ДЭЛХИЙ

Хималайн нуруунаас БНСУ-ын иргэдийн цогцос олдлоо

Хималайн нуруунаас олдсон хоёр цогцсын хэн болохыг тогтооход 10 жилийн өмнө тус нуруу руу авираад сураггүй болсон БНСУ-ын иргэд байжээ.

Мин Жун Ён, Пак Чон Сун нар 2009 оны есдүгээр сард Хималайн Аннапурна оргил руу авирах үеэрээ хамт явж байсан багийн гишүүдээсээ холбоо тасарч байжээ.

Цогцсуудыг өнгөрсөн сард олсны дараа Мин Жун Ён, Пак Чон Сун нарын ар гэрийнхэн болон тухайн үед хамт Хималайн нуруунд авирч байсан хүмүүс эмнэлэгт очжээ. БНСУ-ын иргэдийн цогцсыг энэ долоо хоногт эх оронд нь авчрах бөгөөд тэднийг оршуулах ёслолын тов хараахан гараагүй байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button