НИЙГЭМ
Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэний цогцсыг 45 хоногийн дараа олжээ

Дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутагт, Сэлэнгэ мөрөнд зугаалж байсан хүмүүсийн завь хөмөрч, долоон хүн осолдсон. Эрэн хайх ажиллагаа тавдугаар сарын 2-ны өдөр хүртэл зохион байгуулагдсан бөгөөд үүгээр дөрвөн иргэний цогцсыг л олсон юм.
Тэгвэл зургадугаар сарын 3-ны өдөр Сэлэнгэ мөрөнд эмэгтэй хүний цогцос байна гэх дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын албан хаагчид хүлээн авчээ. Дуудлагын дагуу очиход Сэлэнгэ мөрөнд осолдсон эмэгтэйн цогцос олдсон тул цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.