ДЭЛХИЙ

Ираны нефть тээвэрлэгч онгоцыг 48 цагийн дотор суллана

Ираны нефть тээвэрлэгч хөлөг онгоцыг Их Британийн далайн чанад дахь нутаг дэвсгэр болох Гибралтарын эрх баригчид 48 цагийн дотор суллана гэж телевиз радиогийн “IRIB” корпорац эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.

Ираны талаас хууль эрх зүйн болон дипломат хүчин чармайлтын дүнд нефть тээвэрлэгчийг суллахаар болжээ. Хөлөг онгоцыг мягмар гарагийн орой гэхэд суллана хэмээн “Tasnim” агентлаг урьд нь мэдээлсэн ч Гибралтарын эрх баригчид энэхүү мэдээллийг няцаасан байна.

Панамын далбаан дор явж байсан нефть тээвэрлэгч “Grace 1” хөлөг онгоцыг Гибралтарын эрх баригчид долдугаар сарын 4-нд саатуулсан аж. Хориг арга хэмжээг зөрчин Ираны нефтийг уг хөлөг онгоцоор Сирид нийлүүлсэн байх магадлалтай хэмээн сэжиглэж байна. Хөлөг онгоцыг саатуулсны хариуд Ираны Гадаад хэргийн яам Тегеранд суугаа Их Британийн Элчин сайдыг дууджээ. Испанийн Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Жозеп Боррелийн мэдэгдсэнээр, нефть тээвэрлэгчийг АНУ-ын хүсэлтээр саатуулсан байна. Хөлөг онгоцыг нь саатуулсныг эсэргүүцэж буйгаа Ираны эрх баригчид нэг бус удаа мэдэгдэж байв.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button