Нийгмийн

Цагдаагийн алба хаагчийг архины шилээр “балбаж”, гэмтээсэн этгээдийг торголоо

Үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийн биед халдсан этгээдэд холбогдох шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 14-нд болов. Улмаар түүнийг 3.5 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна.

Өмнө нь мөн хүний биед халдсан хэргээр найман сар хорих ялаар шийтгүүлж байсан шүүгдэгч Г нь 2020 оны 07 дугаар сарын 31-ний шөнө Баянгол дүүргийн  хоёрдугаар хороо, 30 дугаар байрны урд талын автомашины зогсоол дээр дуудлагын дагуу ирсэн 102 шуурхай дуудлагын үүрэг гүйцэтгэж байсан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Э-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн байна.

Ингэхдээ архины шилээр болон гараараа толгой тус газарт нь олон удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зулай, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Тухайн үед хамтран амьдрагчдаа уурласан шүүгдэгч Г машиндаа хэвтчихээд, хаалгаа цоожлоод гарч ирэхгүй байжээ. Ингээд хүүхэд нь машины арын гурвалжин шилийг нь хагалж хаалгыг нь онгойлгож харахад өнөөх согтуу залуу юм ярихгүй дуугарахгүй, татаж чангаагаад сэрэхгүй байхаар нь 103-т дуудлага өгсөн аж.

Гэтэл эхнэртээ уурлаж, “жүжиглэж” байсан залуу гэнэт босч ирээд цагдаагийн алба хаагчийг ямар ч шалтгаангүйгээр архины шилээр толгой руу нь 10 орчим удаа цохиж гэмтэл учруулсан байх юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ийм новшнуудыг шоронд хийгээд албал таарна

Зочин
Зочин

Шоронд хийж нийгмийн аюулгүй байдлыг хангамаар юм даа ийм новшнуудыг.

Холбоотой мэдээ

Back to top button