ДЭЛХИЙ

Оросын дасгалжуулагч Солонгосчуудаас уучлалт гуйжээ

Наймдугаар сарын 4-нд Калининградад болсон Токио 2020 олимпийн наадамд оролцох эрхийн төлөө гар бөмбөгийн тэмцээний дараа ОХУ-ын эмэгтэй багийн туслах дасгалжуулагчийн хийсэн үйлдэл маргаан дэгдээсэн юм.

Уг тэмцээнд Оросын баг Өмнөд Солонгосын багийг 3:2 харьцаагаар ялж, зуны олимпийн наадамд оролцох эрхтэй болж байв. Тэмцээний дараа туслах дасгалжуулагч, Италийн иргэн Сержио Бузато камерны өмнө нүдээ жартайлгаж үзүүлжээ. Энэхүү үйлдлийг ази төрхтэй хүмүүсийг доромжилсон агуулгатай гэсэн ерөнхий ойлголт тархаж, иргэдийг бухимдуулсан юм. Түүнчлэн Өмнөд Солонгосын гар бөмбөгийн холбоо дасгалжуулагчийн үйлдлийн талаар ОХУ-ын мэргэжлийн холбоонд гомдол гаргажээ.

Харин дасгалжуулагч Бузато хийсэн үйлдлийнхээ төлөө Өмнөд Солонгосын талаас уучлал гуйсан тухай мэдээлжээ. Бузато энэ үйлдлээ солонгосчуудыг доромжлох санаагүй, зөвхөн баяр хөөрөө илэрхийлсэн утгатай гэж тайлбарласан байна. Мөн ОХУ-ын гар бөмбөгийн холбоо олон улсын хоёр тэмцээнд оролцуулахгүй байх шийтгэлийг түүнд оноожээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-28 21:30

Propecia Shop Anonymous Kamagra Pharmaceuticals Co Uk [url=http://ciali10mg.com]cialis 40 mg[/url] Amoxicillin And The Gut

Холбоотой мэдээ

Back to top button