Нийгмийн

“Дөрвөн өдөр сураггүй болсон тул сандарч, шөнө бүр айдастай хонож байлаа”

Өнгөрөгч тавдугаар сарын 17-ны өдрийн 11.00 цагийн үед Баянзүрх дүүргийн X апартмент хотхоны орчимд эмээтэйгээ тоглохоор гарсан зургаан настай Г.Мишээл, 60 настай Р.Оюунцэцэг нар сураггүй алга болж, дөрөв дэх өдрөө буюу өчигдөр олдсон. Тодруулбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид эмээ, ач охин хоёрыг Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн иргэний нийтийн байрнаас 16.55 цагийн үед эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн билээ. Охин, эмээ хоёрын биеийн байдал хэвийн байгааг ар гэрийнх нь зүгээс мэдэгдсэн юм.

Хамгийн сүүлд эмээ охин хоёр нэгэн үл таних эрэгтэй хүнтэй хамт граш дундуур ороод алга болсон гэгдээд байсан.

-ТА БҮХНИЙ ДЭМЖЛЭГ, ТУСЫН АЧААР ОХИН, ЭЭЖ ХОЁРОО ЭСЭН МЭНД ОЛЛОО-

Түүнчлэн охин, эмээ хоёрыг эмээгийнх нь хуучин хамт ажиллаж байсан эрэгтэйн гэрээс олсон бөгөөд эмээ нь цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ "Хүргэнээсээ айсандаа охиноо аваад зугатсан” хэмээх агуулгатай зүйлийг хэлсэн гэх мэдээлэл байна. Эмээ нь СЭМҮТ-д хэвтэн, эмчилгээ хийлгэж байсан аж.

Бид охины ээж Б.Шүрэнзаяа, аав Д.Ганбаттай холбогдож товч ярилцсан юм.

-Охин, ээж хоёроо уйгагүй хайсны эцэст эсэн мэнд олсонд нь баяртай байна?

-Охины аав Д.Ганбат: Тийм ээ. Ээжийнхээ тэтгэврийн автобусны картаар явсан газрыг нь хүртэл шүүлгэсэн. Хамгийн сүүлд суусан автобусны камерын бичлэгт эмээ нь охинтойгоо хамт нэг үл таних эрэгтэй хүнтэй гурвуулаа хамт яваа нь бичигдсэн байсан. Тухайн хүний дүрс нь сайн танигдахгүй байсан юм. Ямар сайндаа өөрсдийнхөө магадлагааг дэвшүүлцгээгээд байж магадгүй гэсэн хүмүүстэй холбогдогдоод, гэрийнхэн бүгд тал тал руу явцгааж эрэл хийсэн.

Дөрвөн өдөр чимээ сураггүй алга байсан тул бүгд сандарч, шөнө бүр айдастай хоноцгоож байсан. Та бүхний дэмжлэг, тусын ачаар охин, ээж хоёроо эсэн мэнд оллоо. Маш их баярлаж байна. Охин, ээж хоёрт маань санаа зовж, зарлал мэдээллийг түгээсэн нийт иргэддээ талархсанаа илэрхийлье ээ. Цагдаагийн байгууллагын эрлийн ачаар тэднийгээ оллоо.

-ЭЭЖ МААНЬ ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ СЭМҮТ-Д ХЭВТЭЖ ЭМЧЛҮҮЛЖ БАЙСАН-

-Охин, ээж хоёр нь гадаа гарахад гэрт тань хэн байсан юм бэ. Урьд нь ийм явдал гарч байсан уу?

-Охины аав Д.Ганбат: Тэр хоёр маань өдөр ойр зуур гардаг юм. Тухайн өдөр эхнэр маань гэртээ байсан. Ингээд орж ирэхгүй удахаар нь ээжийнхээ утас руу залгахад охин утсыг нь авч, эмээтэйгээ автобусанд явж байна гэж хэлээд түүнээс хойш утас нь дуудаад байсан хэр нь хариулахгүй байсан юм. Охин маань аав, ээжийнхээ дугаарыг мэдэх учир утас өгвөл шууд л залгах учиртай. Тиймээс их гайхсан.

-Охин, ээж хоёрыг нэгэн нийтийн байранд байхад олсон гэсэн. Тухайн айлын хүнийг таньдаг уу?

-Охины ээж Б.Шүрэнзаяа: Тийм ээ. Ээжтэй хамт ажилладаг байсан хүний гэр байсан юм билээ. Бид бол сайн мэдэхгүй.

-Ээж нь цагдаагийн байгууллагад "Хүргэнээсээ айсандаа зугатсан” гэх агуулгатай зүйлийг хэлсэн гэх мэдээлэл байна?

-Охины ээж Б.Шүрэнзаяа: Тийм ээ. Тийм зүйл мэдүүлсэн байсан. Гэхдээ тийм байх учиргүй ээ. Ээж маань хэдэн жилийн өмнө СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан юм. Ээжийн маань ах, дүү нар ярилцаад бага дүүг нь нас барсны дараа ийм шийдвэр гаргасан. Түүнийг ээж маань нөхрийг хэвтүүлсэн гэж буруу бодоод байдаг юм” гэв.

Охины аав Д.Ганбат өмнө манайд өгсөн тодруулгадаа:

"Ээж нь мартах, зөнөх эмгэгтэй юу” гэх асуултад: Бага зэрэг сэтгэцийн асуудалтай. Гэхдээ зөвхөн бид л мэднэ. Өөр хүмүүст анзаарагдахгүй. Гэрээ бол сайн мэднэ. Охин маань ч гэсэн гэрээ сайн мэднэ. Нэг л зүйл болчихлоо” хэмээх мэдээллийг өгч байсан юм.

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Эмгэн болчоод эр хүн рүү гүйгээд явчдаг сонин юм бэ. Хүний хүүхдийг хэдэн өдөр эцэг эхэд нь хэлэлгүй дагуулаад явчдаг арай л юмаа

Зочин
Зочин

Хамт ажилладаг хүн нь сэтгэцийн асуудлыг нь мэддэг болоод ашиглах санаа төрсөн байх. Шар сэмжилсэн юмнууд. Хүүхэд авч явдаг нь л буруу.

Зочин
Зочин

Хэдэн өдөр шавайгаа ханатлаа цангаагаа тайлсан байхоо. Болсон л байна ш дээ.

Zochin
Zochin

Soliorood taamag devshyyleed,muulaad,doromjlood yug ni ch medehgyi bj medemhiirch hyn muulhaa urdaa baridag jinhene setgets uurchilulttei yumnuud duugai bh gehnee boldoggyi yum bhdaa??esen mend oldloo boloo yum bishyy??emgen memgen er hyn dagalaa arai marai ch gehshig??yu medej burj nastai hyn,hyyhed harluulj suudag har hereenyyd vee??ya nart hynii amidral pad bhgyi.sainaar tugssun ni bolj dee.

зочин
зочин

Автобусны карт, камер 2 иймэрхүү хэрэгт их тус хүргэх юм даа

Зочин
Зочин

Ямар ч байсан асуудалтай гэр бүл байна. Надтай бас нэг эмээ байнга тааралддаг. Хувьдаа тэр эмээ хүргэнээсээ жийрхэж байнга гадуур явдаг байх гэж таадаг. Орон гэргүй хүн биш. Баярын эсвэл амралтын өдөр зоолттой тааралддаг. Хүргэн нь амардаг учраас. Тийм муухай байж болохгүй.

Зочин
Зочин

Сэтгэцийн эмч үзэх хэрэгтэйл юм бна. Зөвхөн хүргэн охин мэддэг сэтгэцийн эмгэг сонин л юм . Цагдаа сайн шалгах харэгтэй

Zochin
Zochin

Emeed bish hurgend asuudal baigaa yum shig sanagdlaa. Ehner ni medeej nuhruusuu aigaad eejiigee umuurch chadahgui bgaa. Ehner huuhdee zoddog eswel setgel sanaanii daramt uzuuldeg, teriig ni harj tewchilgui zee ohinoo awaad garsan ch yum biluu yaj medhiin. Etsest ni setgetsiin uwchtei bolj duusch bdg.

Zzz
Zzz

Mongoloor duuuren mongol erchuudiigee uzen ydsan emegteichuud zzzz

жэ
жэ

хүргэнд бас тэр эхэр 2 т асуудал бна ш д. зүгээр хүнээс айна гэхгүй. тэр охиныг үзлэгт оруул. хүчирхийлүүлдэг ч юм бил ү. эмээ нь аваад зугтсан гэхээр. дарамтлуулдаг л хөгшин бга хөөрхий

Зочин
Зочин

thh

Онч
Онч

Зөнөсөн хөгшин хүн яаж ч мэднэ. Буруутгах хэрэггүй.Өөрсдөө хөгшрөхөөрөө ямар болохыгоо хэн ч мэдэхгүй шүү дээ.Нас ахихаар зөнөх буюу альцгеймер өвчин хэнд ч их, бага хэмжээгээр ирж л таардаг.

Настан
Настан

Шар сэмжнии өвчин гэж байдаг болохнээдээ эмгэн өвгөнүүд сүүлиин үёд балайраад байгаа харагддаг юм зөв л зөнөх хэрэгтэй байна даа хөөрхиис

Холбоотой мэдээ

Back to top button