэрэг эд зүйлс алдагдсан байна. Хэргийг өдгөө СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

-СОГТУУРСАН ҮЕДЭЭ ЭХНЭРИЙГЭЭ ЗОДОЖ, НҮҮРЭН ТУС ГАЗАРТ ГЭМТЭЛ УЧРУУЛЖЭЭ-

Түүнчлэн Хан-Уул дүүргийн 11-р хороо, “Гэрэлт хотхоны дугаар байрны тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгджээ. Тодруулбал:

Тус тоотод суух 49 настай эрэгтэй Р.Э нь согтуурсан үедээ маргалдсаны улмаас эхнэр 35 настай эмэгтэй Э.А-гийн нүүрэн тус газарт хүчтэй цохиж, гэмтэл учруулжээ. Улмаар хохирогчийг ГССҮТ-д хүргэж, эмчилгээ хийлгэж байгаа аж. Хэргийг өдгөө Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

-ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЖ БАЙСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ СААТУУЛЖЭЭ-

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн гол гэх газарт тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосон гэх хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймагт суух 36 настай эрэгтэй Х.Д, 40 настай эрэгтэй Д.Т, 40 настай эрэгтэй С.А нар тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмал олборлож байжээ. Хэргийг өдгөө Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

-СЭРЭМЖЛҮҮЛЭГ-

Иймд та бүхэн архи согтуурах ундаа хэрэглэсэн, сэтгэл санаа тогтворгүй үед ямарваа болчимгүй шийдвэр гаргахгүй байх, орон байраа эзгүй орхихгүй байхыг сэрэмжлүүлж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-15 12:14

Золбин ардчиллын сүүдэр гэж энэ дээ. Үхээрийн ардчиллыг устгаж хариуцлагатай, дэг журамтай нийгэм байуулцгаая.

Зочин
Зочин
2021-05-15 12:58

Shond dyyjil. Zawaan umnuud tsagda zodood bhda yadagiin. Huulia changatga

Холбоотой мэдээ

Back to top button