Хүүхдүүдийн зурсан зургийг зөөлөн тоглоом болгож бүтээжээ


Хүүхэд бүр л өөрийн төсөөллийг олон өнгө будаг ашиглан зурах нь бий. Зарим эцэг эхчүүд тэдний бүтээлийг бахархалтайгаар хана, хөргөгч дээрээ наах нь тэдний хүчин чармайлтыг ойлгож буй нэг хэлбэр юм.
Гэсэн хэдий ч бид шинэ бүхнийг турших боломжтой энэ цаг үед хүүхдийн өхөөрдөм, санаанд оромгүй гайхалтай бүтээлүүдийг бодитой болгох нэгэн санаа биеллээ олжээ. Үр дүн нь тун гайхалтай. 2013 онд Алекс Фурмански “Budsies” компанийг өөрийн дүүгийн зурсан зургаас санаа авч үүсгэн байгуулж байжээ. Дараа нь тэр дүү Мишелийгээ зөөлөн тоглоомон амьтдаа унтуулж буйг хараад “Хэрвээ би зурсан зургийг чихмэл тоглоом болгож тэдний мөнхийн найз болгож чадвал яах вэ” хэмээн боджээ. Ингээд тэр Мишелийн зургуудаас нохойтой төстэй зургийг нь авч түүнийг “dongler” хэмээн нэрлээд Өмнөд Флоридагийн чихмэлийн газарт иржээ. Ийнхүү тэр эхэн үедээ хүүхдүүдийн зурсан зураг, урлагийн бүтээлүүдийг зөөлөн тоглоом болгож байснаа хэлэв. Харин өнөөдөр тэд хүүхдийн анхны зургийг ашиглан зургийн баатрын зан байдлыг хүртэл нарийвчлан гаргаж, тоглоом болгон бүтээж байна.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.