НИЙГЭМ

ТАНИЛЦ: Дорноговь, Өмнөговь аймаг руу иргэд зорчихдоо бүрдүүлэх бичиг баримт

Дорноговь, Өмнөговь аймаг руу зорчих иргэн, хуулийн этгээд дараах бичиг баримтыг бүрдүүлэхийг Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлж байна.


1/ Байгууллагын зорчихыг хүссэн албан бичиг, өргөдөл, хүсэлтээ ирүүлэхдээ зорчих зорилгоо тодорхой дурьдах, холбоо барих хүний байнга ашиглах 24 цагаар нээлттэй байх утасны дугаар заавал бичих;

2/ Зорчих тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /улсын дугаар, марк/;

3/ Зорчих хүний овог, нэр /хүн бүрийн иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх болон хувийн мэдээллийг нотлох бусад бичиг баримтын хуулбар/;

4/ Вакцины II тунд хамрагдаад 14-өөс дээш хоносныг нотлох баримт,

5/ Сүүлийн 4 сарын хугацаанд короновируст халдвараар өвчилж эдгэрсэн эрүүл мэндийн байгууллагын магадлагаа;

6/ Вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоног болоогүй бол PCR шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/,

7/ Нэвтрэх ажилчдын тоо 20-оос дээш тохиолдолд файл хэлбэрээр [email protected] хаягаар ирүүлэх.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

дундговь өмнөговь гээд байгаагүй бил үү

Уншигч
Уншигч

Тэгээд Эрээн хотын зураг тавьдаг нь яадаг юм бэ!

Холбоотой мэдээ

Back to top button