Нийгмийн

ЭСРЭГЦЭЛ: Ковидоос өмнөх татварын “асуудалтай” ААН ба улсын “улайсан” данс

ТЕГ энэ долоо хоногоос Татварын тухай хуулиар татвар төлөөгүй, өртэй аж ахуй нэгжүүдийн дансыг хааж эхэлсэн байна. Энэ дагуу эхний ээлжинд 45 ААН-ийн дансыг хааж байгаагаа өчигдөр /2021.05.18/ зарлалаа. Дансаа хаалгах томоохон 72 ААН байгаа тухай мэдээлэл байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө томоохон ААН-үүдийн дансыг хааж байгаа нь зориудын, шахалт, шантаажийн агуулга гэх өнцөг харагдаж буй. Нөгөө талд 2019 оноос өмнөх татвараа бэл бэлчинтэй гэгддэг том ААН-үүд ЯАГААД төлсөнгүй вэ гэх асуулт ч хөндөгдөж байна.

Ямартай ч дансаа хаалгасан ААН-үүд өдөр тутмын үйл ажиллагаа явуулахад ч бэрхшээлтэй болж буй. ААН-үүдээ дэмжинэ гэж өнгөн дээрээ ам шүд алдаж буй Засгийн газар ачир дээрээ ийм үйлдэл хийсэн нь буруу гэх шүүмжлэл өрнөөд байна.

-УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ХОТЫН ДАРГААС ЭХЛЭЭД ХЯТАД ЭЗЭДТЭЙ КОМПАНИУД ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ-

Эдгээр компаниуд дунд Б.Чойжилсүрэн, З.Энхболд, Сү.Батболд, Д.Сумъяабазар, Д.Дагвадорж, Н.Нямтайшир, Баян Базар, Г.Алтан тэр ч бүү хэл Ерөнхийлөгчийн хувь эзэмшилт компани ч багтаж буй нь туйлын анхаарал татах сэдэв юм. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай, Хятад эзэдтэй компаниуд ч цөөнгүй байна. Үлдсэн арваад компанийн эзэмшлийнх нь тухай дата мэдээлэл олдсонгүй.

-ТЕГ БА САНГИЙН САЙД: ЦАР ТАХЛААС ӨМНӨХ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ААН-ҮҮДИЙН ДАНС ХААСАН-

Бид ААН-үүдийн дансыг хаасан асуудлаар ТЕГ болон Сангийн сайд Б.Жавхлангаас байр суурийг нь тодруулсан юм.

Ингэхэд "Хуулийн дагуу татвараа цаг тухайд нь төлөөгүй аж ахуй нэгжүүдийн дансыг хааж эхэлсэн. ААН-үүд татвараа төлөөгүй ХОЁР ИХ НАЯДЫН өртэй байгаа. Гэхдээ цар тахлын жилүүдэд татвараа төлж чадаагүй аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцоогүй. Харин цар тахлаас өмнө буюу 2017, 2018, 2019 онуудад татвараа төлөөгүй аж ахуй нэгжүүдийн дансыг хааж эхэлсэн. Дансаа хаалгаж байгаа компаниуд нь цар тахлын үед ашиг орлого буураагүй, хүнсний компаниуд нилээн бий” гэсэн адилхан байр суурь илэрхийлэв.

-УЛСЫН ДАНС "УЛАЙСАН УЧИР ААН-ҮҮДИЙГ ШАХАХААС ӨӨР ГАРЦГҮЙ-

Хөшигний ард Засгийн газар төсвийн тасалдал үүсэх өндөр эрсдэлтэй тулсан учир татварын өртэй ААН-үүдээ зориуд шахаж байгаа гэх мэдээлэл ч сөхөгдсөн. Өөрөөр хэлбэл улсын данс улайсан. Дансыг нь хааж боож, хяхаж хавчиж байгаад ч хамаагүй төсвөө бүрдүүлэх нь нэн тэргүүний асуудал гэж харагдав. Иймд ковидын үед хүнд хэцүү байгаа бус түүнээс өмнөх жилүүдийн татвараа төлөөгүй ахуй нэгжүүдийг ЧАНГАЛСАН гэж харагдаж байна.

-БАЙР СУУРЬГҮЙ БАЙР СУУРЬ БУЮУ ТАЙЛБАРГҮЙ КОМПАНИУД-

Харин бид эдийн засаг элгээрээ хэвтсэн энэ хүнд цаг үед татварын өрийн дарамттайгаар дансаа хаалгасан гэх зарим ААН рүү холбогдож байр суурийг нь сонсож, нөхцөл байдлыг хуваалцахыг зорьсон юм.

Хэд хэдэн компанитай холбогдоход "манайх татварын өргүй байх ёстой, андуурагдсан байж магадгүй, эргээд хариу өгье, тайлбар өгөхгүй” гэхчлэн хариулж байсан юм. Өөрөөр хэлбэл тулгарч буй бодит эрсдэл, зовлонгоо яриад уудалчих компани олдсонгүй.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Хүнсний хийгээд уул уурхай эрхэлсэн томоохон компаниуд өрөө төлөөгүй хоёр гурван жилийн нүүрийг үзсэн нь байж боломгүй. Улайсан данстай улс цар тахалтай үед ч үйл ажиллагаа нь боломжийн явагдсан компаниудаас өрөө нэхэж хатуурхах нь зүй ёсных. Нөгөө талаар энэ олон компани дансаа хаалгаж үйл ажиллагаа нь доголдвол хичнээн мянган хүний ажлын байр алдагдах бодит эрсдэл ч дагалдана. Тэгэхээр ковидоос өмнөх татварын өрөө төлөөгүй томоохон комданиуд ба улсын "улайсан” данс хоёр ийнхүү нэг цэг дээр эсрэгцчихлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-19 08:41

Яасан арчаагүй хулгайчууд вэ?

Зочин
Зочин
2021-05-19 09:25

эдгээр аж ахуйн эзэд өөрсдөө маш тансаг амьдардаг хамгийн үнэтэй амины орон сууц, хамгийн үнэтэй машин хамгийн тансаг амьдр�##�аар амьдардаг тэгсэн байж татвараа төлдөггүй эдний хүлээж байгаа зүйл бол татварын болон зөрчлийн өршөөлийн хууль ийм өршөөлийн хууль гаргамааргүй байна шударга татвар төлөгчид дандаа хохирч бн

Өө еэ
Өө еэ
2021-05-19 09:31

Эсрэгцчихлээ.......? Юу гэсэн үгийн?

Zochin
Zochin
2021-05-19 10:38

Zaaval tulyylekh kheregtei. Ingej zavaarch baigaad urshuuliin khuuli gj zavaarakh gj bgaa um. Oird urshuuliin khuuli gd yarigdaad bgaa um.

irgen
irgen
2021-05-19 11:26

irgediin tatwariin mungiig ur ashiggui zartsuulj bgaad tatwar tuluh sedliig buuruulj bn

Зочин
Зочин
2021-05-19 11:29

urshuuliin huuli gargaad shudragaar tulsunguud ni hohirdog do

зочин
зочин
2021-05-19 11:46

Дандаа бололцоотой, идэж сурсан, эрхтэн дархтангууд байна. Жирийн, амьдр�##�аа болгоод яваа татвар төлөгчид бол ямарч яриа хөөрөөгүй төлөөд явдаг байхад тансаг амьдр�##�тай эд нар дандаа ингэж хойш сууж байдаг нь хачирх�##�тай. Ингэж байгаад татвараа хүчингүй болгуулах санаатай байгаа. Хууль байдаг л бол эд нараар төлүүлэх хэрэгтэй. Ам ташчихсан луйварчид л байхгүй юү даа. Төлөхгүй л байгаа болохоос эдэнд бололцоо бүрэн бий, иймэрхүү маягаар олон түмэнд нэр �##�дрыг нь ил гаргаж тавьдаг байх нь зүйтэй.

иргзн
иргзн
2021-05-19 15:09

энэ өнөө Үндсэний том Компаниуд гээд Нэрлэгддэг хэдэн том Компаниуд л байна ш дээ, Энэ Улсын хамаг Баялгийн нөөц газруудыг Хууль бус аргаар Эзэмшилдээ авцгааж хагартлаа Баяжицгаасан байж Яагаад яагаад Татвараа төлөхгүй байгаа гэж, ЗГ, Хуулийнхантай нийлж Арга хэмжээ авах хэрэгтэй ш дээ,

Балдан
Балдан
2021-05-19 22:23

ёрөнхийлөгч болон ерөнхийлэгчийн хөдөлмөрийн баатар цол өгсөн Ганбаатар, Баттөр нар жаахан юм бодмоор юм

Холбоотой мэдээ

Back to top button