Нийгмийн

ТОДРУУЛГА: Хоёр хөлөө хугалсан иргэнийг Дорнодоос нисдэг тэргээр ГССҮТ-д авчирчээ

Ослын улмаас хоёр хөлөө хугалж, хүнд гэмтсэн иргэнийг Дорнод аймгаас Улаанбаатар хот руу ГССҮТ-д нисдэг тэргээр хүргэж, эмнэлгийн тусламж үзүүлсэн гэх явдал өчигдөр /2021.06.04/ болжээ. Бид энэ тухай тус эмнэлгийн Хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад:

"Авто ослын улмаар хоёр хөлөө хугалж, биеийн байдал хүнд байсан иргэнийг Дорнод аймгаас шууд ГССҮТ-д хүргэж, эмч мэргэжилтнүүд тусламж үйлчилгээг хугацаа алдахгүй үзүүлсэн. Урьд нь нисдэг тэргээ эмнэлгийн талбайд газардуулж байгаагүй. Манай эмнэлэг нислэгийн талбайтай болсон тул хугацаа алдсангүй. Өвчтний биеийн байдал хэвийн эмчилгээ, үйлчилгээ хийлгэж байна” гэлээ.

Нисдэг тэргийг 2017 оноос ашиглаж эхэлснээр 100 гаруй км-ын зайтай орших орон нутагт гэмтсэн, осолд орсон иргэнийг 20 минутад эмнэлэгт авчрах, амийг нь аврах боломжтой болсон аж. Гэвч нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх тохиолдол маш цөөн байна.

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

Нисдэг тэрэг хөлслөх чинь өндөр төлбөртэй шүү дээ. Өвдсөн болгон хөлсөлж чадахгүй.

Baba
Baba

Ulsiin zaan batzorig shv

Холбоотой мэдээ

Back to top button