НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ
БНХАУ-д эрэлт буурснаар зэсийн үнэ 0.9 хувиар буурчээ

Лондонгийн металын биржид өчигдөр буюу пүрэв гарагийн арилжаагаар зэсийн үнэ 0.9 орчим хувиар буурсан байна. Нэг их том уналт биш ч сүүлийн үед түүхэн дэх хамгийн өндөр хэмжээнд хүрч, 10 мянган доллар давж тогтворжоод байгаа билээ.
Харин БНХАУ-ын дотоодод зэсийн эрэлт буурч буй нь үүнтэй холбогдож байгаа юм. Түүнчлэн “Vale” компани Канад дахь “Sudbury” зэс, никелийн уурхайн үйл ажиллагааг түр зогсооно гэж мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулж ажилчид нь ажил хаялт зарлаад байгаа билээ.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.