Сурвалжилга, Нийтлэл

Г.Гэрэлмаа: II тунгаа хийлгэсэн ч халдвар авч, эмнэлэггүй, эмгүй, өөрөө эмийн сан, дэлгүүр орж байна

Нийслэлийн иргэд 100 хувь вакцины нэгдүгээр  тундаа хамрагдсан ч халдварын тоо буурах биш өссөөр байна. Халдвар авч, PCR шинжилгээний нь хариу эерэг гарсан хүмүүс эмнэлэгт хэвтэж чадахгүй, эмнэлгийн байгууллагууд утсаа авахгүй, задгай, орхигдсон байдал үүссэн гэгдээд ч удаж буй.

Үүний нэг жишээ болох БЗД-ийн 25-р хорооны иргэн Г.Гэрэлмаа коронавирусийн хүнд хэлбэрээр өвчилсөн ч эмнэлэгт хэвтэж чадаагүй бөгөөд гэртээ, ганцаараа өөрийгөө эмчилж байна. Эмч түүнийг эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн ч ор хүрэлцээгүй тул түүнийг авах эмнэлэг олдоогүй аж. Түүнчлэн “Эмийн багц дууссан тул өөрөө эмийн сангаар явж, эмээ цуглуулаарай” гэж зөвлөжээ.

Хамгийн ноцтой нь тэр Синофарм үйлдвэрийн вакцины хоёрдугаар тунгаа хийлгээд 43 хонож байна. Мөртлөө,

  • Хүнд хэлбэрээр өвчилж
  • Гэртээ өөрийгөө эмчлэхээс өөр аргагүй болж
  • Өөрөө эмийн сан, дэлгүүр хоршоогоор үйлчлүүлж
  • Хэзээ эдгэхээ ч мэдэхгүй гэртээ сууж байна.

Бид түүнтэй утсаар холбогдож, цөөн хором ярилцлаа.


-Халдвар авснаа анх хэзээ, хэрхэн мэдсэн бэ?

-Би эмээтэйгээ амьдардаг. Эмээ маань тавдугаар сарын 30-наас эхлээд халуурсан. Харин Зургадугаар сарын 1-нд бүр муудаж, би өөрөө ч халуурч эхэлсэн. Энэ өдөр эмээ маань хүндэрч, ухаан нь балартаж унасан юм. Ингээд холбогдох бүх эрүүл мэндийн байгууллагууд руу холбогдох гэж оролдсон. Маш олон дахин оролдож байж, 103-ын эмч нар ирсэн боловч халуурч байгаа тул авч явахгүй, PCR шинжилгээ өг гэж хэлсэн. Ингээд УНТЭ-ийн хүлээн авах дээр ирж, түргэвчилсэн шинжилгээ өгөхөд эерэг хариу гарсан. Иймд эмээг яаралтай сэхээнд оруулсан. Харин тухайн үед надаас шүлснээс шинжилгээ авахад сөрөг гэж гарсан. Иймд тайвширч, халуунтай байсан ч ах, дүү нараа дуудаж уулзан, эмнэлэгт эмээг сахиж хоносон. Маргааш нь 143-р цэцэрлэгт очиж PCR шинжилгээ өгөхөд, зургадугаар сарын 3-ны өглөө хариу эерэг гарсан. Энэ хүртэл зогсолтгүй халуурч байсан. Ингэж халдвар авснаа мэдсэн.

-PCR шинжилгээ эерэг гарсны дараа тан руу эрүүл мэндийн байгууллагаас холбогдсон уу?

-Шинжилгээний хариу гарснаас хоёрхон цагийн дараа Сонгуулийн ерөнхий хорооноос залгасан. Би уг нь эмнэлгээс залгана гэж бодож байлаа. “Та сонгуулиа гэрээр өгч таарах юм байна, хаягаа өгөөч” гэх агуулгаар хандсан. Үүний дараа “Ойрын хавьтлуудыг тодорхойлохоор ярьж байна” гэж эмнэлгийн байгууллагаас утастсан. “Намайг эмч ирж үзэх үү?” гэж асуухад “Тэрийг мэдэхгүй байна, бид зөвхөн хавьтал тодорхойлдог” гэж хариулсан. Дараа нь НЭМҮТ-өөс ярьж, “Таны хариу эерэг гарсан юм байна, өрхийн эмнэлэг нь холбогдоно” гэж хэлээд алга болсон.

Энэ өдрийн маргааш нь өрхийн эмнэлгээс ярьж “Бид маш ачаалалтай байгаа, ямартай ч ирнэ” гээд тэр өдрийнхөө орой ирсэн. Ирж, халуун болон даралт үзээд “Эмнэлэгт хэвтэх шаардлагатай юм байна. Эмийн багц өгөх боломжгүй, хүрэлцээгүй байгаа” гэж хэлээд явсан. Үүнээс эмнэлэгт хэвтэж таарах юм байна гэж ойлготол маргааш нь ч сураггүй, ирээгүй. Холбогдож асуухад “Эмнэлэгт ор байхгүй, хүлээгээрэй” гэсэн, дахиж холбогдоогүй. Тэгэхээр нь “Эмнэлэгт ор байхгүй юм бол ядаж гэрээр эмчлэх эмийн багцаасаа өгөөч” гэхэд “Тасраад удаж байна. Манай хороонд өдөрт л 20-30 хүн халдвар авч байгаа учир хүрэлцэхгүй байна. Долоо хоногт 100 багц өгдөг, энэ нь 2-3 хоногтоо дуусдаг. Эмгүй маш олон хүн байгаа” гэж хэлсэн. “Тэгэхээр өөрөө эмийн сан явж, эмээ аваарай. Амны хаалтаа давхарлаж зүүгээрэй. Үйлчилгээний газраар орвол 15 минутаас дээш битгий яваарай” гэж зөвлөсөн.

-Тэгэхээр халдвартай иргэд гадуур чөлөөтэй явж болж байгаа юм байна?

-Тийм, халдвар авсан хүмүүсийг гэрээсээ битгий гар, тусгаарлагд гэхээ бүр больжээ. Эм байхгүй учраас яг үнэнийг хэлэхэд би эмийн сангуудаар явсан, дэлгүүр хоршоо орж хүнсээ цуглуулсан. Дэлгүүр ч, эмийн сан ч орж болдог л юм байна. Үүнд ямар нэг хяналт байхгүй юм билээ.

-Ерөнхийдөө өөрөө эмээ олж аваад гэртээ өөрийгөө эмчил гэсэн утгаар ханджээ?

-Ер нь бол тийм. “Вирусийн эмчилгээнд уудаг арбидол гэж эм нь үнэтэй, тасарчихсан байгаа тул та өөрөө олж уугаарай” гэж хэлсэн. Манай ажлынхан олж өгөөд өчигдрөөс энэ эмийг ууж эхэллээ. Маш олон дахин хандаж байж өчигдөр мөн нөгөө эмийн багцыг олж авсан. Энэ дотор арбидол байхгүй. Үнэтэй, олдохгүй байгаа гээд багцаас хассан байсан. Витамин Д, С болон Норов-7 гэж тан байна. Мөн парацетамол байна.

-Вакцинаа хэзээ хийлгэсэн бэ. Туссан ч хөнгөн тусна гэж байсан шүү дээ?

-Би Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины хоёрдугаар тунгаа хийлгээд 43 хонож байна. Халдвар авсны дараа тасралтгүй 3-4 хоног халуурсан. 12-13 ширхэг ибупрофен уусан. Халдвар авснаа мэдсэн эхний хоёр өдөр үнэрлэх мэдрэмжээ алдсан. Уржигдар оройноос амтлах мэдрэмжээ алдсан. Даршилсан өргөст хэмх идэхэд ямар ч амт байхгүй байна. Ер нь хятад вакцин хийлгэсэн хүмүүс халдвар авч буй тухай мэдээллүүд хэлэлцэгдэж байгаа.

-Одоо та эмнэлэгт хэвтэж, эмчлүүлэх хүсэлтэй байна уу?

-Миний хувьд хүнд үеэ ингээд ганцаараа давчих шиг боллоо. Одоо бол заавал настай, жирэмсэн хүмүүсийн өмнүүр орж эмнэлэгт хэвтье гэхийг хүсэхгүй байна. Энэ эмнүүдээ уугаад эдгэрэх байлгүй дээ гэсэн хүлээлт л байна.

-Хэзээ дахин шинжилгээ өгөөрэй гэж зөвлөсөн бэ?

-Тийм зөвлөгөө өгөөгүй. Хэзээ эдгэрч, давтан шинжилгээ өгч, гадуур халдвар тараах эрсдэлгүй болсноо мэдэх юм мэдэхгүй байна. Өрхийн эмнэлэг ер утсаа авдаггүй юм байна.


 Нэг ёсондоо манай эрүүл мэндийн байгууллагын хүч хүрэлцэхээ байжээ. Бүх чиглүүлэг өрхийн эмнэлэг рүү өгөгддөг байна. Харин өрхийн эмнэлэг утсаа авдаггүй, ачааллаа дийлдэггүй. Эмнэлэгт ор хүрэлцдэггүй. Гэрээр эмчлүүлэх хүмүүст эмийн багц нь очдоггүй. Тэгээд өрхийнхөн “Яам дандаа бодит байдлыг мэдэхгүй худлаа, том ярьдаг” гэцгээх аж. Эцэст нь эмнэлэг ч үгүй, эм ч үгүй халдвартай хүмүүс аргагүйн эрхэнд олон нийтийн газраар өөрөө өөрийнхөө төлөө явж байна.

Энэ бол халдвар тараах, өөрөө ч хүндэрч, амь нас нь эрсдэлд орох том шалтгаан билээ. Нөхцөл байдал ийн задгайрч, замаа алдаж байхад эрх баригчид сонгуульд ухаанаа алджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
48 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тамирчин
Тамирчин
2021-06-06 14:22

х�##�двар хамга�##�лаа барихгүй ингэж тэнэгтээд байгаа шүү. Тэнээд бай

Хариу
Хариу
2021-06-06 15:28

ИЙМ ЮМ БОЛЖ БАЙГАА БАЙХ ГЭЖ ГАДАРЛААД БАЙСАН. ҮНЭН ЮМ БАЙНА. ЭНЭ НӨХЦӨЛ БАЙДАЛ ЭМНЭЛГИЙН БУРУУ ГЭХЭЭС ТӨР ЗАСГИЙН БУРУУ. ВАКЦИН ХИЙГЭЭД БОЛОО ГЭСЭН МУНХАГ БОДОЛДОО ХӨТЛӨГДӨӨД БАЙХ ЮМ. ДАВХАР ХӨЛ ХОРИХГҮЙ БОЛ ТАРХАЛТ БУУРАХГҮЙ. ТАРХАЛТЫГ ДАГААД НАС БАРАЛТ Ч БУУРАХГҮЙ. ЗАСАГ ОГЦРОХГҮЙ БОЛ БОЛОХОО БАЙЛАА.

Зочин
Зочин
2021-06-06 15:32

Агаарт гар гэж зөвөлсөн

Zochin
Zochin
2021-06-06 15:32

Ami amia bod gej bgaa um bna. YOK baigaach yaachiin!. Nogool chiregduuldeg n cheveer.

Иргэн
Иргэн
2021-06-06 16:21

Онцгой комисс огт хэрэгцээгүй болжээ. Одоо татан буулгаад энгийн журмаараа амьдарч эхэлсэн нь дээр юм байна.

Зочин
Зочин
2021-06-06 16:54

Онцгой комисс амасайхандаа жаргажээ

Зочин
Зочин
2021-06-06 16:54

Вакцин хийлгээд х�##�двар авсан юм байна.Манай улс энэ вакциныг ш�##�гуулах ёстой.Ийм олон хүн вакцины дараа х�##�двар авна гэдэг байж боломгүй юм.Би өөр улсад амьдарч байна.Тийм тохиолдол байгаач маш цөөн бүр маш цөөн шүү.Ямар ч бат�##�гаагүй вакцин болж таарлаа гэж сэжиглэж байна.

Зочин
Зочин
2021-06-06 17:01

Ингээд х�##�двар тараад байгаан юм бн ямарч хариуцлага �##�га

Зочин
Зочин
2021-06-06 17:33

Төрийн байгууллагуудын харилцан уялдаа гэж юу ч байхгүй, амьдр�##�аас тасарчихсан дарга нарын үгээр ажилаа хийдэг амьдр�##� мэддэггүйн гор юм даа.

Зочин
Зочин
2021-06-06 17:47

Үнэн болов уу? Одоо ямар ч юманд итгэхэд хэцүү болжээ. Аягүй бол захи�##�гатай ярилцлага маягийн юм байхаа даа

Зочин
Зочин
2021-06-06 18:46

ehneesee deglem barihgui zolbin umnuud haldbag tuschihaad heniig buruutgaad baigaa um be, chinii eruul nendzochiniig m#laa chi uuruu hariutsah estoi,korona ania iim orkuudiig tseberleed uguurei

Зочин
Зочин
2021-06-06 18:51

Ямар вакцин гэхээрээ хийлгээд 43 хоночихсон байхад үр дүн нь гардаггүй байна аа. Туршилтын шат нь дуусаагүй л байсан бололтой, үйлчилгээ муу л үзүүлж байна даа. Вакцинжуул�##�таараа дэлхийд 1-р байранд яваад байгаа юм сан, энэ байдлаараа х�##�двар гар�##�тын тоогоороо бас 1- р байрлуу яваад байнаа даа. Эсвэл 1-р байранд орчихсон ч байж магадгүй.

Зочин
Зочин
2021-06-06 18:56

Үнэн шдээ. Эмийг нь бол мөнгөөрөө шууд аваад ууж эхэлсэн нь дээр байна лээ. Тэр эмнэлэг эмч ирж үзэхийг хүлээх хэрэггүй ээ. Шинж тэмдэг нь 3 хоног л байна. Хэзээ гэрээсээ гарч болно энэ тэр гэсэн зүйлийг бол эмч нь хэлээгүй шдээ. Харин ч сонгуулиа яаж өгөх үү гээд байн байн з�##�гаж байсан шүү. ЭМЯ хян�##�таас �##�дсанаа хүлээн зөвшөөрөөд ажил үйлчилгээг нь явуулаасай.

Зочин
Зочин
2021-06-06 18:58

Гэрээсээ гараагүй ч вакцины маргааш нь туссан хүн байна. Золбин гэж бичиж байгаа та хэлэх үгээ бодох байлгүй дээ

Зочин
Зочин
2021-06-06 19:00

Иймэрхүү л байгаа. Өрхийн эмнэлэг гэж зэвүүн газар байна.

Үнэн
Үнэн
2021-06-06 19:47

Гэрэлмаад эрүү үүсгэж.. 500 000-аар торгоно. Учир нь х�##�двартайгаа мэдсээр байж гадуур тэнэж, дэглэм зөрчсөн байна. Онцгой байд�##�, эмнэлгийн нойр хоолгүй зүтгж байгаа хүмүүсийг гүтгэж, ард түмний эв нэгдлийг эвдэж, өөр шигээ дураараа тэнэж, амь амиа хамга�##�аарай гэж ури�##�сан байна. Ханг�##�ттаы. Харин Амарсайхан бол эхнэртээ хайртай, хадмууддаа х�##�амжтай тул гаргасан асууддлууд нь гавъяа мөн. Корона 15-наас буурах жамтай тул энэ хугацаанд эндсэн хүмүүсийг бурхан та�##�сан гэж бод. САмарсайхан, СЭнхболд нар ямарч буруугүй. Ийм л байнадаа.

20 цагт уудаг тайвшруулах эм
20 цагт уудаг тайвшруулах эм
2021-06-06 19:53

20 цагт уудаг тайвшруулах эмийн нэр юу вэ ? Эхний үсэг дарагдсан байна.

Зочин
Зочин
2021-06-06 19:57

Хүн өвдөхөөр эмээгээс өөр хүнгүй ганцаараа бол гарч эм хүнсээ цуглуулах нь ойлгомжтой.

Зочин
Зочин
2021-06-06 20:00

Вакцины цэгээс х�##�двар авах нь аргагүй. Яагаад гэвэл хөдөлгөөн хянахын тулд санд�##� тавьж суулгаж очерлохоор х�##�двар авах бүрэн боломжтой. Бараг зогсоогоороо байж байгаад цөөхөн удаа санд�##� дээр суух нь дээр. Гэвч замбараагүй байд�##� үүсгэхгүйн тулд ийм арга хэрэглэж буй гэдгийг ойлгож байна. Одоо ялгаагүй сонгуулийн үеэр бас х�##�двар ихээр дамжигдана.

зочин
зочин
2021-06-07 05:55

эмнэлгийнхэн тоохоо байсан гэдэг үнэн.өрхийн эмнэлэг утсаа авдаггүй, ЭМЯ таг болсон_ Хүмүүс өвдөж үхэж байна. Оюун-Эрдэнэ хоосон амлаад яваад байдаг. Энхболд сайд нь эхнэртээ захирагдаад хамаатнаа төрийн �##�банд оруулах гээд үндсэн ажаа мартаад гүйгээд байдаг. ЭНэ хүүхэд үнэнийг л бичсэн байна.

Зочин
Зочин
2021-06-07 09:15

Энэ бол ёстой үнэн дүр төрх шүү би ч гэсэн биеэрээ үзээд л бж бна даа

зочин
зочин
2021-06-07 09:33

Вакцин хийлгээд харин хөнгөн тусч хурдан эдгэрч байна.

Зочин
Зочин
2021-06-07 09:38

АРХИ УУСАН БАЙНА.ТАМХИ ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭСЭН БАЙНА

Зочин
Зочин
2021-06-07 09:39

Үнэн байд�##� ийм л байна.Ковид хян�##�тгүй тархаж байгаа шүү.Ганц ч тохиолдол байхгүй байхад сүржигнээд байсан баатрууд зугтан одсон байна даа.

Цолмон
Цолмон
2021-06-07 10:58

Нэг гэрийн 2 хүн туссан нэг манай хүн жирэмсэн тэгээд тэр эмнээс нь олоод авах юмсан.

зочин
зочин
2021-06-07 11:40

Вакцин хийлгээд дархлаа жоохон ч гэсэн суугаад хөнгөн тусчээ. Хийлгээгүй бол хэцүүдэх байж. Хурдан эдгээрэй

Зочин
Зочин
2021-06-07 11:43

Ene unen bolovuu neg l itgehgui baina shuu. Huuhenii zurgiig haraad hudlaa gar shig l sanagdaad baina. Unen bol hetsuu l yum bolj.

Bb
Bb
2021-06-07 13:02

Covid tussan humuusiin grp ruu orood uzeerei ihenh n iimerhuu baidaltai bnale. Emneleg utsa avahgui, jiremsen huniig irj avna geed avaagui 4 honoj bna. Uursduu yrij sudalj neg negende zuvulguu ugch em uusan humuus bna shuu

зочин
зочин
2021-06-07 20:39

сонгууль, шагн�##�аа болиоч Хөл хоригоо тогтоогоод өгөөч Өвчтэй хүмүүс гадуур энэ мэт явж х�##�двар тарааж байгаа юм байна. Өдөрт мянгаар гарч байхад яагаад арга хэмжээ авахгүй байна вэ уух эмгүй хэвтэх эмнэлэггүй яах вэ Оюун эрдэнээ

Эдгэрнээ
Эдгэрнээ
2021-06-07 22:45

Эмнэлэгт ковидоор өвдсөн хүмүүсийн дийлэнх нь дандаа вакцин тариулсан хүмүүс байна шүү үнэхээр энэ яг вакцин мөн юм уу

Би
Би
2021-06-07 23:13

Вакцин тариулсан болохоор хөнгөн тусаад өнгөрч

Зочин
Зочин
2021-06-07 23:42

Энэ унэн шуу. Манай охин 2 -р тун хийлгээд 2 хоноод унэр амт �##�даж, х�##�уурч эмнэлэгт хэвтсэн. Харин уушги рентгенд зугээр бсан. Хургэн 2 тун хийлгээд сар гаруй болж бсан. Эхнэрээсээ 7-10 хоногийн дараа амт, унэр �##�дсан. Гэртээ эмчилж байна.

zochin
zochin
2021-06-08 00:52

bi bas BZD 25r horoonii irgen... er ni ooroo garj emee awj huns ntree tsugluulsandaa... Yag adil nadtai adil haldvartai humuus cholootei yawj bgaadaa gej bodson.

Zochin
Zochin
2021-06-08 01:29

Haldvaraaraa delhiid 1t ortson bnlee.amarsanaajazag GB tee niitelsen bnlee.hymyysee songuulid orood byr utgaa aldah yum bish yy??bi l huvidaa ochihgyi aij bn

Үнэн
Үнэн
2021-06-08 08:02

ҮНЭН БОДИТ БАЙДАЛ ИЙМ БАЙГАА ШҮҮ. 1 ЮМЫГ ХАТУУ ОЙЛГОЛОО. ЭНЭ ЭРХ БАРИГЧДАД АРД ТҮМНИЙ АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНД БОЛ НОХОЙН ОХОНЦОГ ОГТ ХАМААГҮЙ. ЯМАР Ч ХҮН ЧАНАР АЛГА ДАА. МУУХАЙ ХҮМҮҮСИЙГ БИД ДЭЭРЭЭ ЗАЛЖЭЭ

зочин
зочин
2021-06-08 08:18

ЭМЯамны сайд гэж боловсрол мэдлэггүй, дүнхүү хар юм нэг байнаа нээрээ! Ажил маш муу хийж байгаа

Зочин
Зочин
2021-06-08 10:36

ene bol 98% ni engiin argaar edgerdeg haniad tomuu ymaa gd bsn unen bolj taarloo odoo humuus ymarch emchiin bichiggui socailaas olsn medeelliin daguu emiin sangaas emee avch bgashde emiin sanch bur hamaagui hussniig ni ugj bga uls gj er ni bnu

Buynaa
Buynaa
2021-06-08 11:27

Zarim hvmvvs odoo yugaa bicheed bgan zolbin tenej bgad ntr. Ene hvn chin setgvvlch. Medee surwaljlaga gd haa saigvi ywna shuu dee. Huurhii uchnuun shinjilgee uguud, tsagdaagar hvrtel tvlhvvlj unaad gvigeed l bsan ta nar yugaa ch medehgvi bj ih solioroh yumaa!!!

bb
bb
2021-06-08 11:50

тэр золбин нтр гд бгаа хүн өөрөө ямар ариун амьтан болоо. ялгаагүй золбин байгаа даа, би мэдэж байна. хэл яриа нь золбирчихсон ийм хүмүүс л нийгмийн хог шаар байдгиймшдээ. вакцин бол үнэндээ ш�##� худлаа шоу, мөнгө угаах арга , сонгуулийн мөнгө босгох з�##�ь байжээ арай хатуу харгис нийгэмд амьдарч байна даа

Үнэн үг
Үнэн үг
2021-06-08 12:29

байд�##� 4р сард ч ийм байсан. Одоо ч бүүр дордсон юм бна. баахан газрууд ута�####�ад баахан юм асууна. яг өвдсөн хүнд тэг ингэ гсн зөвлөгөө нь таг чиг. өрхөд хариуцуулсан гн Өрх нь өөрсдөө өвчин авчих вий гэхээс өөр бодох. хүндээ тус дэм болоё гэсэн бодол огт байхгүй Аямшигтай юм бна лээээ Бурхан минь

Зочин
Зочин
2021-06-08 12:56

Яанаа.Энэ Хятад вакцин нь үйлчилгээ байна уу!!! Тэгснээ нэр дэвшигчээ тас хорьж чаддаг бас л мундаг жүждэг гарууд юмаа.

Zochin
Zochin
2021-06-08 13:15

Ungursun jil end tendees irj 21 honog buudald gertee 14 honog tusgaarlagdsan humuus kuee mun huurhiiltei yumaa te kkkk

Зочин
Зочин
2021-06-08 14:06

Bid 4 sard hvvhed haluuraad urhiin emneleg bolon 103 duudhad toogoogvi getel 3 honogiin daraa uursduu haluurch bvh huuch uvchin hudulsun teged 3 honogoos vner medehgvi bolood margaash ni amt medrehgvi bolaon tul 119, rvv zalgatal dvvreg rvv zalga geed dvvreg urh rvvge zalga gsn, shinjilgee ugmuur bna gsn tvrgebchilsen soril neg ni l hiilge ged surug bnaa ged yavsan , dahiad amisgaadad hed honoson tul dahij bvh dugaarluu zalgasaar bj guij PCR ugsun nuhur eyreg bi surug garsan yag ijil shinj temdegtei murtluu teged dahiad urh rvvge zalgaad vzed uguuch nuhur amisgaadad boldgvi eyreg garsan bn getel em uu hool undaa sain id bid achaalal ikh bna ged toogoogvi, teged facebookiin covid tissan hvmvvsiin groupes medeelel avch emiig ni olj uuj gaigvi bolson doo, Urhiin emneleg , dvvrgin emnlg, haldvart-100, 119 bvr dojorsun bainalee, hvn hvndreh yu ch bish daraa ni horionii ved uursduu ochij tseejnii zurag avhuulsan , Urhiin emchees em guisan 10 em l ugdug duussan geed uguugvi

Зочин
Зочин
2021-06-08 14:28

Хөдөөний олон сумудаас �##�дарт эхийн одон авагсдын ах дүү найз нөхөд нь баяр хүргэхээр өдөр бүр олноороо орж ирэн бөөгнөрч цугларч байгаа нь х�##�двар тарх�##�тыг улам ихэсгэнэ. Дээрээс нь сонгууль гээд х�##�амжийн замбараагүй олон мөнгө тараагдаж байгаа нь одонгийн найр наадмыг хийлгэх зорилготой юм шиг

Иргэн.Ц
Иргэн.Ц
2021-06-08 16:55

Одоо угаасаа гэнэт сонгууль дуусаад УОК гэнэт гарч ирээд хориод шаасан.

Иргэн
Иргэн
2021-06-08 17:26

Яг л адилдхан гэртээ өөрийгөө эмчлээд л байж байна даа

Зочин
Зочин
2021-06-09 01:09

хятадын сан�##� болгосон вакциныг авч нэр нүүр олох гэсэн өлөн �####� ууд. үнэтэй вакциныг нь хэдэн сая тунгаар авч өрөн дээрээ өр нэмж байгаа биз. байдлыг үнэн л бичсэн байна. энэ дугаарууд руу нь з�##�гахаар бие биен лүүгээ з�##�гуулаад байдаг нь үнэн л юм байн�##�ээ ш дээ. цагаа тулахаар өвдсөн бол хажуудахдаа тусгачихвий гэсэн дээ ганцаараа л давахыг бодно доо. арчаагүй төртэй улс ийм л тавилантай юм даа

уншигч
уншигч
2021-06-12 12:28

Угаасаа вакцины туршилт байсан. Монгол улс өрөндөө ард түмнээрээ туршилтанд орсон нь үнэн болж батлагдаад байна. Одоо яахав дээ, зундаа сүү цагаан идээгээр хороо гаргах хэрэгтэй. Хүний бие организм маш хүчтэй.

Холбоотой мэдээ

Back to top button