УЛС ТӨР

УОК: Энэ сарын 22-ноос зургаан төрлийн үйлчилгээг нээнэ

УОК-оос мэдээлэл хийлээ. Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ирэх бямба гарагаас буюу энэ сарын 22-ноос зургаан төрлийн үйл ажиллаагаг нээнэ. Энэ зургаан төрлийн үйлчилгээ давтан тун аваад 14 хоносон хүүмүст нээлттэй.

Орон нутгийн хөдөлгөөн бас нээнэ. Давтан тунд хамрагдаагүй, хүндэтгэн үзэх шалтгаантай бол шинжилгээ өгч явна. Давтан тунгаа аваад 14 хоносон хүн шинжилгээ өгөхгүйгээр хяналтын цэгүүдэд цахимаар болон цаасаар сертификтаа үзүүлээд зорчиж болно. Ингэхдээ 0-17 насны хүүхдээс шинжилгээ шаардахгүй.

Худалдааны төвүүд 103 байдаг. Есөн томоохон захыг тавдугаар сарын 22-ноос нээх гэж байна.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд болох ресторан, сүлжээ хоолны газрууд заалны 50 хувийн дүүргэлттэйгээр давтан тундаа хамрагдсан хүмүүст үйлчилнэ.

Зочид буудлууд, амралтын газар, жуулчны баазууд гэр бүлийн хүрээнд, давтан тунтай хүмүүсийг хүлээж авч эхэлнэ. Мөн сауныг 50 хувийн дүүргэлттэй ажиллуулж эхэлнэ.

Ингэснээр үйлчилгээний бизнесүүдийн 83 хувь нь хязгаарлалтгүйгээр үйл ажиллагаа явуулж эхэлнэ гэсэн үг.

Үлдсэн 7-8 төрлийн үйл ажиллагаа болох караоке, баар гэх мэт үйлчилгээг эрсдэл үндэслэж шат дараатай нээнэ.

Аж ахуй нэгжүүдийн ажиллах цагийн хуваарийг буцаад хуучин хэвэнд нь оруулж байна. Дэлгүүрүүд 22.00 цаг хүртэл, ресторанууд 24:00 цаг хүртэл ажиллана.

Аж ахуй нэгж, иргэн та бүхэн хичээж байгааг ойлгож байна. Гэхдээ Мэргэжлийн хяналтын газраас шалгахад халдвар хамгаалал мөрдөхгүй байх, давтан тунд хамрагдсан эсэхийг шалгахгүй байх зөрчил гаргаж байна. Тиймээс хаа хаанаа дүрэм журмаа ягштал баримтлахыг анхааруулж байна” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zgr zl ta nar
Zgr zl ta nar

Huuyee tgd jiremsen humuus n yahiinbe? Hiij bolohgui gesen zaalttai zndoo humuus baigaa bzde ted nar cn ylgaagui l hor horiond orlooshdee, m#l bol alaad idcmeer tomsg shgee tarhitai snn garuuud!!!!

Zochin
Zochin

Harin tiimee araichde vaktsinaar uheed duuslaa shte mongolchuud chine hyataduud uursduu uvchin taraagaad boloogui ymar ni medegdehgui vaktsin hiigeed teriig ni mongoliin heden tomsognuud ni avchirch hiilguuleed aliaga aldaj bnshu bi helsen humuust hiilgeed demii gej tegtel hiilgesnii daraa iim l yum bolj bn hohine!!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button