Нийгмийн

ДАЛД ХҮЧИРХИЙЛЭЛ: Л.Бямбасүрэнгийн зээ дүү С.Батсүх ачигчдаа байнга ЗОДОЖ, эмэгтэй ажилчдаа ДАРАМТАЛДАГ байжээ

С.БАТСҮХИЙГ НАГАЦ АХ ИНЕГ-ЫН ДАРГА Л.БЯМБАСҮРЭН НЬ АЖИЛД ОРУУЛСАН УУ

МИАТ” ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболын төмөр цохиураар зодож буй бичлэг цахим орчинд тарж, улмаар түүнийг албан ажлаас нь чөлөөлж, Цагдаагийн байгууллага холбогдох шалгалтыг эхлүүлээд буй. Уг бичлэг нь гурван жилийн өмнөх үйл явдал бөгөөд бодит байдал дээр өдөр бүр шахам ажлын байран дээрээ хүчирхийлэл үйлддэг байсан нэгэн гэдгийг эх сурвалжийн мэдээллүүд баталж байна.

С.Батсүх нь “МИАТ” ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн даргаар НИЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн дэмжлэгээр томилогдсон гэгдэж буй. Хэвлэлд бичигдсэнээр ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нь С.Батсүхийн нагац ах. Компанийн дотроо ч тэр “Л.Бямбасүрэнгийн хүн” гэж яригддаг аж.

Тэрбээр “МИАТ” ТӨХК-ийн газрын үйлчилгээний хэсэг буюу зорчигчдод үйлчилдэг диспичер, ачигч нарыг бүрэн хариуцаж, хэд хэдэн ээлжийн ажилтнуудтай харилцдаг албан үүрэгтэй нэгэн байжээ. Ажилтнууд нь түүнээс маш их айдаг, элдэв дарамт шахалтан дунд байнга байдаг ч хэлж чаддаггүй байсан зэрэг угжирсан асуудлууд байгаа нь анхаарал татав.

С.БАТСҮХЭД ЗОДУУЛСАН, ДАРАМТЛУУЛСАН ГЭХ 10 ОРЧИМ ХОХИРОГЧ ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГАД ХАНДЖЭЭ

Хамгийн эмгэнэлтэй нь, МИАТ” ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийг 1995 оноос хойш хариуцаж буй гэх эрхэм хэвлэлд “Ийм хүчирхийлэл байсныг огт мэдээгүй” гэж ярьсан явдал. Гэтэл бодит байдал дээр С.Батсүхийг ачигч нарын хөл, шилбэн хэсэг рүү өшиглөж авах, эмэгтэй ажилтнуудын хувцсыг засах нэрээр биед нь зохисгүй хүрэх, элдэвчлэн доромжлох зэрэг нь энгийн үзэгдэл байсныг эх сурвалжийн мэдээллүүд баталж байна.

Тэрбээр ажилтнуудыг дээш нь мэдэгдвэл цалингаас нь тань хасна гэх сүрдүүлэг байнга хийдэг байжээ. Хэдий байнгын дарамт шахалтад байсан ч үйлчилгээний хэлтсийн эмэгтэйчүүд С.Батсүхийн талаар өргөдөл гаргаж, дээш нь илгээсэн гэх өнөөх нь захиргааны хэлтэстээ очихгүй зарцсан удаа ч байгаа гэх.

Саяхан эхэлсэн шалгалтын явцад С.Батсүхэд зодуулсан, хүчирхийлэлд өртсөн гэх 10 гаруй хохирогч гарч ирсэн байна. Эдгээр хохирогчид дээр дурдсанчлан, байнгын дарамтын улмаас гомдол огт гаргаж байгаагүй аж. Одоогоор хохирсон гэх ажилчдад шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулж байгаа аж. Цагдаагийн байгууллагын эх сурвалжийн мэдээлж буйгаар, хохирогчдын хүчирхийлэлд өртсөн гэх цаг хугацаа янз бүр байгаа аж.

С.БАТСҮХЭД ЗОДУУЛСАН ГЭХ АЧИГЧ ЯРИА ӨГӨХӨӨС ТАТГАЛЗАВ

Уг бичлэг цацагдахаас хэдхэн хоногийн өмнө С.Батсүх “МИАТ” ТӨХК-ийн Үйлчилгээний хэсэгт ажилладаг нэгэн ачигчийг өрөөндөө биеийн зарим хэсгүүдээс нь цус гартал нь зодсон гэх мэдээлэл бий. Уг мэдээллийн дагуу зодуулсан гэх ачигчтай холбогдоход “Цагдаагаас мэдүүлэг авна гэсэн. Хууль, шүүхийн байгууллага нь хэргийн үнэн мөнийг тогтоох байх” гэх хариулт өгч, мэдээлэл өгөхөөс эмээж буйгаа илэрхийлэв.

Түүнчлэн шинэ орсон эмэгтэй ажилтныг баярын цэнгүүний үеэр нийтийн бие засах өрөөнд зүй бус газруудад нь хүрч, бэлгийн дарамт үзүүлэхийг завдсан үйлдэл гаргасан гэх ч мөн л дарагдаад өнгөрсөн гэгдэв. “МИАТ” ТӨХК-ийн Үйлчилгээний хэсгийн ажилчдад С.Батсүхийн өдөр тутам гаргадаг зэрлэг авир, биеийн хэлэмжийн элдэв дарамт зэргийг энгийн байдлаар даван туулж ирснийг Үйлдвэрчнийх нь эвлэл мэдээгүй юу.

Эсвэл Л.Бямбасүрэн гэх “том ар-аас нь айгаад, энгийн ажилчдын эрх ашгийг хөсөр хаяв уу гэх асуудал эндээс үүсч буй. Түүнчлэн С.Батсүхийн асуудлаар мэдүүлэг өгөх Үйлчилгээний хэсгийн ажилчид өнөөдөр ч асар их айдастай, элдэв шалтгаанаар албан ажлаас нь чөлөөлөх, дарамт үзүүлэх эрсдэл гарах вий гэдгээс ихээхэн болгоомжилсон хэвээр байна. Хэрвээ уг бичлэг задраагүй бол энгийн ажилчид хохирогч байдлаар Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөх нь байтугай захиргааны хэлтэстээ ч саналаа хэлэхээс эмээсэн байдлаар ажиллах байсан дүр зураг эндээс харагдаж буй юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
34 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ич
ич

МИАТ-ын Үйлдвэрчний эвлэл сөнөтүгэй

Бямбасүрэнг зайлуул
Бямбасүрэнг зайлуул

гахай Бямбасүрэнгийн зээ дүү юм уу хэдэн үеэр нь төрөөс хөөж явуул

иргэн
иргэн

Хүн тамлаж гэмтээх гаж донтой юм биш үү

иргэн
иргэн

Хүн тамлаж гэмтээх гаж донтой юм биш үү. Зүгээр хөөж явуулах биш эрүү үүсгэн ял өг

сэтгүүлч ээ
сэтгүүлч ээ

тэр муу хэдэн ажилчид нь бүр байнга дарамтад ороод одоо ч айдастай байгаа юм байна. МИАТ ямар муухай битүү газар вэ. Ажилчдынхаа эрх ашгийг зөрчих нь сайн анхаараарай сэтгүүлч ээ. Мэдүүлэг өгсөн хүмүүсээ дарамталбал сэтгүүлч чи өмөөрөөрэй

zochin
zochin

hohirson humuusiin medeelel nuutslal, ayulgui baidliig sain burduuleh heregtei, hogiin buduun gahaig shorond yavuul

AMA
AMA

Batsux naiz mini de chi mini I
Gaj xar pizzda bsiinmuuu te

Shar
Shar

AMA chi medeegyumuuu ugaasaaa gaj pizzda sh de arxi uuxaarai buur gaj

Z
Z

Muu novshiig ooriig yag ingej zohiuul yaasiin.ene muugaas yund n aisiin.ter ahtai hamaatan geed bgaa novshtoi n zoduul yaasiin

Z0
Z0

Muu novshiig ooriig yag ingej zohiuul yaasiin.ene muugaas yund n aisiin.ter ahtai hamaatan geed bgaa novshtoi n zoduul yaasiin

irgen
irgen

company zasaglal muu hugjsun gazar bn

Зочин
Зочин

Хэдэн муусайн ажилчдаа байнга л хашгичиж загинаж байдын. Бүр зоддог гэдгийг нь бол мэдээгүйн байна шүү.

Дел
Дел

наадах чинь шоронд хангалтай зодуулна

Осор
Осор

Нөгөө их удирдагч Хүрэлсүхээр араа даалгадаг Бямбасүрэнгийн үйлдэлийг дуурайж дээ.Нисэхийн удирдах түвшний нөхөд Бямбасүрэн дарга Я.Содбаатарыг шадар сайд байхад нь Хзрэлсүхээр гөлөг болгуулсан гэх юм билээ

Зочин
Зочин

Өөдөөс нь хутгаар шаахгүй муу бн

Уншигч
Уншигч

Нөгөө наараа хүүхэн яасан бэ, мээ тоо хөдөлгөөн яасан бэ, хүний эрхийн байгууллага яасан бэ, монголын үйлдвэрчний эвлэл яасан бэ, хэн нь ч юу ч ярихгүй байх юм, өөрсдөд нь ашиггүй нөхөр байж тийм үү, цааш нь ярих уу яах уу, хөлсний жиргээчид, хөлсний шантаажчингууд аа

ажигла
ажигла

ажилчдаа өшиглөөд явж байх эрхийг хэн өгсөн бэ. МИАТ ичихгүй хэргийг нь.дарна даа сэтгүүлчдээ анхааралтай ажиглаарай

ард иргэд
ард иргэд

ОДОО БОЛОХГУЙ БОЛ ИНГЭЭ НАЙЗ НАРАА? ТОМИЛСОН АХ ИНЕГ-ЫН ДАРГА Л.БЯМБАСУРЭНГ ОЛОН ТЭНДЭРИЙН ХЭРЭГ БОЛОН НАМЫН НЭР ХУНД УНАГАЖ БАЙГАА, ЦУСНЫ ТЕРЕЛ ДУУГЭЭ НЭГ Ч АЖЛЫН ТУРШЛАГАГУЙ МИАТЫН МАШ ТОМ АЛБАНД ДАРГААР ТАВЬСАН АШИГ СОНМРХОЛ УУССЭН ГЭЭД ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРЛААР АВЧ ХАЯ,,,,,,, ХАРИН ТЭР БАТСУХ ИЙГ БООВЫГ НЬ ТАЙРЧ ХАЯ?????

монголын засаг
монголын засаг

ОДОО БОЛОХГУЙ БОЛ ИНГЭЭ НАЙЗ НАРАА? ТОМИЛСОН АХ ИНЕГ-ЫН ДАРГА Л.БЯМБАСУРЭНГ ОЛОН ТЭНДЭРИЙН ХЭРЭГ БОЛОН НАМЫН НЭР ХУНД УНАГАЖ БАЙГАА, ЦУСНЫ ТЕРЕЛ ДУУГЭЭ НЭГ Ч АЖЛЫН ТУРШЛАГАГУЙ МИАТЫН МАШ ТОМ АЛБАНД ДАРГААР ТАВЬСАН АШИГ СОНМРХОЛ УУССЭН ГЭЭД ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРЛААР АВЧ ХАЯ,,,,,,, ХАРИН ТЭР БАТСУХ ИЙГ БООВЫГ НЬ ТАЙРЧ ХАЯ?????

Зочин
Зочин

Эхлээд ар талд нь байгаа ах нарыг нь хал. Тэгж байж наадах чинь цэвэрлэгдэнэ. Тэгэхгүй бол хөөрхий ажилчидаа хална. Манай нийгмийн өнгө төрх ийм л байгаа.

Уншигч
Уншигч

Мядагбадамаа сургууль тегссен сэтгуулч л юм бол зев бич лдээ зарцсан диспичер гэж юу хэлээд бгаа юм бэ

kkk
kkk

erdenet miat gd iim gazryydiig bugdiig shalgah heregtei

зорчигч
зорчигч

Бямбасүрэнг яагаад зайлуулахгүй бна сайд гуай

Ineg
Ineg

Byambasuren d area hemje av geed bean odoo halah heregtei

Зочин
Зочин

Энэ хүнийг хариуцсан даргад нь бас арга хэмжээ ав

Зочин
Зочин

Онгоцонд суух зорчигчдын ачаа жоохон хэтрэхээр Батсүхийг гуйж аргалуулдаг болохоор нөгөө Батсүх нь бүр оодороод өөрийгөө тэр хавьдаа хаан гээд бодсон. Их овилгогүй сагсуу биeэ тоосон нөхөр тэгэж таарна. Дарга нарын бол бөгсийг сайн долооно шүү.

бүсгүй
бүсгүй

гөлөг болж алуулахын оронд хутга болж тэмц

Иргэн
Иргэн

Хэлтсийн дарга атлаа захиралын энтэй хангамж эдэлдэг, бямбасүрэнгийн ах дүүсийн хүүхдүүд бусдаас их өртөгөөр улсын зардлаар суралцдаг зэрэг яриад байвал маш олон их юм бий бололтой юм билээ!? Тэгээд ч дарга захиралууд нь хамгаалаад байсан сурагтай байдаг!? Ингээд бопохоор ИН-ийн салбарт удирдлагын реформын шинжтэй өөрчлөлт хийх яаоалттай шаардлага үүссэн нь тодорхой байнаа!?

Зочин
Зочин

Хэлтсийн дарга атлаа захир####ын энтэй хангамж эдэлдэг, бямбасүрэнгийн ах дүүсийн хүүхдүүд бу######ас их өртөгөөр улсын зардлаар сур####цдаг зэрэг яриад байв#### маш олон их юм бий бололтой юм билээ!? Тэгээд ч дарга захир####ууд нь хамга####аад байсан сурагтай байдаг!? Ингээд бопохоор ИН-ийн с####барт удирдлагын реформын шинжтэй өөрчлөлт хийх яао####ттай шаардлага үүссэн нь тодорхой байнаа!?

Нэргүй
Нэргүй

Хэлтсийн дарга атлаа захир####ын энтэй хангамж эдэлдэг, бямбасүрэнгийн ах дүүсийн хүүхдүүд бу######ас их өртөгөөр улсын зардлаар сур####цдаг зэрэг яриад байв#### маш олон их юм бий бололтой юм билээ!? Тэгээд ч дарга захир####ууд нь хамга####аад байсан сурагтай байдаг!? Ингээд бопохоор ИН-ийн с####барт удирдлагын реформын шинжтэй өөрчлөлт хийх яао####ттай шаардлага үүссэн нь тодорхой байнаа!?

Зочин
Зочин

ухамсарын шанаа маягтай л харагдана лээ. нэг их дарамтлаад, зодоод л байсан юмгүй. үүний дэргэд түвшинбаяр энхбатыг зодохыг алуур, зодох гэдэг юм.

Bayraa
Bayraa

Shuud ajilaaaas ni halj Tsagdaagiin baiguulgad medegd

Зочин
Зочин

Энэ залуу аль дээр ажлаасаа халагдчихсан байгаа. Харин үүниййг дахин дахин худлаа зохиож бичээд байгаа өөдгүй нөхдүүд үүгээрээ ашиг хонжоо олно гэвэл үнэхээр салаавч шүү.

Бярданбек
Бярданбек

Энэ Батсүх ажлаасаа гарчих юм. Сайн ажилтай хүн ш дээ. Хуцаа гэж хэлээд ажлаа хийж байхгүй юун амархан бууж өгдөг юм бэ.

Холбоотой мэдээ

Back to top button