НИЙГЭМ
Төв аймагт нэг өдөрт 109 халдварын тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Үүгээр сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 1393 тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн. Эдгээрийн 299 нь орон нутагт байгаа юм.
Орон нутаг дахь халдварыг задалж харвал, Орхонд 50, Булганд 32, Баянхонгорт 25 зэрэг байна. Харин Төв аймагт 109 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн өндөр тохиолдол бүртгэж авсан аймаг болжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.