НИЙГЭМ

Б.Баатархүү: Манай алба хаагч цахим тоглоомуудыг хаалгана гэх ташаа мэдээлэл өгсөн байна

Цагдаагийн ерөнхий газар болон Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс хүүхэд, өсвөр насныхан PUBG, mobile legend, DOTA-2, Counter-Strike, Global Offensive цахим тоглоомууд сөргөөр нөлөөлж байна гэж үзжээ.

Улмаар эдгээр тоглоомын сүлжээнд Монгол Улсаас хандалт хийх эрхийг хаалгах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү

“Цахим орчинд, цахим тоглоомуудыг хаах саналыг гаргасан гэх судлагдаагүй мэдээллийг цагдаагийн албан хаагч өгсөн байна. Бүрэн судлагдаагүй бөгөөд ташаа мэдээлэл, цахим спорттой хамааралтай тоглоомуудыг хаах хүсэлт тавиагүй гэдгийг албан ёсоор залруулж, няцааж байна. Харин бага насны хүүхдийг цахим орчинд садар самуунд уруу татсан фэйсбүүк болон пэйж хуудас, зарын сайтуудыг хаалгах хүсэлт илгээсэн” хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
6 сар 3, 2021 14:08

Дурдсан тоглоомуудыг хаах хэрэгтэй, өсвөр үеийнхэн эдгээр тоглоомонд донтож, эрүүл мэнд, боловсрол зан харьцаанд маш их сөргөөр нөлөөлж байна, хаах боломж чадамж нь байгаа бол даруй хаа

Zochin
Zochin
6 сар 3, 2021 14:43

Zlj uz

Холбоотой мэдээ

Back to top button