Нийгмийн

ЭМЯ: 105 хүний биеийн байдал маш хүнд байна

Хоногт 629 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 51247 боллоо. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын хоёр нь эмч, эмнэлгийн ажилтан байжээ. Ингээд эмнэлгээс шалтгаалах халдварын тоо 161 боллоо. Харин сүүлийн 24 цагт дараах долоон аймагт халдварын 24 тохиолдол батлагдлаа.

  • Орхон 4 тохиолдол
  • Дархан-Уул 1 тохиолдол
  • Төв 4 тохиолдол
  • Сэлэнгэ 3 тохиолдол
  • Говь-Алтай 1 тохиолдол
  • Өвөрхангай 7 тохиолдол
  • Архангай 4 тохиолдол тус, тус бүртгэгджээ.

Мөн сүүлийн 24 цагт 754 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингээд эдгэрсэн хүний тоо 45145 болов. Харин таван хүн нас баржээ. Тодруулбал,

  • Дөрөвдүгээр сарын 29-нд онош нь батлагдсан 70 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 02-нд онош нь батлагдсан 66 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 05-нд онош нь батлагдсан 89 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 09-нд онош нь батлагдсан 69 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 04-нд онош нь батлагдсан 33 настай эмэгтэй нас барлаа.

Ингээд халдвар авч нас барсан хүний тоо 240 боллоо. Одоо эмнэлэгт 4011 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэдгээрийг биеийн байдлаар нь ангилж үзвэл,

  • 2002 хүн хөнгөн
  • 1360 хүн хүндэвтэр
  • 544 хүн хүнд
  • 105 хүн маш хүнд байгаа юм байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button