НИЙГЭМУЛС ТӨР

Ерөнхийлөгч өдөр алгасахгүй шагнал гардуулж, ковидын халдвар 1000 давав

Тун удахгүй албаа хүлээлгэн өгөх Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр долоо хоногийн өмнөөс шагналын “хур” буулгаж эхэлсэн. Салбар, салбарт амжилттай ажилласан мэргэжилтнүүдэд төрийн дээд цол, одон медаль гардуулах энэ үйлдэл нь сүүлийн үед өдөр алгасахгүй үргэлжилж байна.

Ерөнхийлөгч гавьяатаа хүлээсэн, яг нүдээ олсон эрхмүүдийг ч, өөртэй нь улс төр, бизнесийн салбарт ханилан ажилласан, холбоо хамаарал бүхий хүмүүст ч шагнал гардуулж буй онцлогтой.

Харин даанч  үүнийг нь дагаад коронавируст халдварын тохиолдол эрс нэмэгдэж, 1000 давсан давхцал ажиглагдав. Хүн гавьяат авахаар яадаг билээ. Угаалга, мялгаалганаас эхлээд найр цэнгүүний ажил зохиогдож, ах дүү, нутаг уснаас эхлээд түмэн хүн цуглардаг, бөөгнөдөг. Хамтдаа архи, согтууруулах ундаа хэрэглэдэг.

Сүүлийн 24 цагт л гэхэд 1187 хүнээс халдвар илэрч, 13 хүн коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Ингэснээр нийт халдварын тоо 1187 болоод байгаа юм. Мөн нийт нас баралт 301-д хүрчээ.

Нэг үгээр өдөрт хэдэн арван хүн гавьяат болж, түүний ардах хэдэн зуу, мянган хүний бөөгнөрөл үүсэж буй нь халдварын тохиолдол нэмэгдэх нөлөөлж л буй болов уу. “Удахгүй явах юм” гээд Х.Баттулга ч од дүр байхаа больж дээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүхэлсүхээ хэлээчээ. Халдваргүй байсан БӨ аймагт ковид чирээд очлоо шд. Заваан шуналтай новш

Zochin
Zochin

Oo hoorhii nogoo eronhiilogchiin buruu bolood yawchlaa

Зочин
Зочин

Нөгөө хэд нь?

Зочин
Зочин

Шагналаа хүн цуглуулахгүй тараачих врга байна уу!

Зочин
Зочин

КОВИДЫГ ИХЭСГЭЖ БАЙГААД ОНЦ БАЙДАЛ ЗАРЛААД ЦЭРГИЙН ДЭГЛЭМ ТОГТООХ ГЭЭГҮЙ БОЛ ШАГНАЛАА ЗОГСОО.

зочин
зочин

Сонгуулийн сурталчилгаа хийгээд эгнэсэн хүмүүстэй захаас нь эхэлж гар бариад тэврэлдээд байгаа бусад хүмүүс буруугүй юу. муу л бол хойт талын хар овоохой гэгчээр бүгдийг нь Баттулгад тохох гээд ядчих юм аа.

Холбоотой мэдээ

Back to top button