ДЭЛХИЙ

Японы засгийн газар иргэддээ болгоомжтой байхыг анхааруулжээ

Өмнөд Солонгост энэ долоо хоногт болох хоёр үйл явдлыг угтуулан Япон улсын засгийн газар иргэддээ зориулж анхааруулга гаргасан байна.

Өнөөдөр буюу Лхагва гарагт Өмнөд Солонгос даяар дайны үед Японы армийн янхны газруудад хүчээр ажиллаж байсан охид, бүсгүйчүүдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ болон Солонгосын хойг Японы колоничлолоос салсны 74 жилийн ойн өдөр болох аж. Японы гадаад хэргийн яам Өмнөд Солонгост байгаа болон тус улсыг зорьж байгаа иргэддээ энэ өдрүүдэд болох олон нийтийн арга хэмжээнүүдээс болгоомжлохыг сануулжээ.

Өмнөд Солонгосын дээд шүүх дайны үед боолчлогдож байсан иргэдэд Японы компаниудаар нөхөн олговор төлүүлэх шийдвэр гаргаснаар хоёр орны харилцаа муудаж эхэлсэн. Иймд сүүлийн сар гаруй хугацаанд хоёр улсын засгийн газар харилцан бие биеийн эсрэг худалдааны бодлогоо чангатгаад байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button