Нийгмийн

Байлдагч Х-ийн аав: Төрийн сүлд өршөөж, хүүд минь бага ял оноогоосой

Хоёр цэрэг даргыгаа буудаж хөнөөсөн хэрэг сүүлийн үеийн дуулиануудад дарагдаж, замхрах тийшээ хандав. Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Баянтоорой заставын хугацаат цэргийн алба хаагчид дөрөвдүгээр сарын 8-ны 18:00 цагийн үед харуулын даргаа хөнөөгөөд зугтсан. Улмаар гурван хоногийн дараа уух усгүй, идэх хоолгүй болсон байхад нь уулын орой дээрээс олсон. Ингэхдээ буун дуу гаргахгүй, эрсдэл гаргахгүй хэмээн аав ээжийг нь Ховд аймгаас авч ирж, урдаас нь явуулж тайвшруулж байж баривчилсан байдаг. Тэдний хэргийг Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж буй бөгөөд хэргийг тэнд нь шийдвэрлэх юм.

Бид тухайн үед амиа алдсан харуулын даргын ар гэр болон хүний аминд хүрээд зугтсан цэргүүдийн ар гэртэй холбогдож, мэдээлэл хүргэж байсан. Даргаа буудсан цэрэг болох байлдагч Х-ийн ар гэрийхний хувьд хүүгээ “дарамт шахалтаас болж хүний аминд хүрлээ” хэмээж байсан бол амиа алдсан харуулын дарга З.Гэрэлт-Одын гэр бүлийнхний зүгээс дүүгээ мөн л элдэв аашгүй, цэргүүдээ хайрладаг, даруухан залуу байсан хэмээн ярьж байв.

Тэгвэл хөл хорионд хашигдаж, хаашаа ч явж чадахгүй, хүүтэйгээ уулзаж чадахгүй байсан байлдагч Х-ийн аав ээж хөл хорио тавигдангуут Говь-Алтай аймгийг зорьж, тэнд хоригдож буй хүүтэйгээ уулзжээ. Бид уулзалтын нөхцөл байдал ямар байсан талаар байлдагч Х-ийн аавтай утсаар холбогдож, ярилцлаа.

-Сайн байна уу. Хөл хорионоос болоод хүүтэйгээ уулзаж чадахгүй байсан. Хөл хорио тавьсаны дараа Говь-Алтай явсан уу?

-Удаан хүүтэйгээ уулзаж чадахгүй байж байгаад хөл хорио дуусангуут Говь-Алтай яваад хүүтэйгээ уулзаад, буцаад нутагтаа ирлээ. Хүүтэйгээ хоёр удаа уулзсан. Өчигдөр гэртээ ирлээ.

-Хүү тань та хоёрт юу ярьж байна. Тухайн үед юу болсон нөхцөл байдлыг ярьж өгсөн үү?

-Бид хоёрыг хараад уйлаад огт юм ярьж чадахгүй байна. Уйлаад байгаа хүүхдээс юм асууж чаддаггүй юм байна. Юу ч ярих чадал алга. Ах эгч хоёр нь ёстой нээрээ хэцүү байна. Хүүгээ яах гэж цэрэгт явуулав даа гэж л маш их харамсаж байна.

-Хүүд тань хүний аминд хүрсэн, цэргийн албанаас зугтсан, дээрэм хийсэн гэх мэт олон зүйл ангиар хэрэг үүсгэсэн юм билээ. Энэ талаар сонссон уу?

-Сонслоо. Есөн шидийн хэргээр яллах юм шиг байна. Эрүүгийн хуулийн таван зүйл анги гэв үү дээ. Надад одоо ганц л хүсэх зүйл байна. Миний хүүд багахан ял оноож өгөөсэй билээ. Төрийн минь сүлд өршөөг. Би ч хүүтэйгээ наранд уулзаж чадахгүй юм шиг байна. Надад одоо 10 хүрэхгүй жилийн нас үлдсэн.

-Яагаад арван жилийн нас үлдсэн гэж.Та хүнд өвчтэй юм уу?

-Би элэгний церрозтой хүн. Гам барьж амьдарвал арваад жил амьдрах байх. Би хүүгээ сайхан амьдруулах гэж гялс цэргийн албаа хаагаад ир гээд явуулсан. Гэтэл юу болгоод хаячихав даа. Хүү минь гурван сард цэрэг зодуулж амиа алдсаныг сонсоод их айдастай байсан юм шиг байна.

-Амиа алдсан харуулын дарга цэргүүдээ дэглэдэггүй, харин ч дуу, шүлэг уншиж өгдөг хүн байсан гээд Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлэл хийсэн. Хүү тань энэ талаар юм хэлсэнгүй юу?

-Тэр залуу дэглэж, дарамталдаг л байсан юм шиг байна билээ. Уйлаад энэ талаар юу ч хэлэхгүй байсан. Одоо ингээд миний хүү шоронд орж, ард нь үлдсэн ар гэрийнхэн бид давхар олон жил ял эдлэхээр болж байх шиг байна.

-Нэг дүүтэй гэсэн. Дүү нь энэ бүгдийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Тийм ээ. Манайх хоёр хүүтэй. Бага хүү минь бас шоконд орсон байдалтай байна. Ахыг яах гэж цэрэгт явуулсан юм бэ гээд л уйлаад байгаа. Одоо намар хичээл сургууль нь орохоор яах юм байгаа юм. Хэцүү л байна.

-Танай хүүтэй хамт зугтсан цэрэгтэй уулзсан уу?

-Адилхан аавын хүүхдүүд гээд шоронд очихдоо уулзъя гэтэл гэр бүлээс нь өөр хүмүүстэй уулзуулах хориотой гээд уулзуулсангүй. Болдоггүй юм байна.

Одоо та бүхэн хуулийн байгууллагын шийдвэрийг л хүлээх үлдэв үү?

Тэгж л таарлаа. Ахад нь мэдэх юм алга. Хүсэл эрмэлзэл дүүрэн явсан хүүхэд минь ингээд шоронд орчихлоо. Залуу хүн шүү дээ. Багахан ял оноож өгөөсэй билээ гэх сүүлийн хүсэл байна. Төрийн минь сүлд өршөөх байгаа. Ахад нь өөр хэлэх зүйл алга.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Энэ хүн маш муу чанартай хүн байна. Өнчирсөн бүтэн гэр бүлийн т�##�аар санаа зовохгүй байна. Ийм чанартай монгол хүн олон байв�##� Монголын нийгэмд асар их хор хөнөөл үүснэ шүү хүн ардаа.

МС
МС

Ийм хүүтэй байхаасаа ичих хэрэгтэй юун хэвлэлд ярилцлага өгөх эцэг эх нь түмэн амьтны нүүр яаж харж чадаж бнаа бас өмөөрчихжээ адгийн шаарнууд...

зочин
зочин

Ийм арчаагүй эцэг эхтэй болохоор л хүний үнэр үгүй �##�уурчид олширч байгаан. Бурууг өөрсдөөсөө хай. Насан туршдаа өнчирч үлдсэн 3 хүүхэдтэй эхнэр ар гэрт тэтгэмж өгч гэмшиж амьдраад ч нүгэл ч нимгэрэхгүй. Хийсэн хэрэгт ч насаараа хоригдох ял тохирно.

Зочин
Зочин

Зүгээр байсан цэргүүдээ зодоод байв�##� хэзээ ч хамаагүй үхнэ шд

Холбоотой мэдээ

Back to top button