ДЭЛХИЙ

Дэлхийн брэндүүд Хятадаас уучлалт гуйжээ

Австрийн үнэт эдлэлийн Swarovski компани вэб хуудсандаа Хонг Конгийг тусгаар улс мэт бичиж, алдаа гаргасандаа Хятадын олон нийтээс уучлалт гуйсан байна.

“Хятадын ард түмний сэтгэлд сэв суулгасандаа бид гүнээ харамсаж, уучлал гуйж байна” гэж тус компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна. Ойрын өдрүүдэд дэлхийн нэр хүндтэй брэндүүд Хонг Конг, Макао, Тайванийг бараа бүтээгдэхүүндээ алдаатай харуулсандаа дараалан уучлал гуйгаад байгаа юм.

Swarovski компанийн гаргасан алдааны улмаас брэндийг нь Хятадад төлөөлдөг жүжигчин эмэгтэй Жянь Шуин тус компанитай байгуулсан гэрээгээ цуцлах шийдвэр гаргажээ.

Саяхан Versace, Coach, Givenchy брэндүүд мөн бараа бүтээгдэхүүндээ Хятад улсын газар нутгийн талаар маргаантай агуулга хийснийхээ төлөө хятад хүмүүсээс уучлал гуйсан юм. Хонг Конгод хоёр сар үргэлжилж буй үймээн самууны улмаас Хятадын газар нутгийн маргаан эмзэг сэдэв болсон.

Дээрх компаниуд уучлал гуйсан ч Хятадын зах зээлд брэндийнх нь нүүр царай болдог алдартнуудаа алдаад байна. Versace брэндийн элч, жүжигчин Ян Ми, Coach брэндийн нүүр, загвар өмсөгч Лю Вэн, Givenchy брэндийн нүүр, TFBoys хамтлагийн гишүүн Жэксон Ие нар тус тусын компаниудаас хамтын ажиллагаагаа цуцалжээ.

Хятад нь тансаг эдлэлийн дэлхийн хамгийн том зах зээлд тооцогддог тул дээрх компаниудын хувьд энэ улсад байр сууриа алдахгүй байх нь чухал аж.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

17 Сэтгэгдэл

  1. Order On Line Amoxicilina Amoksibos Direct Amex Accepted Comment Durer Plus Longtemps Chambres Viagra Aumenta Dimensioni [url=http://ciali20mg.com]cialis 5 mg[/url] Generic Pharmacy Rts

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button