Нийгмийн

КОВИД-ийн бүх төрлийн вакцинжуулалтыг зогсоох шаардлагыг УИХ-ын даргад өгөв

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Бидний хүүхэд засаг, төрийн өмч биш” хөдөлгөөний төлөөлөл, иргэн Ж.Занаа, Д.Сүхгэрэл, Цэрэн, Ж.Одонгоо, Отгонцэцэг нарыг хүлээн авч уулзлаа.

“Бидний хүүхэд засаг, төрийн өмч биш” хөдөлгөөний гишүүд:

КОВИД-19-ийн бүх төрлийн вакцинжуулалтыг зогсоох;
Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрхийг хаан боогдуулсан, хясан хавчсан, ялгаварлан гадуурхсан, тулган шаардсан үйлдлүүд болон Засгийн газар, бусад шатанд хэрэгжиж байгаа журам, заавруудыг хүчингүй болгох; (Тухайлбал, Засгийн газрын 124-р тогтоол, УОК-ын 2021 оны 40-р тушаал, Эрүүл мэндийн сайдын А/310 дугаар тушаал, нийслэлийн Засаг даргын А/365 дугаар захирамж)
Дархлаажуулалтын хууль, Коронавируст халдвар /Ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиудад заасан хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, эрүүл мэндийн үйлчилгээ тэгш, хүртээмжтэй байх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бусад хуульд зааснаас өөр журам тогтоохгүй байх, ялгаварлахгүй, гутаан доромжлохгүй байх, сэтгэл зүйн дарамт, хохирол учруулж болзошгүй мэдээлэл тараахгүй байх зэрэг заалтуудын хэрэгжилтийн талаар олон нийтийн хэлэлцүүлгийг нэн даруй зохион байгуулах гэсэн шаардлагыг УИХ-ын даргад өргөн барилаа.
Тэд вакцинжуулалт нь монгол хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж байна, 15-17 насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулахаар бэлтгэлээ хангаж байгаа нь буруу, вакцинжуулалтад хамрагдаагүй гэдэг шалтгаанаар иргэдийн зорчих, эрүүл мэндээ хамгаалуулах, үйлчилгээний болон бусад байгууллагаар үйлчлүүлэх, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах, түүнд оролцох зэрэг эрхийг хаан боогдуулж, сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулна гэсэн мөртлөө хүчээр хамруулж, шахан дарамталж байна гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Та бүхний хүний эрх, хүүхдийн эрхийн асуудлыг хөндөж байгааг буруутгахгүй байна. Гэхдээ нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг мартаж болохгүй. УИХ хүний эрхийг хамгаалах чиглэлд онцгой анхаарч, одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 200 гаруй хуульд хүний эрхийн талаас нь үнэлгээ хийх гэж байна.

Хэрвээ коронавирусийн халдвараас сэргийлэх, вакцинжуулах арга хэмжээг зохион байгуулахдаа хүний эрхийг зөрчиж байгаа бол анхааралдаа авч, хэлэлцэж ярилцах ёстой. Тиймээс Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг байгуулж ажиллуулъя, иргэдийн оролцоотой Нийтийн сонсгол зохион байгуулъя. Та бүхэн энэ хэлэлцүүлэгт оролцох боломжтой" гэв.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Манай байнгын хороо КОВИД-оос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, вакцинжуулалтын явц, үр дүн, хүний эрхийг хамгаалах асуудлаар байнга ярилцаж, холбогдох зөвлөгөө, санал, дүгнэлтийг Засгийн газар, УОК-т өгч ажиллаж байна. Та бүхэн өөрсдийн санал бодлоо манай Байнгын хорооны нэр дээр ирүүлж, хамтран ажиллаж болно” гэсэн бол УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр “Ойрын үед УИХ Хүний эрхийн үндэсний комиссын тайланг хэлэлцэх гэж байна. Энэ хүрээнд Та бүхний хөндсөн хүний эрх зөрчигдөж байна гэсэн асуудлаар тусгайлан Нээлттэй сонсгол хийе” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 4, 2021 09:32

Тэнэг зөнөг авгай нар болиул таарна. Хийх юмгүй үе нь өнгөрсөн б�##�ай юмнууд.

иргэн
иргэн
6 сар 4, 2021 10:18

Занаа гэдэг хятад авгай болих хэрэгтэй. Дээхнэ маск зүүхийг эсэргүүцээд би зүүхгүй яваад холдвар авахгүй болоод байна, маск зүү гэж шахлаа гээд ури�##�аад байсан. Дандаа төрийн бодлогын эсрэг юм хийдэг хятад авгай. Монголын төрийн хууль журам та�##�агдахгүй байв�##� хятад руугаа явах хэрэгтэй

зочин
зочин
6 сар 4, 2021 10:24

Монгол улсыг вакцинжуулахгүй сүйрүүлэх гэсэн наад хятад авгайг хөөгөөд явуул

M
M
6 сар 4, 2021 10:40

Yag unen

Кз
Кз
6 сар 4, 2021 10:42

Зөнөсөн авгай нар хүүхдүүдээсээ долоон дор сэтгэх гэж дээ.яасан ч завтай юм.вирус хүнээс илүү ухамсартай шүү.

K
K
6 сар 4, 2021 10:43

Teneg avgai nar boli boli yadaj shinjleh uhaanii hun bsan bol itgej hudla mongonii hoinoos yavsan avgai mar bn!

Зочин
Зочин
6 сар 4, 2021 14:46

Зөв ш дээ хүүхдэд хийж болохгүй дэмжиж байна. Вакцин хийлгүүлсэн хүмүүс тусаад бхад

Ковид гуай нь
Ковид гуай нь
6 сар 5, 2021 10:34

Танай сайт ийм хөг йн юмнуудын мэдээг гаргаж хөөргөх ямар хэрэг бнаа? Эсвэл төлбөртэй мэдээ юмуу? Ковидоос хурдан с�##�ах цорын ганц арга зам бол вакцинжуул�##�т.

зочин
зочин
6 сар 5, 2021 17:49

Дэлхийн том эрдэмтэд судлаад гаргаад, дэлхий хүлээн зөвшөөрөөд бгаа шинжлэх ухааны нээлтийг долоон буудлын Дондог Дулмаа нар энд хянах гээд байх юм. Монголчуудын оюун ухаан, мэдлэг ер нь хаашаа яваад бнаа

Холбоотой мэдээ

Back to top button